Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Сумъяабазар: Бид Дорнод болон өмнө говьчуудад баярлах хэрэгтэй

2019-6-26
0
ЖИРГЭХ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазартай ярилцлаа.


 

-Газрын тосны салбарт монголчууд орж баялгаа бүтээе гэхээр дэмжлэг байдаггүй. Их хаалттай байдаг гэж ярьдаг. Өнөөдөр манай улсад БНХАУ-ын хоёр компани газрын тос олборлож байна. Бид өөрсдөө хайгаад, олборлож болдоггүй юм уу?

-Газрын тосны салбар хөрөнгө оруулалт их шаарддаг. Газрын тос өрөмдөх өрмийг тавихад нэг км нь дунджаар 2-3 сая ам.доллар гэж үнэлэгддэг учраас төсвийн болон хувийн хэвшлүүд өөрсдийн хөрөнгө оруулалтаар хийхэд маш хүндрэлтэй. Гэхдээ манай улсын хоёр, гурван томоохон аж ахуйн нэгж энэ салбарт хөрөнгө оруулалт хийе гэсэн хүсэлт гаргасан. Энэ хүрээнд  Засгийн газартай бүтээгдэхүүн авах гэрээ байгуулж, үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байна. Уг саналыг яамнаас дэмжсэн. Харамсалтай нь орон нутгийн байгууллагуудын дэмжлэг дутмаг байна. Тиймээс яамны зүгээс энэ асуудлаар орон нутгийн засаг захиргаа, албан байгууллагуудтай хамтарч ажиллахаар төлөвлөсөн.

-Газрын тосны үйлдвэрийн бүтэн байгуулалт хэдэн хувьтай үргэлжилж байна вэ?

-Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажил энэ ондоо багтаж дуусна. Төмөр замын доод болон дэд бүтцийн ажил дууссан. Гэрэл болон шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг суурилуулах үлдсэн. Хүнд даацын замын ажил ирэх есдүгээр сард дуусахаар төлөвлөсөн. Харин Зам тээвэр, хөгжлийн яамнаас уг хугацаанаас өмнө ашиглалтад оруулна гэж хэлсэн. Цахилгаан дамжуулах, агаарын шугмын ажил дууссан. Өнгөрсөн тавдугаар сарын 13-нд Энэтхэгийн EIL компанитай төслийн зөвлөхийн менежментийн гэрээг байгуулсан. Гэрээнд Монголын талаас идэвхтэй ажилласан. Энэтхэгийн Засгийн газраас ч гэсэн өөрсдийн боломж бололцоогоор ажилласан. Харин компанийн зүгээс зөвлөхийн гэрээнд маш өндөр үнэ хэлсэн. Гэрээний дүнг бууруулахаар ярилцсаны үр дүнд төлбөрийг 20-30 хувь бууруулж чадсан. Гэрээ байгуулагдсаны дараа шаардлагатай зураг төслийн ажил, гэрээлэгч компаниуд ямар компани байх вэ, ямар ажлыг хийх эсэхийг тохиролцсон.

Энэ онд багтаж үйлдвэр баригдахад шаардлагатай усан хангамжийн асуудал, талбайг тэгшлэх, шуудуу хоолой, ус дамжуулах хоолой зэрэг ажлуудыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Үйлдвэрийн ажил 5-6 жил явагддаг. Тиймээс үйлдвэр 2023-2024 онд үйл ажиллагаа эхлэх болов уу.    

-Ирэх онд УИХ-ын сонгууль болно. Хэрэв МАН гарч чадахгүй бол үйлдвэр барих ажил гацах вий гэсэн болгоомжлол байна. Барилгын ажил тогтвортой үргэлжилнэ гэж хэлж чадах уу?

-Эрх барьж байгаа нам болон Засгийн газрын шийдвэр хэрхэн гарахыг хэлж мэдэхгүй байна. Төслийн хүрээнд IPC гэрээгээ хийсэн учраас манай улс олон улсын өмнө үүрэг хүлээсэн гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, бид энэ төслийг цаашид үргэлжлүүлнэ гэдгийг олон улсын өмнө баталсан юм.

-Баялгийн сангийн тухай хууль өнөөдрийг хүртэл хэрэгжсэнгүй. Хаана гацаж байна вэ?

-Энэ асуудал хоёр, гурван жил яригдаж байна. Хэрвээ би аль нэгэн аймагт аж ахуй эрхэлдэг байсан бол орон нутгийн төсөв тодорхой хэмжээний орлого оруулдаг байж таарна. Оюутолгой, Тавантолгой цаашлаад Дорнодод олборлож байгаа газрын тосноос улсын төсөвт хөрөнгө ордог. Бид Дорнод, Өмнөговьчуудад баярлаж явах ёстой. Эрдэс баялагийн салбараас орж ирсэн орлогын 30 хувийг тухайн орон нутагт нь үлдээгээч гэсэн. Уг асуудлыг ОУВС-тай уулзахдаа ч хэлсэн. Уул уурхайг эсэргүүцээд байгаа иргэдийн гол шалтгаан нь энэ. Үүнийг ч аргагүй гэж бодож байна. Тиймээс Монголын төсвийг давхар хянаж, хариуцлага хүлээж байгаагийн хувьд ОУВС-гаас Сангийн сайдтай энэ асуудлаар ярилцаж, шийдвэрлэх хэрэгтэй. Учир нь уул уурхайг иргэд буруугаар ойлгож, эсэргүүцсэн зүйл байхгүй. Харин “Хуваарилалтын асуудал болохгүй байна. Уул уурхай, ашиг малтмалаас олсон орлогийн 30 хувийг орон нутагт нь өгч, тэнд оршин суудаг иргэдийг хөдөлмөрлөх, аж төрөхөд нь дэмжлэг үзүүлэхээс гадна байгаль орчны асуудлыг шийдэж өгөөч ээ” гэдэг хүсэлтийг л иргэд тавьдаг. Хэрвээ ингэж чадвал уул уурхайг дэмжих аймаг, орон нутгийн тоо олширно. Мөн гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай компаниудын хийх ажил ихэснэ. Хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Зөвхөн хоёр уурхай биш томоохон хэмжээний дөрөв, таван уурхай бий болно. Ингэснээр улсын төсөв хоёр дахин тэлэгдэх зэрэг ач холбогдолтой. Дагаад валютын орлого нэмэгдэх, ажилгүйдэл, ядуурлын түвшин хоёр хувь биш 4-5 хувь болж буурах бололцоо бүрдэнэ гэж ОУВС-д өөрийн байр сууриа илэрхийлсэн.

-Сангийн яамнаас энэ бодлогыг дэмжиж байна уу?

-Тэрийг сайдаас өөрөөс нь асуух ёстой. Бид ойлголцох нь чухал байна. Сангийн сайд хэрвээ “Эдийн засгаа тэлье” гэж байгаа бол газрын тос, ашигт малтмалаас олж байгаа орлогын 30 хувийг орон нутагт нь олгох ёстой гэсэн байр суурийг дэмжих ёстой.

-Тэгэхээр Сангийн яам дээр гацсан гэсэн үг үүе

-Санал нэг байна. Хуваарилалт нь шог байгаа учраас л ийм байдалд хүрээд байна. Түүнээс биш манай ард түмэн их уужуу, тайван хүмүүс. Үүнийг л төр бодлогын хүрээнд зохицуулаад өгчихвөл уул уурхай хөгжинө. Үүнээс үүдэн хууль бус олборлолт олширч ирж байна. Хууль бусаар ашигт малтмал олборлолт эрхэлж байгаа хүмүүс нөхөн сэргээлт хийхгүй шүү дээ. Ийм хүмүүсээс болж иргэд бухимдаж, нийгмээрээ давалгаа бий болгож байна. Энэ асуудлыг цэгцлэх хэрэгтэй.

-Нөгөө талаас олборлолт явуулж байгаа компаниудад дарамттай байдаг гэж ярьдаг?

-Би нэг зүйлийг их боддог юм. Юу гэхээр манай эдийн засаг 13 тэрбум ам.доллар. Гурван сая иргэнтэй. Зах зээл нь ийм байхад гаднын хөрөнгө оруулагчдын сонирхол татахуйц байна уу, гэвэл биш. Хууль, эрх зүй нь тогтворгүй. Үүнийг дагаад улс төр цаашлаад эдийн засаг нь тогтворгүй гэж үздэг. Ийм байхад гаднын хөрөнгө оруулагчид орж ирэх үү гэдгийг бодох ёстой. Сүүлдээ гадаад биш дотоодод үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгчид  залхаж эхэлж байна. Энэ нь манай улсын системийн бодлого болохгүй байгааг харуулж байна. Тиймээс бид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж төрийн тогтвортой байдлыг хангах ёстой. Үүнтэй уялдаад байгалийн баялгийг зүй зохистой ашиглах хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага байна. Үндсэн хуулийн 6.2-д заасан заалт хэрэгжээд байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг. Ийм ойлголтод хүрсэн. Баялгийн сангийн хуулийг бэлдэн Засгийн газрын хуралдаанаар оруулахад бэлэн болсон. Улмаар Их хуралд өргөн барихаар бэлдэж байна. Баялгийн санг нийгэмд тэгш хуваарилалтаар хүргэх хэрэгтэй. Энд Уул урхай, хүнд үйлдвэрийн яамнаас баг хамт олноороо онцгойлон анхаарч ажиллаж байна.

Тухайлбал, “Эрдэнэс Монгол” ХКК өөрөө баялгийн сан. Энэ бол мөнгөний оролт юм. Нөгөөтэйгүүр, мөнгөний гаралт нь гэвэл Хөгжлийн банк. Хөгжлийн банк олон улсын стандартад хүрсэн. Дэд бүтэц, хүнд аж үйлдвэрийг 5-10 жилийн зээлийг бага хүүтэйгээр санхүүжүүлдэг банк байх ёстой. Учир нь улсын төсвөөр хүнд аж үйлдвэрийг хөгжүүлье гэхээр  ямар ч боломжгүй байдаг. Тиймээс Баялгийн сангийн тухай хууль болон бусад дагалдах хуулийг яаралтай өөрчлөхгүй бол энэ байдлаар явбал дээр дурдсан байдал руу эргээд орно.

-Байгалийн баялаг төрийн өмч гэсэн заалт орж байгаа гэсэн. Энэ үнэн юм уу?

-Тийм зүйл байхгүй. Үндсэн хуульд заасан 6.1, 6.2 заалт хэвээрээ байгаа. Нэмэгдээд баялгийн сангийн зохицуулалт л орж байгаа юм. Үндсэн хуулийг өөрчлөх цаг гарцаагүй болсон.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • зочин (202.9.43.51)
    Энэ нөхөр бөхийн холбоо хавьцаа ажил хийвэл болох байх гэтэл сайд болсон байх юм даа .Тэр үйлдвэрээ яг төмөр замын хажууд хийж болоогүй заавал илүү төмө зам барьж улсын мөнгийг үрэх хэрэг байсан юм уу.
    2019 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (43.242.243.129)
    Мэргэжлийн сайд гэж их еер шуу энэ арай биш ээ
    2019 оны 06 сарын 26 | Хариулах
  • Зочин (43.242.243.129)
    Дорнотыг там болгож ашиг орлого нь монголд орж байгаа угуй нь мэдэгдэхгуй олон удаа шалгалт орлоо л гэдэг таг болчихдог гэсэн унэн гэж байна уу Сайхан ярисан дарга нь ард тумэн еереер яридаг дарга Нарын нудэнд нэг янз ард тумний нудэнд еер харагддаг гэрээ хэлцэл хийдэг хумуусээр монгол дуурчихсэн юм уу даа унэн ч уудэнд худалч хойморт ирэх цаг болно гэж нэг хун хэлсэн гэдэг
    2019 оны 06 сарын 26 | Хариулах
  • Монгол (202.126.88.65)
    Энэ эргүү бөх одоо болио оо. Мэдэх юм байхгүй. Ичих булчирхайгүй. До-гийн хүүхдүүд.
    2019 оны 06 сарын 26 | Хариулах
  • ИРГЭН (64.119.16.48)
    ЖИЖИГ БОДОЖ БАЙГААРАА БОЛОВСРОЛ, ЦАРААГАА ХАРУУЛАВ. НИЙТ МОНГОЛЧУУДЫН ӨМЧ. АЙМГУУДЫН АРД ТҮМЭН БИЙ БОЛГООГҮЙ. ЗӨВЛӨХӨӨСӨӨ ТҮҮХЭЭ АСУУЖ ЛАВЛА. ТЭНЭГ...
    2019 оны 06 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.179.27.249)
    ene teneg modon tolgoi yu yariad bainaa. bayarlaad baigaa bol ooroo bayarlana biz.
    2019 оны 06 сарын 26 | Хариулах
  • evgui sonsogdoj bn shu (202.179.31.57)
    uy gehev dee
    2019 оны 06 сарын 26 | Хариулах
  • үнэн (122.201.24.104)
    энэ балай бөх монголыг баялагтай баялаггүй гэж талцуулаад байгаа юм уу хаашаа юм.ийм ноцолдохоос өөр эрдэмгүй юмаар сайд тавьсан монголын хохь.
    2019 оны 06 сарын 26 | Хариулах
  • baigaa baih heden toog logigtoi yarij chadahgui iim saidar uul uurhain salbaraa udirdulna gedeg uneher emnegnel (66.181.161.66)
    dorj
    2019 оны 06 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    6 цаг 1 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    6 цаг 27 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    6 цаг 28 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    6 цаг 55 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    6 цаг 57 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    7 цаг 3 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    8 цаг 52 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    9 цаг 14 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    9 цаг 28 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    9 цаг 33 мин
  • Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
    9 цаг 43 мин
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
    10 цаг 12 мин
  • Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ
    10 цаг 39 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    10 цаг 41 мин
  • Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл авто зам барина
    10 цаг 48 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
    11 цаг 9 мин
  • Европын хөлбөмбөгийн холбоо ФИФА-г бойкотлов?
    11 цаг 23 мин
  • Дэлхийд алдаршсан уулчин Нирмал Пуржа Пакистанд цасан нурангид өртөн бусад 9 хүний хамт сураггүй болжээ
    11 цаг 31 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    11 цаг 43 мин
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
    11 цаг 55 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
  • Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
  • Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК