Шинэ төрлийн коронавирусын халдварын талаар мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өнөөдрийн байдлаар Замын-Үүд суманд 103 хүн, Гашуунсухайт боомтод 15 хүн ажиглалтад 12 хүн тусгаарлагдсан байдалтай байна. Тэдгээрийн биеийн байдал сайн байна.
Мөн өчигдөр Завхан аймагт нэг тохиолдол тусгаарлалаа. Тэрбээр энэ сарын 6-12-нд Гашуунсухайтаас БНХАУ руу гарсан. Улмаар Завхан аймагт энэ сарын 13-нд очоод халуурсан оноштойгоор эмнэлгийн байгууллагад хандсан байна. Түүнтэй хамт автобусанд явсан 40 гаруй хүнийг ажиглалтад авсан.
ХӨСҮТ-д өчигдөр Тяьнжинд суралцдаг нэг оюутныг тусгаарласан. Тэрбээр энэ сарын 13-нд Бээжин-Улаанбаатар чиглэлийн онцгоцоор мирсэн. Энэ сарын 19-нд шинжилгээнд хамрагдан, тусгаарлагдлаж байна” гэлээ
А.Сүх