Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2020 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн 01/17 тоот “2020 онд шинээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагуудад урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороонд байрлалтай “Сайчи Гайчи” караокены үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.
Монгол Улсын “Хөдөлмөрийн тухай” хууль түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм журмын хэрэгжилтэнд тус караокены эзэнг байлцуулан шалгажээ. Шалгалтаар караокены эзэн нь байгууллагын дотоод журам мөрдөөгүй нь “Хөдөлмөрийн тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 /Ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй/-д заалтыг зөрчсөн байна.
"Сайчи Гайчи" караокены эзнийг шалгаад хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдөөгүй зөрчилд нь Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авч хугацаатай албан даалгавар хүргүүлж зөрчлийг бүрэн барагдуулж шийдвэрлэлээ.
Эх сурвалж: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар