Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбатад холбогдох хэрэгт хэрэг бүртгэлийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг явуулахаар болжээ.
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд цаашид шалгалтын явцад гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдвол эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар тогтоон шүүхээр шийдвэрлэгдэх юм байна.
Өнгөрсөн тавдугаар сард Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкнаас зээл авсан ноцтой зээлдэгчдийг танилцуулсан. Ингэхдээ шууд санхүүжилт авсан есөн зээлдэгчийн нэрийг зарласан бөгөөд “Эрэл” компани 99.5 тэрбум төгрөг зээлсэн боловч одоогоор нэг ч төгрөгийн эргэн төлөлт хийгээгүй, эргэн төлөлтийн хугацаа 2026 оны 12 сарын 20 хэмээн танилцуулсан юм.
“Эрэл” ХХК-ийн Байшин үйлдвэрлэх комбинатын төслийн зээлийн эргэн төлөлт хэвийн үргэлжилж, зээлийн хугацаа дуусаагүй байгаа талаар Б.Эрдэнэбат хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан билээ.