Буудлага спортын 2019 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн "Аварга" клуб, ТСТ гэсэн хоёр зааланд болов.
Тэмцээний эрэгтэйчүүдийн 25 метрийн хийн гар бууны дасгалд "Токио-2020"-ын эрх авсан ОУХМ Э.Даваахүү алтан медаль хүртэж, тус төрлийн улсын дээд амжилт тогтоолоо. Харин эмэгтэйчүүдийн 50 метрийн гурван байдлаас буудах дасгалд ОУХМ О.Янжинлхам түрүүлж, мөн дээд амжилт шинэчилсэн байна. Тэгвэл хийн гар бууны 10 метрийн дасгалд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, хийн урт бууны 50 метрийн дасгалд Г.Нандинзаяа, эрэгтэйчүүдийн 50 метрийн урт бууны дасгалд Б.Бишрэл нар алтан медаль хүртсэн байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (2)