Өвөрхангай аймгийн Бүсийн Оношилгоо, эмчилгээний төвийн эмч нар улаан хоолойн төрөлхийн битүүрэлтэй төрсөн нярайд амжилттай мэс засал хийжээ.
Улаан хоолойн төрөлхийн битүүрэлтэй нярайн амь нас 10 цагаар хэмжигдэж байсан ч чадварлаг эмч нар нярайн амь насыг аварч чадсан байна. Мэс заслыг ЭХЭМҮТ -ийн хүүхдийн мэс заслын эмч М.Зоригтбаатар, унтуулгын эмч С.Сэргэлэн, эмч Г.Мягмардорж, БОЭТ-н мэс заслын зөвлөх эмч С.Энхбаяр, унтуулгын эмч Э.Бат-Ундрал, нярайн эмч Л.Сүнжидмаа, сувилагч О.Хашчулуун, Б.Сувд-Эрдэнэ, Л.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй баг хийжээ.
Сэтгэгдэл (2)