Засгийн газрын хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалангаас тодрууллаа.
-Цагаан сарын үеэр орон нутгийн замын хөдөлгөөнийг хязгаарлах асуудал яригдаж байна. Энэ талаар ямар шийдвэр гарсан бэ?
-Ерөнхийлөгчөөс цагаан сарыг тэмдэглэхгүй байх чиглэл гарсан. Энэ хүрээнд авто зам, агаарын замын хөдөлгөөн бүгд зогссон. Иргэдийн хувьд битүүний өдөр болон шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд хөдөө орон нутаг руу явах нь ихэсдэг. Энэ үед онцгой анхаарах хэрэгтэй гэсэн чиглэл гарсан. Маргааш УОК-ын хуралдаанаар шийдвэрлэнэ.
-Хот доторх замын хөдөлгөөнийг хязгаарлах уу?
-Хязгаарлахгүй.
-Зургаан аймаг замын хөдөлгөөнөө хязгаарлах шийдвэр гаргасан байна. Ер нь орон нутаг дур мэдэн зам хаах шийдвэр гаргаж болдог юм уу?
-Онцгой нөхрцөл байдлын үед аймгийн Засаг дарга нар ийм шийдвэр гаргадаг. Авто машин хязгаарлах асуудлыг салбарын сайдтай хэлэлцэж гаргадаг юм.
Б.Лхам
Сэтгэгдэл (4)