Шинэ төрлийн коронавирусын халдварын нөхцөл байдлын талаар мэргэжлийн байгууллагуудаас мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Энэ сарын 26-нд ХӨСҮТ-д хоёр, Налайх дүүрэгт нэг, Орхон аймагт нэг тохиолдлыг шинжилгээнд хамруулж, сөрөг гарсан. Энэ сарын 27-ноос сэжигтэй таван тохиолдлыг тусгаарлаж, шинжилгээ хийж байна. Нийт 114 хүнийг ажиглалтад авсан. Мөн Вьетнам улсаас коронавирусын хоёр оношлуур хүлээн авлаа” гэв.
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Коронавируст хамгийн эрсдэлтэй бүлэг нь архаг хууч өвчтэй, өндөр настай хүмүүс байгаа учраас ЭМЯ-наас эдгээр хүмүүст тусгайлан зөвлөмж гаргасан. Улсын хэмжэнд 770 бүхий эрсдэлт бүлэг байна.
Өөрөөр хэлбэл, коронавирус орж ирвэл хамгийн түрүүнд өртөх магадлалтай хүмүүс юм. Тиймээс сэжигтэй тохиолдлыг тусгаарлана гэдэг нь эдгээр хүмүүсээ хамгаалах нэг арга юм. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчлаад ирсэн. Улмаар Ерөнхийлөгч болон түүнийг дагалдан явсан хүмүүсийг 14 хоног тусгаарласан” гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)