Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас “Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагын хамтарсан зөвлөгөөн”-ийг энэ сарын 21-ний өдөр зохион байгууллаа.
Зөвлөгөөнд 14 байгууллагын 50 гаруй зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан оролцсон бөгөөд Сум дундын ерөнхий прокурор М.Гэрэлбадрах “Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд анхаарах асуудал” сэдвээр, хяналтын прокурор Э.Болор “Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааны тоон үзүүлэлт, Улсын Ерөнхий прокурорын тушаалаар шинэчлэн баталсан аргачилсан заавар” сэдвээр, хяналтын прокурор Н.Амаржаргал “Хойшлуулшгүй ажиллагаа явуулах үндэслэл, журам” сэдвээр тус тус сургалт хийж, харилцан санал солилцсон байна.