Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дарангуйлалд буй Ардчилсан нам

2019-6-25
0
ЖИРГЭХ

Ардчилсан намд дарангуйлал тогтоно гэдэг Монголд л бий болж байгаа өвөрмөц гаж үзэгдэл. Ардчилал бол дарангуйлал, хүчирхийлэлгүй тогтолцоо. Энэ бол нээлттэй, ил тод байдал, шударга ёс, хариуцлага, эрх тэгш байдал юм. Харамсалтай нь Монголд ардчилсан хувьсгалыг авчирсан Ардчилсан нам эдүгээ ганц хүний дарангуйлалд орж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, эрх тэгш байдал, чөлөөт сонгууль, хууль, дүрэм бүхнээс алсран холджээ.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Ардчилсан намын дарга болмогцоо дарангуйллын тогтолцоо, дэглэм, арга барилыг намдаа үе шаттайгаар суурьшуулсан байна.

Юуны өмнө тэрээр Ардчилсан намын дүрэмд дүрэм бусаар халдаж эрх зүйн хувьд өөртөө хэмжээгүй эрх мэдэл олгосон. Ардчилсан намын дотоод ардчиллын гол амин сүнс нь тус намын дотоод сонгууль. Гэтэл С.Эрдэнэ Дотоод сонгуулийн хорооны гишүүд өөрсдөө нэр дэвшин сонгогдож хараат бусаар ажиллана гэдэг заалтыг өөрчилж, намын дарга нь санал болгодог болгож дур мэдэн засвар хийжээ. Ингэснээр Ардчилсан намын дотоод сонгуулийн хороо С.Эрдэнийн заавраар ажилладаг тоглоомын байгууллага болж хувирчээ.

С.Эрдэнэ намынхаа бүх шатны дотоод сонгуульд хэнийг дэвшүүлэх, хэнийг хасах вэ гэдгийг өөрийн үзэмжээр шийддэг болсноор Ардчилсан намын дотоод ардчилал, эрүүл өрсөлдөөн устжээ.

Ардчилсан намын Үндсэн дүрмийн хороо гэж чухал байгууллага бий. Нам дотроо Үндсэн хуулийн Цэц шиг л чиг үүрэгтэй. Өөрөөр хэлбэл намынхаа Үндсэн дүрмийг мөрдүүлэх, уг дүрэмтэй холбоотой маргааныг шийдвэрлэхэд ажлыг энэ хороо хийдэг. Гэтэл С.Эрдэнэ Ардчилсан намын дарга болмогцоо Үндсэн дүрмийн хорооны гишүүд өөрсдөө нэрээ дэвшүүлнэ гэсэн дүрмийн заалтыг өөрчилж, мөн л намын дарга санал болгодог болгожээ. Ийнхүү Ардчилсан намд хяналтын тогтолцоо үгүй болсноор дарангуйлал бурангуйлал тогтох үндэс бүрджээ.

Үүгээр зогсохгүй Ардчилсан намын даргад хоёр жил тутамд намын Их хурлаар итгэл үзүүлэх асах асуудлыг хэлэлцэнэ гэдэг заалтыг Үндсэн дүрмээс хассанаар С.Эрдэнэ өөрийгөө хариуцлагаас хаацайлж, хугацаагүйгээр Ардчилсан намыг удирдах боломжийг нээж өгчээ.

Эдгээр хууль бус өөрчлөлтийг намынхаа Үндсэн дүрэмд хийснээр С.Эрдэнэ дураараа дургиж эхэлсэн байна. Тухайлбал Ардчилсан намын бүх шатны гишүүд нь тухайн шат шатны дарга нараа сонгох эрхтэй байдаг. С.Эрдэнэ гишүүдийнхээ энэ эрхэд шууд халдан аймаг, дүүргүүдийн Ардчилсан намын дарга нарыг шууд томилж, өөрийн хүмүүсээ байрлуулсан байна. Мөн өөрт таалагдаагүй, өөрийг нь шүүмжилсэн гишүүдээ намаасаа хасч, хөөх болжээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Ардчилсан намаас хөөгдөхдөө “Монголоосоо хөөгдөөгүйдээ баярлаж байна. С.Эрдэнийг АН-ын даргаас зайлуулах тэмцэл орон даяар эхэлнэ. С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат АН-ыг булшилж байна. Намын хууль бус шийдвэрт захирагдах эрх бидэнд байхгүй” гэсэн бол  УИХ-ын гишүүн Л.Болд “АН ардчилсан биш коммунист нам болжээ. АН нэг хүний дарангуйллын нам болжээ” хэмээн мэдэгдээд мөн л Ардчилсан намаас гарсан.

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дэд дарга З.Нарантуяа “Улс төрийн нам гэдэг бол маш бодитой, тооцоо, судалгаатай хөгжлийн загвартай байх ёстой. Улс төрийн орчинд шинэчлэл хийе гэвэл улс төрийн намууд шинэчлэгдэхээс өөр гарц байхгүй. Тиймээс ч улс орны  хөгжлийг түүчээлэх улс төрийн намын хувьд бодлоготой нам байх ёстой. Намын бодлого гэдэг бол нэг хүний бодлого биш. Намын бодлого гэдэг бол Үзэл баримтлал, Үндсэн дүрэмд суурилсан хөгжлийн бодлого юм. Хэн дарга байхаас үл шалтгаалж нам шинэчлэгдэх ёстой. Монгол Улсын хөгжлийг дараагийн 20 жилд авч явах улс төрийн хүчин бол Ардчилсан нам” хэмээн Завхан аймагт болсон уулзалт дээр хэлжээ.

 З.Нарантуяа гишүүн энэ үгээ зэрэгцээд сууж байсан С.Эрдэнэ даргадаа хаяглаагүй нь лав. Гэхдээ олон нийтийн хувьд дээрх үгийг Ардчилсан намын дарга С.Эрдэнэд шууд хамаатуулан ойлгож байна.

С.Эрдэнэ улс төрийн намыг нэг хүний нам болгосон. Үр хүүхэд, хүргэн, хамаатан саднаа Ардчилсан намын дунд шатны байгууллагуудад удирдах ажилд томилсноос эхлээд олон баримт дурдаж болно. Үндсэн дүрмээ намын их хурал нь баталчихсаны дараа С.Эрдэнэ түүнийг хуулийн дагуу Улсын дээд шүүхэд бүртгүүлж батлуулах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэх явцдаа Үндсэн дүрэмдээ дур мэдэн өөрчлөлт оруулж, зүйл заалтыг нь хассан ийм хүн үзэл баримтлал, Үндсэн дүрмийн талаар гишүүддээ танилцуулна гэдэг инээдтэй.

Ардчиллын үндсэн шинж болсон чөлөөт сонгуулийг Ардчилсан намд үгүй болгож, дотоод сонгуулийн хороог дээр дурдсанчлан өөрийн хүмүүсээр бүрдүүлж, Ардчилсан намын бүх шатны дотоод сонгуульд элсэх эрхийг мөнгөөр үнэлсэн.

Энэ бүх үйлдлээс нь С.Эрдэнийг Ардчилсан намын дарга гэхээс илүү ардчиллын нэр барьсан дарангуйлагч гэмээр. Дарангуйлалд буй Ардчилсан намын гишүүд даргаа солих гэж тэмцэлдэж буй нь ийм нөхцөл шалтгаантай.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • иргэн (112.72.11.104)
    20 онд дунгээ тавиулна. 5 суудал аваарай
    2019 оны 06 сарын 25 | Хариулах
    • иргэн
      Нэг суудал л нарантуя авна
      2019 оны 06 сарын 25
  • Зочин (66.181.180.175)
    анархист нам болсон байхад харин С.Эрдэнэ дарга аварсан юм уу гэж боддог
    2019 оны 06 сарын 25 | Хариулах
  • zochin (223.104.15.118)
    Erdene darga mundag hun dee
    2019 оны 06 сарын 25 | Хариулах
  • Зочин (59.153.112.50)
    Лу.Болд, Батзандөн 2н захиалгат нийтлэл.өөрсдөө хулгай хийж, худлаа ярьж, биеэ худалдаж ах дүү нараа албан тушаалд шахахаас өөр юу ч хийж чадахгүй атаач новшнууд
    2019 оны 06 сарын 25 | Хариулах
  • Эрдэнэбаатар (203.91.116.185)
    Муу Эрдэнэ одоо болих хэрэгтэй Шоронд ороогүйдээ баярлаал шороо хөдөлгөж явбал барав. муу нэрний хагас минь Эрдэнэ чи зайлаа
    2019 оны 06 сарын 25 | Хариулах
    • Эрдэнэбаатар
      Хамаатай. Ардчилсан намыг булшилж байхад, ардчилал амь тавьж байхад хамаатай
      2019 оны 06 сарын 25
  • зочин (122.201.22.51)
    Эрдэнэ минээ одоо больчих.Тэр их хурал гэнэ үү онц их хурал гэнэ үү тэр юмаа хийгээд жудагтайхан шиг би намын даргын ажлаа өгөхөөр шийдлээ та бүхэн минь болгооно бизээ гээд дуусгачих.Чи одоо цааш явах замгүй болсон байна шүү.Гаднаас харахад л ийм байна.Би танай намын гишүүн огт биш гаднын хүн
    2019 оны 06 сарын 25 | Хариулах
    • Тэгээд чамд ямар хамаатай юм бэ?
      2019 оны 06 сарын 25
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    7 цаг 37 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    8 цаг 4 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    8 цаг 4 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    8 цаг 32 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    8 цаг 33 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    8 цаг 39 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    10 цаг 28 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    10 цаг 51 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    11 цаг 4 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    11 цаг 9 мин
  • Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
    11 цаг 20 мин
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
    11 цаг 48 мин
  • Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ
    12 цаг 15 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    12 цаг 18 мин
  • Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл авто зам барина
    12 цаг 24 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
    12 цаг 45 мин
  • Европын хөлбөмбөгийн холбоо ФИФА-г бойкотлов?
    12 цаг 59 мин
  • Дэлхийд алдаршсан уулчин Нирмал Пуржа Пакистанд цасан нурангид өртөн бусад 9 хүний хамт сураггүй болжээ
    13 цаг 7 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    13 цаг 19 мин
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
    13 цаг 31 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
  • Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
  • Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК