Шинэ төрлийн коронавирусын халдварын нөхцөл байдлын талаар мэргэжлийн байгууллагуудаас мэдээлэл хийлээ.
COVID-19 халдвар Грек, Бразил, Эстони зэрэг есөн улсад шинээр бүртгэгджээ. Мөн БНСУ, Япон, БНХАУ зэрэг улсуудад өвчлөл ихэссэн байна. Манай улсад энэ өвчлөл бүртгэгдээгүй ч сэжигтэй тохиолдлыг тусгаарлах, ажиглалтад авах ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд одоогийн байдлаар нийт 302 хүнийг тусгаарлажээ.
ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа “Өнөөдрийн байдлаар БНХАУ-д 327 шинэ тохиолдол, 2788 нас баралт бүртгэгдсэн. Мөн Дани, Эстони, Хойд Македонд анхны тохиолдол бүртгэгдсэн. Япон улсын хувьд 184 хүн бүртгэгдэж, дөрвөн хүн нас барсан.
БНСУ-д тохиолдлын тоо 2022 хүрч, 13 хүн нас барсан. Халдвар нийт 46 оронд тархсан.
ДЭМБ-ын зүгээс халдвар тархсан эдгээр орнуудад шуурхай арга хэмжээ авах шаардлагатай талаар зөвлөж байгаа. Түүнчлэн Финлянд, Швед зэрэг улсад хоёр долоо хоногийн хугацаанд шинэ тохиолдол бүртгэгдээгүй ч өчигдөр шинээр бүртгэгдэж эхэлсэн. Ямар ч орон манай улсад бүртгэгдэхгүй гэж болохгүй. Тиймээс хүн бүр өөрөөс хамаарах зүйлээ хийж, бэлтгэлээ хангах ёстойг ДЭМБ-аас анхааруулж байна” гэлээ.
Б.Лхам