Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 27-ны 09.00 цагт товлогдоод байсан О.Боргилд холбогдох хэргийн шүүх хурал хохирогчийн өмгөөлөгч шүүх хурал давхцсан гэх үндэслэлээр хойшилжээ.
Уг хэрэгт холбогдох шүүх хурал өмнө нь энэ сарын 13-ны өдөр товлогдоод байсан ч хоёр өмгөөлөгчийн нэг нь шүүх хуралд ирээгүй гэх шалтгаанаар хойшлогдсон.
Хэргийг эргэн сануулбал, 2019 оны дөрөвдүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө тус дүүргийн 25 дугаар хороонд байрлах "Мандала" хотхоны 13 давхараас 22 настай эмэгтэй унаж, учир битүүлгээр амиа алдсан. Уг хэрэгт талийгаачийн найз залуу О.Боргилыг сэжигтнээр татан шалгаж, шүүхэд шилжүүлсэн нь энэ юм.