Энэ сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилоос Авлигатай тэмцэх газар тайлбар мэдүүлэг авсан байна. Түүнийг авлига авсан байж болзошгүй гэх үндэслэлээр ийнхүү шалгаж байгаа бөгөөд албан өрөөнд нь нэгжлэг хийсэн аж.
Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Засаг дарга Ш.Оргилыг цагдан хорих шийдвэр гарах тухай мэдээллэсэн. Тэгвэл яг одоогийн байдлаар ийм шийдвэрийг АТГ-аас гаргаагүй байгаа аж.