Шинэ төрлийн коронавирусын халдварын үед зарим төрлийн жимс ногооноос татгалзах болон сайтар угааж, цэвэрлэж идэх мөн мах, махан бүтээгдэхүүнийг сайтар болгож хэрэглэх шаардлагатай талаар эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байгаа.
Гэвч ихэнх хүнщмүүс хүнсний ногоо, жимс жимсгэнээ угааж хэрэглэхдээ гадна талын пестицидийг дутуу цэвэрлэдэг байна. Пестицид гэдэг нь хүнсний ногоо, ургамлыг хортон шавьжаас хамгаалах нэг төрлийн химийн бодис бөгөөд сайтар угааж хэрэглээгүйн улмаас хүний биед эсийн мутац, хавдар үүсгэж, хорт хавдрыг эсэргүүцэх дархлааг сулруулдаг. Бие организмд хуримтлагдсан пестицид нь эрүүл мэндийг сүйтгэж бамбай булчирхайн өвчлөл үүсгэж, дархлааг сулруулж, уушиг, зүрхийг өвчлүүлж амьдрах хугацааг богиносгодог гол шалтгааны нэг болдог байна.
Ингээд гэрийн нөхцөлд жимс болон хүнсний ногооны пестицидийн үлдэгдлийг хэрхэн арилгах талаарх зөвлөгөөг хүргэж байна.
Нэгдүгээрт, жимс болон хүнсний ногоогоо хоёр хувийн давсны уусмалаар угаана. Үүний тулд давстай хүйтэн усанд жимс болон ногоогоо гурван минутын турш байлгана. Дараа нь урсгал усанд гараараа сайтар үрж угаана. Мөн давстай усны оронд цагаан цууны уусмалыг хэрэглэж болно. Ингэхдээ 10 хувийн цууны уусмалд жимс болон ногоогоо таван минут байлгасны дараа сайтар угааж хэрэглэх юм. Жимс болон хүнсний ногоог угааснаар гадаргуу дээрх бактери, пестицидийн үлдэгдлийг 98 хувь хүртэл арилгах боломжтой аж.
Хоёрдугаарт, пестицидийн үлдэгдлийг арилгах үр дүнтэй арга бол жимс болон хүнсний ногоог хальсалж хүнсэндээ хэрэглэх юм.
Гуравдугаарт, гэрийн нөхцөлд тусгайлан бэлдсэн уусмалаар шүрших нь пестицидийн үлдэгдлийг арилгах арилгах бас нэгэн үр дүнтэй арга юм. Уг уусмалыг бэлдэхийн тулд шүршигч саванд нэг халбага лимоны шүүс, хоёр халбага цагаан цуу болон нэг аяга цэвэр ус хийж сайтар сэгсрэн шүршинэ. Дараа нь 30 минут орчим сайтар үрж, цэвэр усаар угаана.
А.Сүх