Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгч Х.Баттулгын Бээжингээс өгсөн эерэг мессеж

2020-2-28
0
ЖИРГЭХ

Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчлал хийгээд эх орондоо ирэв. Хоёр улсын хооронд байгуулсан Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд шинэ боломж гаргах талаар болон бусад асуудлыг хэлэлцсэнээс гадна 30 мянган толгой хонь хандивласан нь айлчлалын нэг онцлог байв. Төрийн тэргүүний энэхүү үйлдлийг дэмжсэн нэгэн байхад, шинэ төрлийн коронавирусийн халдварын голомт руу явсныг шүүмжлэх зарим нь ч байна. Мөнгөн тусламж үзүүлэх бус 30 мянган толгой мал хандивласанд эгдүүцэх бусад нь ч гарлаа. Тийм ч байж болох.

Гэхдээ мөнхийн гэх тодотголтой урд хөршдөө хэдэн цаг үдлээд буцсан Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалыг зөвтгөж харах хэд хэдэн шалтгаан байна.

Нэгдүгээрт, Монгол Улс хуурай газраар хамгийн урт хиллэдэг /4709.6 км/ улс нь БНХАУ. Худалдааны эргэлт, бараа бүтээгдэхүүнийхээ 90 орчим хувийг Хятадаас импортолдог. Эдийн засагт томоохон байр суурьтай явж ирсэн, одоо ч яваа нүүрсний экспортын гол худалдан авагч нь урд хөрш. Үүгээрээ БНХАУ Монголын томоохон хөрөнгө оруулагч, бас ханган нийлүүлэгч. Бид хэдий чинээ урд хөрштэйгөө сайн харилцаатай явна, төдий чинээ улс хоорондын худалдааны эргэлт, түүнээс ирэх өгөөж нь их гэсэн үг.

Хоёрдугаарт, шинэ төрлийн коронавирусийн халдвар Хятадад эрчимтэй тархахтай зэрэгцэн тус улстай худалдаа наймаа, бусад сувгаар холбогддог, тэр хэрээрээ хэдэн тэрбум ам.доллараар хэмжигддэг орнуудын харилцаа түрүүчээсээ хумигдах болсон. Технологийн томоохон компаниуд ч Хятад дахь салбараа хааж, ажилчдаа тийш зорчихыг хязгаарлаад буй.

Нэг үгээр халдварт өвчин гарсантай холбогдуулж, эдийн засаг, гадаад харилцаа нь татарч эхэлсэн БНХАУ-д Монголын Төрийн тэргүүн айлчлал хийсэн нь цөөхөн монголчууд зовох цагт нь нөхрөө хаядаггүйг харуулав.

Цаашлаад шинэ төрлийн коронавирус нь ганцхан Хятадын асуудал биш шүү гэсэн мессежийг Бээжингээс дэлхийн бусад улс оронд өгөв. Үүгээр нь Ерөнхийлөгч Х.Баттулгад харин ч баяр хүргэх хэрэгтэй. Айлчлалын үеэр хэлэлцсэн асуудал нь цомхон байж болох ч агуулга нь том байж чадлаа.

Дэлхийн их гүрнүүдийн төр, засгийн тэргүүн, холбогдох албан тушаалтнууд саяхныг хүртэл БНХАУ-д хийх албан айлчлалаа цуцалж, хойшлуулах хэмжээнд хүрэхтэй зэрэгцэн Монгол Улсын Төрийн тэргүүн үдлээд буцсан нь зүгээр ч нэг цаг хугацааны давхцал биш байж таарна. Тэгээд ч аливаа улс орны төр, засгийн тэргүүний айлчлал сар, жилээрээ урьдаас төлөвлөгдөж, түүнийхээ хүрээнд ажил явдаг, албан ёсынх болж хэрэгждэг.

Хэн нэгний сэтгэлийн хөөрлөөр өнөөдөр шийдвэр гаргаад, маргааш нь явчихдаггүй гэсэн үг.

Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-ыг зорьсон шалтгаан ч өмнө нь дипломат шугамаар төлөвлөгдсөн албан ёсны айлчлалын нэг байсан байж таарна. Тэглээ гээд тэрбээр бусдын адил айлчлалаа цуцалж, хойшлуулсангүй. Эсрэгээрээ эртнээс хил залгаа, өнө мөнхийн харилцаатай ирсэн БНХАУ-ыг зориод ирсэн нь л чухал. Айлчлалын гол агуулга нь ч энэ байв. Шинэ коронавирусийн халдварын голомтыг зорьсон, 30 мянган хонь хандивлалаа хэмээн ярих нь хоёрдугаар асуудал гэсэн үг.

Төгсгөлд нь БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Надад дуслыг өгсөн ч би голыг эргүүлэн өгнө” хэмээх Күнзийн сургаалийг, мөн Монголын “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэсэн зүйр үгийг иш татан чин сэтгэлийн талархал илэрхийлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан мэдээнд эш татан онцолжээ.

Өдгөө тусгай үүргийн онгоцоор өчигдөр 22:20 цагт "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд газардсан Ерөнхийлөгч болон түүнийг дагалдан явсан албан ёсны төлөөлөгчдийг шинэ коронавирусийн халдварын тархалттай холбогдуулан авч буй урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд зохих журмын дагуу тусгаарлаад байна. Ерөнхийлөгч Х.Баттулгыг Сайд нарын гэх тодотголтой II эмнэлэгт тусгаарласан бол Гадаад Харилцааны сайд Д.Цогтбаатар, Элчин сайд Д.Ганхуяг, Онцгой Байдлын Ерөнхий Газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, зөвлөх Т.Тэгшжаргал нарыг ОБЕГ-ын харьяа амралтад тусгаарласан байгаа юм.

Г.Эрхэс

0
ЖИРГЭХ
Санал болгох
Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
Т.Эрхэмбаатар: 2024 оны жилийн эцсийн байдлаар зам тээврийн 30,977 осол бүртгэгдэж 631 хүн нас барснаас 69 нь хүүхэд байна
Д.Оюунболд: Зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоосон
Монгол улс болон ЕАЭЗХ, түүний гишүүн орнууд хооронд байгуулсан худалдааны түр хэлэлцээр хэрэгжиж эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (23)

  • Зочин (66.181.181.33)
    дайны үед хэдэн зуугаараа орос руу гараа биз дээ биднийг оюутан байхад хэдэн зуугаараа амьд мал хойш гардаг л байсан даа одоо л сүйд болоод байх юм
    2020 оны 03 сарын 03 | Хариулах
  • Зочин (150.129.140.235)
    Байнга ард иргэдээ эрлийз хурлийзаар нь ялгаварлаж хятдыг муулж эрлийзүүдийг үзэн ядаж байдаг манай хүний энэ үйлдэлд хятдын төрийн тэргүүн итгэлээ юү. Сонгуулийн жил ийм юм болж л байдгийн. Морьтын хишиг явганд гэдэг боллоо л гэж бодож байгаа
    2020 оны 03 сарын 02 | Хариулах
  • Зочин (66.181.176.210)
    монголчууд миньдээ 75сая малаас 30.0 мянган хонь урд хөршдөө эрүүл энхийг билэгдэж хандив өгчих нь тийм уур хүрхээр зүйл биш байлтай урд хөршид гарсан титэм вирус устаж арилвал манай улсад ашигтай бусуу муугаар бодход манаы улсад тархаваас эмчлэх эм тариа бусад материал гээд наашаа урсах бусуу төрийн тэргүүн маань хоёрыг бодож нэгийг тунгаасан нь лавтай цаашид төрийн өндөрлөгрүүгээ бүү давшиж бай уужим монгол хүний ухаан хаачивдаа
    2020 оны 03 сарын 01 | Хариулах
  • Юу хэлхэв (202.126.88.64)
    энэ айлчлал маш зөв зүйтэй алхам болсон. Өвчин ямар хэлж ирдэг биш. Хийс ч ирдэг болхоор манай энэ үйлдэл маш зөв. Нөгөө нэг хятадтай сүжрээд байсан наалдаад байсан улсууд хаана байна (Орос, Солонгос, Энэтхэг, Казак гээд л). Бүгд л жийрэхсэн шүү дээ. Ер нь бол хэцүү үед Монгол хүний зан чанрыг харуулсан. Дэлхийн бүхий л улс Монголыг минь бүдүүлэг үхэр хулгайч худалч гээд бүхий л муу муухай үгээр булдаг. Гэхдээ бид бол тэнгэр заяат хүний ёсыг дээдэлдэг улс юм шүү гэдгийг л харууллаа, үнэхээр гайхалтай.
    2020 оны 03 сарын 01 | Хариулах
  • Зочинг (66.181.161.122)
    Монгол хятадын дагуул уу оросын дагуул уу тийм болгох гээд бна уу
    2020 оны 02 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.186.89)
    hytadiin ard tumend amlilt mgl hunii chanariig haruullaa bayrlalaa. zuv zuv zuv
    2020 оны 02 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.26.193.153)
    ZUV BAINA MANAI ERENHIILUGCH JINHENE HELSEN ZORISONDOO HURDEG MONGOL HUN GEDGEE HARUULLAA
    2020 оны 02 сарын 29 | Хариулах
  • zochin (24.159.229.250)
    arai or 00 teglechik yum bish biz
    2020 оны 02 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.126.89.211)
    Нөгөө өнцөгөөс харвал өмнө нь авдаггүй байсан хонины махаа цаашид авах болжээ Эхлээд бэлэгнийхээ 30 мянган хонио өөрсдөө эрүүлжүүлээд аваачина Дараа нь тэр шаардлага хангасан хонио аваад бна даа
    2020 оны 02 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.126.89.211)
    Нөгөө өнцөгөөс харвал өмнө нь авдаггүй байсан хонины махаа цаашид авах болжээ Эхлээд бэлэгнийхээ 30 мянган хонио өөрсдөө эрүүлжүүлээд аваачина Дараа нь тэр шаардлага хангасан хонио аваад бна даа
    2020 оны 02 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.80.210.117)
    алсын харж, холыг зорьсон бодлого гэж энэ дээ
    2020 оны 02 сарын 28 | Хариулах
  • tuya (66.181.185.241)
    Mash Zorigtoi zuw alham hiilee. Ene chini l jinhene mongol er hunees garah er zorig. Bayr hurgey.
    2020 оны 02 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.55.188.92)
    Энэ бол 2 орны харилцаа хөрш орны хувьд хамгийн сайхан харилцаа . Ерөнхийлөгч тун зөв шийдвэр гаргасан талархаж байна. Ер нь хүнд хэцүү үед найз нөхөд ярих,ирж уулзахад сэтгэл сэргээд явдаг нь хүний ёс шүү дээ.
    2020 оны 02 сарын 28 | Хариулах
  • irgen (31.165.215.200)
    Zov uildel hiiseen
    2020 оны 02 сарын 28 | Хариулах
  • би (103.9.90.98)
    ХУВЬ ХҮНИЙХЭЭ ХУВЬД Ч ЗОРИГТОЙ АЛХАМ ХИЙЛЭЭ. МОНГОЛ УЛС МААНЬ БАДРАН МАНДАХ БОЛТУГАЙ.
    2020 оны 02 сарын 28 | Хариулах
  • Irgen Khаvsaa (202.179.31.63)
    маш зөв. Харин Монгол малын мах, дайвар бүтээгдэхүүн нь эм, эмийн чанартай бүтээгдэхүүн гэдэг талаасаа сайн сурталчлах хэрэгтэй. Төр засгаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь чухал байлаа ч Монгол хүний идэж, ууж байгаа малын гаралтай мах, сүү, цагаан идээ нь хүний биед тустай амин дэм, эрдэс бодисоор баялаг, дархлааг дэмждэг тул Короно вирус тусахгүй байгаа нэг том давуу тал гэдгийн ОУлсад зөвшөөрүүлэх боломж гарч байна.Үүнийг чадвал бэлчээрийн маллагаатай Монгол малын мах өнөө ноён доллорын шавхагдашгүй эх булаг болно гэж бодож байна.Үнэ өртгийн хувьд ч өндөр үнэ хүрнэ.
    2020 оны 02 сарын 28 | Хариулах
  • Chinbat (66.181.161.9)
    Zob ail humuusin ami neg gedeg ug baidag demjij bna
    2020 оны 02 сарын 28 | Хариулах
  • Иргэн Ж (66.181.188.85)
    Аль ч талаас нь аваад үзсэн Ерөнхийлөгчийн БНХАУ-д айлчлаад ирсэн нь, мөн хөрш зэргэлдээх монголын ард түмнээс тусламж болгож 30 000 хонь бэлэглэж байгаагаа мэдэгдээд ирсэн нь манай хоёр орны харилцаанд нэн чухал ач холбогдолтой, ирээдүйгээ харсан зөв алхам гэж иргэн би үзэж байна.
    2020 оны 02 сарын 28 | Хариулах
  • !!!!!!!!!!!! (49.0.137.164)
    Mash zow shiidwer shuu ! Bid monhiin horshteigee nairsag baih estoi !!!!
    2020 оны 02 сарын 28 | Хариулах
  • mongol (202.21.100.210)
    zov sh dee zarim teneguuded xelexed bid ulsaa gazar nutgaa avaad nuugeed xoldchixguigees xoish iim teneg marzan yaria gargaxaa boli maluudaa
    2020 оны 02 сарын 28 | Хариулах
  • ud (203.91.115.39)
    tegelgui yahav,, zovoh tsagt nuhriin chanar tanigdana gej,uvchin gai gamshgiin uer bol hil hyazgaar gej ugui.
    2020 оны 02 сарын 28 | Хариулах
  • Зочин (150.129.143.104)
    Дэмжиж байна цаг уеэ олжээ
    2020 оны 02 сарын 28 | Хариулах
  • Зочин (182.160.36.132)
    Энэ айлчлал маш зөв ухаантай шийдвэр болсон
    2020 оны 02 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Айлчлалын хүрээнд Үндэсний аврах бригадын үйл ажиллагаа, сургалтын байгууламжтай танилцлаа
    14 цаг 23 мин
  • Авлигын хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
    14 цаг 39 мин
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
    15 цаг 0 мин
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
    15 цаг 23 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
    16 цаг 4 мин
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
    17 цаг 40 мин
  • Т.Эрхэмбаатар: 2024 оны жилийн эцсийн байдлаар зам тээврийн 30,977 осол бүртгэгдэж 631 хүн нас барснаас 69 нь хүүхэд байна
    18 цаг 8 мин
  • Д.Оюунболд: Зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоосон
    18 цаг 16 мин
  • Хамт архидан согтуурч байсан 57 настай эрэгтэйн хэвлийд хутгалж, амь насыг нь хохироожээ
    18 цаг 33 мин
  • Ирэх сараас зам ашигласны төлбөр нэмэгдэж, суудлын машин 5000, ачааны машин 20000 төгрөг төлнө
    19 цаг 29 мин
  • Монгол улс болон ЕАЭЗХ, түүний гишүүн орнууд хооронд байгуулсан худалдааны түр хэлэлцээр хэрэгжиж эхэллээ
    19 цаг 36 мин
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
    20 цаг 6 мин
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
    21 цаг 1 мин
  • Буддын шашны судар, эртний Энэтхэгийн домогт хүртэл дурдагддаг "Манго" жимсний өдөр
    21 цаг 5 мин
  • Зеленский Украины армийн ерөнхий командлагчийг халж, оронд нь шинэ үеийн генералыг томиллоо
    21 цаг 29 мин
  • Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо
    21 цаг 31 мин
  • Ганц нүдтэй нисгэгчийн дэлхийг ганцаараа тойроод ирсэн түүхэн өдөр
    21 цаг 34 мин
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
    21 цаг 42 мин
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
    21 цаг 48 мин
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
    22 цаг 7 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • МБАППЕ МЕССИГИЙН ХААН ШИРЭЭГ БУЛААЛАА
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • FIFA WORLD CUP: Хэн нь хэнийгээ усанд оруулах вэ?
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • FIFA WORLD CUP: Домогт Мессигийн эсрэг шинэ үеийн домог Ламин Ямал
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК