Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Токио-2020” зуны олимпийн наадмын эрхийн төлөө бөхчүүд хүч үзлээ

2019-6-24
0
ЖИРГЭХ

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 56, эмэгтэйчүүдийн 21 дэх удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 21-23-нд Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спорт хорооны зааланд боллоо.

“Нур-Султан-2019” бөхийн төрлүүдийн ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцож “Токио-2020” зуны олимпийн наадмын эрхийн төлөө хүч үзэх Монголын баг тамирчдыг сонгох тэмцээнд “Аварга”, “Аврагч”, “Алдар”, “Алдартан”, Архангай, Баянзүрх, Баянхонгор, “Говийн бөх”, “Даян”, “Женко”, “Ирээдүйн одод”, МУБИС, “Приус”, “Сүлд”, Сонгинохайрхан, “Төгс”, ҮБТДС, “Хангай хүчтэн”, “Хангарьд”, “Харгант цамхаг”, “Хасу-Мегастарс”, “Хилчин”, “Хүч”, “Хангай хайрхан уул”, “Цастын барс”, “Эрч” спорт хороо гэсэн 26 байгууллагын 241 тамирчин (эрэгтэй 159, эмэгтэй 82) тамирчин 20 жинд өрсөлджээ.

Энэ жингийн жин тус бүрийн аваргууд Казахстаны дэлхийн аваргад зодоглох бөгөөд өнөөдөр эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 97, 125, эмэгтэйчүүдийн 53, 59, 62, 65, 72 кг-ын жингийн дагах болон шигшээ барилдааны шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо.

Тухайлбал, эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд “Жакарта-2018” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт ОУХМ О.Үйтүмэн дөрвөн жил дараалж зургаа дахь түрүүгээ хүртэв. Тэгвэл хүнд жинд 2014 оны Азийн аварга ОУХМ Д.Хүдэрбулга гурван жилийн дараа улсын аваргаас дөрөв дэх алтан медалиа зүүлээ. Тэрбээр шигшээ барилдаанд энэ жингийн лидер ОУХМ Н.Золбоог оноогоор цэвэр (11:0) ялж олимпийн эрхийн төлөө дэлхийн аваргад зодоглоно. “Будапешт-2018” ДАШТ-ий медальтнууд болох ОУХМ Т.Түвшинтулга гурав, ОУХМ Б.Шоовдорж тав дахиа аваргалснаар өнгөрсөн жилийн медалийнхаа өнгийг Нур-Султанд хувиргах боломж той болсон юм. 97 кг-д дэлхийн чансааны гуравдугаар бичигдэж буй ОУХМ Ө.Батзул улсын хошой аварга болсноор гурав дахь дэлхийн аваргадаа хүч үзэхээр болов.

“Стамбул-2011” ДАШТ-ий мөнгөн медальт, “Женко” клубийн тамирчин ОУХМ Б.Оюунсүрэн 2011 онд “Монголиа Опен” ОУТ-д үзүүрлэснээс хойш хүнд бэртлийн улмаас дэвжээнд гараагүй. Тэгвэл найман жилийн дараа дэвжээндээ эргэн ирэв. Зүгээр ч нэг эргэн ирсэнгүй, 72 кг-ын жинд түрүүлж насанд хүрэгчдийн ДАШТ-д хоёр дахь удаагаа зодоглох эрхтэй боллоо.

Тэрбээр улсын аваргын шигшээ барилдаанд “Хернинг-2009” ДАШТ-ий хүрэл медальт, эмэгтэй бөхчүүдээс улсын аваргад хамгийн олон алтан медальтай (11 удаа) хашир туршлагатай ОУХМ Б.Одончимэгийг 7:6-гаар ялж есөн жилийн дараа улсын аваргын хоёр дахь түрүүгээ хүртэв.

Өчигдөр улсын аваргад гурван шинэ аварга мэндэлсэн бол сүүлийн өдөр дөрвөн аварга төрлөө. 74 кг-ын жинд 2018 оны улсын дэд аварга ОУХМ З.Сумъяабазар гавьяат тамирчин П.Өнөрбат, өсч яваа залуу тамирчид болох Б.Бат-Эрдэнэ, Э.Бямбадорж, М.Тэмүүжин нарыг ялж өнгөрсөн жилийн амжилтаа ахиулж анх удаа түрүүлэв. Эмэгтэйчүүдийн 53 кг-д Баянхонгорын М.Пүрэвтунгалаг, 62 кг-д “Хилчин”-ий Э.Гантуяа, 65 кг-д “Аврагч”-ын Х.Болортуяа нар анх удаагаа Монгол Улсын аварга болцгоолоо.

 “Ташкент-2014” ДАШТ-ий мөнгөн медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Сумъяа хоёр дахь өдрийн жингээ үзүүлэхэд 50 граммаар илүү байснаар тэмцээнээс хасагдсан. Ингэснээр түүнд хагас шигшээд ялагдсан “Алдар”-ын Г.Мөнхцэцэг алтан медалийн төлөө барилдахаар болсон юм. Түүний жинд шинэ аварга төрөх нь тодорхой болж, энэхүү боломжийг энэ жилийн залуучуудын улсын аварга 18 настай тамирчин М.Пүрэвтунгалаг ашиглаж “давхар цохилт” хийлээ. 62 кг-д “Цастын барс” клубийн тамирчин М.Хишигмаа мөн жингээр хасагдаж “Женко”-гийн Ө.Пүрэвсүрэн барилдалгүйгээр ялалт авав.

Энэ удаагийн улсын аваргад ах дүү, эгч дүү бөхчүүд медаль хүртэв. 74 кг-ын жинд түрүүлж дэлхийн аваргад зодоглох болсон З.Сумъяабазарын төрсөн ах ОУХМ З.Занабазар 57 кг-д хүрэл медаль хүртсэн. З.Занабазарын эхнэр Г.Мөнхцэцэг 53 кг-д мөнгөн медаль хүртэж, гэрийнхээ хойморт хоёр өөр өнгийн медаль өлгөхөөр болсон юм.

53 кг-ын жинд “Алтайн барс”-ын Чука хэмээх П.Чулуунбаатарын шавь Батбаатарын Энхцэцэг, Батбаатарын Энхзул гээд төрсөн эгч дүүс хүрэл медалийн тавцанд зэрэгцэн зогссон нь ховорхон тохиолдол. Эгч нь өнгөрсөн жилийн Трнавад болсон залуучуудын ДАШТ-ий хүрэл медаль хүртсэн бол дүү нь “Буэнос-Айрес-2018” залуучуудын олимпод зодоглож тавдугаар байрт орж байв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
Европын хөлбөмбөгийн холбоо ФИФА-г бойкотлов?
Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
Жүдо бөхийн шилдгүүд арын сайхан хангайд чуулж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    7 цаг 37 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    8 цаг 3 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    8 цаг 4 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    8 цаг 32 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    8 цаг 33 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    8 цаг 39 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    10 цаг 28 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    10 цаг 50 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    11 цаг 4 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    11 цаг 9 мин
  • Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
    11 цаг 19 мин
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
    11 цаг 48 мин
  • Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ
    12 цаг 15 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    12 цаг 17 мин
  • Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл авто зам барина
    12 цаг 24 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
    12 цаг 45 мин
  • Европын хөлбөмбөгийн холбоо ФИФА-г бойкотлов?
    12 цаг 59 мин
  • Дэлхийд алдаршсан уулчин Нирмал Пуржа Пакистанд цасан нурангид өртөн бусад 9 хүний хамт сураггүй болжээ
    13 цаг 7 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    13 цаг 19 мин
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
    13 цаг 31 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
  • Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
  • Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК