Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөн орон нутагт хүчээ авчээ

2019-6-27
0
ЖИРГЭХ

Баянголоос очоод байдгийг нь самарчээ

Ардчилсан намын Шинэчлэлийн хөдөлгөөнийхөн хөдөө орон нутагт ажиллаж, амьдарч буй намынхаа гишүүдтэй уулзалт зохион байгуулж эхэлжээ. Тэд зургадугаар сарын 21-нд Төв аймгийн Ардчилсан намын гишүүдтэй анхны уулзалтаа хийсэн байна. Уулзалтад 200-гаад хүн оролцож намынхаа дотоод асуудлуудаар санал бодлоо солилцож чөлөөтэй ярилцсан аж. Төв аймгийн Ардчилсан намын гишүүд “Яаж Ардчилсан намын даргыг солих вэ?”, “С.Эрдэнийг хэрхэн огцруулах вэ?” гэдэг асуудлыг л голлон ярьжээ. Ингэхийн тулд Ардчилсан намын Онц их хурлыг хуралдуулах ёстой. Тиймээс Төв аймгийн Ардчилсан намын гишүүд Онц их хурлыг хуралдуулахын тулд гишүүдийнхээ гарын үсгийг цуглуулъя гэсэн санал санаачилга гаргасан байна.

Түүнчлэн орон нутагт Ардчилсан намын хүчирхэг, мэдлэг, чадвартай олон лидер байхад Төв аймгийн Ардчилсан намын даргаар Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч  Л.Төмөрчөдөр гэгчийг төв намаас  шууд томилсныг эгэл жирийн гишүүд эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Аймгийн Ардчилсан намын гишүүд нь өөрсдөө сонгох ёстой. Гэтэл гишүүдээс нь санал огт аваагүй аж.

Баянгол дүүргээс С.Эрдэнийн татаасаар Төв аймгийн Ардчилсан намын даргаар сонгогдсон Л.Төмөрчөдөр ажлаа авангуутаа шууд тушаал гаргаж сумдын Ардчилсан намын дарга нарыг сольжээ. Сумдын Ардчилсан нам буюу анхан шатны нэгжийн дарга нар мөн л гишүүдээсээ санал авч сонгогдох ёстой. Энэ дүрэм Төв аймгийн Ардчилсан намд огт хэрэгжээгүй аж. Ийнхүү хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх гэгчээр Баянголоос ирсэн тавиул дарга Төв аймгийн Ардчилсан намын анхан, дунд шатныхныг самарч эхэлжээ. 

С.Эрдэнийг хөөсөн Дундговьчууд Шинэчлэлийнхнийг талархан угтжээ

Ардчилсан намын Шинэчлэлийн хөдөлгөөнийхөн энэ сарын 22-нд Дундговь аймагт ажиллажээ. Дундговийн ардчилагчид “Ардчилсан намын дарга С.Эрдэнийг ирэхэд бид хөөгөөд явуулсан, харин та нарыг тосож угтлаа. Та нарыг дэмжиж байна. Шударга, зөв энэ тэмцэлдээ ялалт байгуулаарай” хэмээн Шинэчлэлийн хөдөлгөөнийхнийг талархан хүлээн авсан байна. Дундговийн Ардчилсан нам унтаа байгааг гишүүд нь юуны өмнө хэлж байжээ. Учир нь тус аймгийн Ардчилсан намын байр жилийн дөрвөн улиралд хаалттай, цоожтой байдаг гэнэ. Өвөл нь халаалтгүй тул хүн байх суух аргагүй гээд цоожилчихдог аж. Зуны дэлгэр цагт харин ямар шалтгаанаар намынхаа байрыг дангинатал цоожлоод алга болдгийг гишүүд нь ойлгохгүй байгаа гэнэ.

Дундговьчууд мөн Ардчилсан намын дарга С.Эрдэнийг огцруулахын тулд Онц их хурал зарлан хуралдуулахаар гишүүдийнхээ гарын үсгийг цуглуулахаар болжээ.

Гишүүдээ доромжилдог Намын даргаасаа сална

Архангай аймагт Ардчилсан намын Шинэчлэлийн хөдөлгөөнийхний гурав дахь уулзалт энэ сарын 25-нд болсон байна. Арын сайхан хангайн Ардчилсан намын гишүүдийн хөндөж тавьж байгаа асуудал, санал, шүүмжлэл өмнөх хоёр аймгийнхтай яг адилхан байж. Тухайлбал, аймгийн намын дотоод асуудалд төв намаас хэт их оролцож, гишүүдийн сонгох эрхэнд халдаж байгааг олон хүн хэлжээ. Мөн гишүүдийнхээ идэвх, оролцоог дэмждэггүй, уулзалт, хурал дээр үг хэлж,  асуулт асуухаар гишүүдээ дайрч доромжилдог гээд С.Эрдэнийн зан авир, ёс зүй, дүрмийн бус үйлдлийн талаар Ардчилсан намын эгэл жирийн гишүүд баримт жишээтэй ярьж, шүүмжлэлтэй хандаж байжээ.

С.Эрдэнийг нутгийн хүн гээд дэмжсэндээ харамсч байгаагаа ч Архангайн Ардчилсан намын гишүүд нуугаагүй аж. Тиймээс тэд С.Эрдэнийг яаралтай огцруулахын төлөө хүчээ нэгтгэнэ, Шинэчлэлийн хөдөлгөөнийхнийг дэмжихээ  илэрхийлсэн байна.

Ардчилсан намын Шинэчлэлийн хөдөлгөөнийхөн өнөөдөр буюу зургадугаар сарын 26-нд Баянхонгор аймгийн Ардчилсан намын гишүүдтэй уулзалт зохион байгуулж байгаа ажээ. Цаашид энэхүү уулзалт орон даяар үргэлжилнэ. Эхний гурван аймгийн Ардчилсан намын гишүүдтэй хийсэн уулзалтаас харахад тус намын эгэл жирийн гишүүд С.Эрдэнэ тэргүүтэй намынхаа удирдлагад итгэл алдарсан бөгөөд тэднийг яаралтай огцруулахыг хүсч буй ажээ. Дээрх аймгуудын Ардчилсан намын гишүүд Ардчилсан намын Онц их хурлыг хуралдуулах, ингэхийн тулд гишүүдийн гарын үсгийг цуглуулах аяныг эхлүүлье гэдэгт санал нэгдсэн байна. Ийнхүү Ардчилсан намын Шинэчлэлийн хөдөлгөөн орон нутагт хүчээ авчээ.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • irgen (202.9.44.60)
    yagaad oilgohgui humuus be songuuli hayaand irsen bhad hafarch butraad man in idesh bolohgeed bh um evlerch negdeech 20 on bas yalagdval an duusaa tiim ees negdetsgee mongol humuus bn dotoroo yrij uchiraa olj bolohgui um uu buu man in igesh bolood bai zaluuchuudaa evtei bol buhniig shiidej chadna uhaarch serj bodoj oilgoltsoj evlelden negdetsgeei humuusee ingej bj amjiltand hurne shuudee
    2019 оны 07 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.26.194.37)
    Za ed nar hen ch bailaa gesen Erdene wan gaa zailuulna gej yavaa bol zov l yum hj yavaa yum bn
    2019 оны 07 сарын 01 | Хариулах
  • Ene galindev mundag zaluu ym shg bgamda teged harj l baiy yu bolohnuu (78.206.71.39)
    Zochin
    2019 оны 06 сарын 28 | Хариулах
  • Жирийн иргэн (122.201.23.158)
    Алтанхуягийг даруй АН-аас зайлуулах хэрэгтэй, түүнчлэн Ерөнхийлөгчийн зөвлөхийн албан тушаалаас хөөгдсөн амьтан. АН-ын гишүүд та бүгд Алтанхяг, Батзандан, Болд гэх мэтийн нам болон улс, ард иргэдийн төлөө юу ч хийгээгүй, харин АН-ын нэрээр өндөр албан тушаалд тухалж байсан эдгээр амьтадын үгэнд орж улс орныг хөгжүүлэх, ард иргэдийн төлөө ажиллаж чадах тийм хүч болсон АН-аа битгий хагалан бутаргаад бай гэж захимаар байна.
    2019 оны 06 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.179.31.64)
    ШИНЭЧЛЭЛИЙН ХӨДӨЛГӨӨН эд манай намын гишүүд бишээ эд эрх мэдэл төлөө улайрагчид эд нарт бөдлог байхгүй сэтгэлгүй боовсролгүй хэдэн балай юм нууд Алтанхуяг гэж эргүү малаа чи нам аа энгэж муухай харагдуулхаа боли гигүүлж чадахгүй байж гай болхоо байчах за чи намын буянд хүрж болох бүхэл даргын албанд хүрж ажилсан хүн байж одоо болно нам битхий шантайчал
    2019 оны 06 сарын 28 | Хариулах
  • зөв (122.201.24.121)
    АН цаашид эх орныхоо төлөө ажиллахад С. ЭРДЭНЭ даргатай хол явахгүй нь тодорхой болжээ.
    2019 оны 06 сарын 28 | Хариулах
  • zochin (73.51.245.247)
    gaxau Erdene tom gedes ny xagrax bolj baunaa
    2019 оны 06 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.126.89.236)
    Gahai erdeneegee zailuul
    2019 оны 06 сарын 27 | Хариулах
  • ГИШҮҮН (112.72.11.114)
    Ер нь Эрдэнэтэй 2020 оны сонгуульд оролцоод ялахгүй дээ. Ард түмэн үнэхээр дургүй байгаа. Угаасаа дэмжихгүй танай Эрдэнэ Ми овогтыг өмөөрсөн. Тэрэнтэй сонгуульд орвол ялагдана гэсэн яриа зөндөө их гарч байна.
    2019 оны 06 сарын 27 | Хариулах
  • гишүүн (202.179.31.88)
    энэ худлаа мэдээлэл байна энэ ардчилсан намыг муухай харагдуулахгэж эрх мэдлийн төлөө үхэн хатан яваа алтанхуягийн хэдэн залуус одоо болих хэрэгтэй та хөдөлгөөн гэж юу байдгийн та нартай та наргүй ан шинэчлэгдэж байгаа Erdene дарга харин ч зангарагтай энэ намын төлөө ажлаж байгаа амжилт хүсэе ан ын бүх гишүүддээ
    2019 оны 06 сарын 27 | Хариулах
  • Шударга (202.55.188.45)
    Аймгийн ардчилсан намын даргын сонгууль өнгөрсөн 10 сард болж өнгөрсөн. Төв аймаг 27 сумтай 27 сумаас Л.Төмөрчөдөр 21 суманд нь ялсан 2 суманд тэнцсэн. Харин Н.Энхболд 4 суманд ялсан. 1ч сумын даргын сонгууль халаа солио хийгээгүй .3 сумын дарга өргөдлөө өгсөн . Аргалант сум дарга өмнөговьд ажиллаж байгаа учир Баян сумын дарга БНСУ д сургуульд сурахаар явж байгаа учир Цээл сумын дарга гишүүдын хүсэлтээр .
    2019 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.212.116.54)
    шал худлаа мэдээлэл байна.
    2019 оны 06 сарын 27 | Хариулах
  • Батжаргал (202.179.27.218)
    Сонгинохайрханы Ардчилсан намын гишүүд Эрдэнийг эсэргүүцэж байна. Энэ хулгайч байгаа цагт сонгуульд ялалт байгуулж чадахгүй.
    2019 оны 06 сарын 27 | Хариулах
  • Жинхэнэ партизан (202.126.88.170)
    Харин ч Эрдэнэ чинь тараагаад хаячихсан АН-ыг хураан цуглуулж үзэлсанааны шинэчлэл хийж энэ нам одоо л нэг намын төрхтэй болж байгаа юм биш үү?
    2019 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.126.88.170)
    Ийм инээдтэй Н.Ялтанхуягын хөлсний бууны нохдуудын жүжигт хэн итгэх юм бэ? АН-ыг самарч хаяж алга болчихоод одоо юу гээд нам руугаа чулуу шидэлнэ вэ?
    2019 оны 06 сарын 27 | Хариулах
  • партизан (202.9.42.62)
    Зөв шүү АН ынхаан одоо л С. Эрдэнэ ВАН г огцруулахгүй юм бол манай нам сүйрлээ. Жирийн гишүүд дэмжиж байгаа шүү , намын удирдлага Эрдэнэбат, Туваан , Дэлгэрмаа, Пүрэвдорж зэрэг Элбэгдоржийн хэдэн пялдага нар МАФ бүлэглэлийн талд байгаа
    2019 оны 06 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    6 цаг 2 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    6 цаг 28 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    6 цаг 29 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    6 цаг 56 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    6 цаг 57 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    7 цаг 4 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    8 цаг 53 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    9 цаг 15 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    9 цаг 29 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    9 цаг 34 мин
  • Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
    9 цаг 44 мин
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
    10 цаг 13 мин
  • Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ
    10 цаг 40 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    10 цаг 42 мин
  • Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл авто зам барина
    10 цаг 49 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
    11 цаг 10 мин
  • Европын хөлбөмбөгийн холбоо ФИФА-г бойкотлов?
    11 цаг 24 мин
  • Дэлхийд алдаршсан уулчин Нирмал Пуржа Пакистанд цасан нурангид өртөн бусад 9 хүний хамт сураггүй болжээ
    11 цаг 32 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    11 цаг 43 мин
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
    11 цаг 55 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
  • Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
  • Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК