Мэргэжлийн байгууллагуудаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Нийслэлийн онцгой комиссын нэгдсэн IV хуралдаанаар гарсан шийдвэрийн дагуу нийслэлийн төр, захиргааны байгууллагын 7000 гаруй алба хаагч явган эргүүлээр үүрэг гүйцэтгэж ажиллана. Мөн дүүргүүдийн төр, захиргааны байгууллагын алба хаагчид нэмэлтээр үүрэг гүйцэтгэнэ.
Албан хаагчид иргэдийг нус, цэрээ гудамжинд хаяхгүй, орчноо бохирдуулахгүй байх, ил задгай бие засахгүй байх, маск зүүхийг зөвлөж ажиллах юм. Шинэ төрлийн коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, зөвлөмжийг хүн бүр дагаж хэвших талаар захирамж гарсан. Эхний ээлжинд 6700 алба хаагч, дүүргүүдийн алба хаагчидтай нийлээд 15 мянган алба хаагч дөрөвдүгээр сарын 1 хүртэл хяналт тавих юм. Эдгээр хүмүүс торгож, шийтгэхгүй. Харин цагдаа, мэргэжлийн хяналтын газраас Зөрчил гаргасан хүмүүст торгууль шийтгэл оногдуулах юм” гэлээ.
Энэ сарын 10-16-ны өдрийн агаарын чанарыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад PM10 тоосонцор 42 хувиар, PM2.5 хэмжээтэй тоосонцор 50 хувиар үзүүлэлттэй байна. Мөн угаарын хий болон бусад элементүүд стандарт түвшинд байна гэдгийг онцоллоо.
А.Сүх