Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ганцхан сар зээл төлөлтийг царцаах зоригтой банкир Монголд байна уу?

2020-2-29
0
ЖИРГЭХ

Шинэ төрлийн коронавирусний халдвар дэлхий нийтийг түгшээх болоод хэдийнэ гурван сарын нүүр үзжээ. Монголчууд тэр дундаа хүн төрөлхтөн энэ бэршээлийг даван туулах нь дамжиггүй. Гэхдээ маш олон иргэний амь нас, эрүүл мэнд, эдийн засгийн уналттай хамт.

Тиймдээ ч Монгол Улсын Засгийн газраас түрээсийн төлбөрөө бууруулсан аж ахуйн нэгжийг орлогийн албан татвараас нэг удаа чөлөөлөх, хөл хорио тогтоосноос үүдэн орлого, үйл ажиллагаа нь доголдож, компанийн нөхцөл байдал хүндэрсэн бол нийгмийн даатгалын шимтгэлд алданги, торгууль тавихгүй байх, энэ хугацаан дахь татварт торгууль, алданги тооцохгүй зэрэг шийдвэрийг гаргаж, эдийн засгийн эрсдэлийг үүрэхээ мэдэгдсэн.

Хэдийгээр Засгийн газраас энэ мэт татварын хөнгөлт, чөлөөлөлтийн хөшүүрэг авахаа мэдэгдсэн ч хорио цээрийн энэ өдрүүдэд хувиараа бизнес эрхлэгчид тэр дундаа худалдаа, үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчдийн нөхцөл байдал хүндэрч арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлээ төлж чадахгүйд хүрээд буй нь нууц биш юм. Арилжааны банкуудаас тэр дундаа банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан иргэдийн олонх нь хувиараа бизнес эрхлэгчид. Бүр тодруулбал, Монгол Улсын иргэдийн 80 орчим хувь нь ямар нэг төрлийн зээлтэй гэсэн судалгаа бий. Тэгвэл эх орноо, ард түмнээ бодоод зээлээ ганцхан сар царцаах зоригтой банкир Монгол Улсад байна уу.

Яг энэ асуудлаар УИХ-ын нэр бүхий гишүүд нэр дурдвал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандсан байдаг.

Тэрбээр “Дэлхийн нийтэд аюулын харанга дэлдсэн шинэ төрлийн коронавирусний өвлчөлийн тархалт өдөр ирэх тутам нэмэгдэж, улс орны эдийн засгийн нөхцөл байдал, хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдалд ноцтой хүндрэл, бэрхшээл үүсэх талтай байна. Ялангуяа цалингийн зээлтэй, ипотек, бизнесийн зээлтэй иргэдийн хувьд гэнэтийн давагдашгүй хүчин зүйлээс болж ажил хөдөлмөр, бизнесийн үйл ажиллагаа явуулах бололцоогүйгээс болж банкны зээлийн хүүгийн дарамтад орж байна. Иймд банкны зээл төлөлтийг хорио цээрийн хугацаанд бүрэн царцаах шаардлагатай байна” гэсэн юм.

Нэг талаас нь харахад сонгууль угтсан “пи ар” мэт боловч нөхцөл байдлыг хөрсөн дээр нь буулгаад үзвэл туйлын үнэн зүйл.

Гэвч үүний дараахан УИХ-ын дарга Г.Занданшатар болон Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар толгой дараалан мэдэгдэл хийж, ийм боломж байхгүй мэдэгдсэн байдаг. Тухайлбал, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Мөнгөний бодлогын хүүг бууруулснаар банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадвар сайжирч, зээлийн хүү буурах боломж бүрдэнэ гээд өндөржүүлсэн бэлэн байдлын үед арилжааны банкуудын зээлийн хүүг царцаах хууль эрх зүйн боломж Төв банканд байхгүй. Энэ асуудлыг арилжааны банк болон харилцагч өөрсдөө гэрээгээ өөрчлөх замаар шийдвэрлэх боломжтойг онцолсон юм.

Эндээс үзвэл, асуултын хариулт зөвхөн арилжааны банкуудын эзэд буюу ТУЗ-ийнхний атганд үлдэж байна. Тиймээс л зээлийн хүүгээ ганцхан сар царцаах зоригтой банкир байна уу гэдгийг энэ удаа асуухыг хүссэн юм.

Өнөөдрийн байдлаар Монголын толгой банкируудаас нэгэн ч зээлийн хүүг царцаая, иргэдээ бодъё гэж мэдэгдсэнгүй. Ямар харамсалтай бэ.

Гэтэл жижигхэн жараахайнууд буюу зарим банк бус санхүүгийн байгууллагууд харилцагчиддаа тулгарсан бэрхшээлийг ойлгож, хүндлээд зээл төлөх хугацааг нэг сараар хойшлуулах шийдвэрийг эхнээсээ гаргаад эхэлсэн байх юм. Тухайлбал, “Haru group” банк бус санхүүгийн байгууллага гэхэд “Хорио цээрийн улмаас үүдэн иргэдэд санхүүгийн төлөвлөөгүй нөхцөл байдал үүссэн учир зээл төлөлтийг нэг сараар хойшлуулах шийдвэрийг нэг сараар хойшлуулах шийдвэрийг ТУЗ-ийн хурлаас баталлаа” гэжээ.

Тэд ингэж найдвартай, итгэл даахуйц санхүүгийн байгууллага гэдгээ тунхаглаж байна. Гэтэл Монголын арилжааны банкуудын магнатууд хаана, юу хийж явна бэ. Тэдэнд харилцагчдад нь тулгарсан эдийн засгийн хүндрэл огтхон ч хамаагүй гэж үү.

Манай улсын санхүүгийн салбарын 95 хувийг банк дангаараа эзэлдэг бөгөөд нийт актив нь 2018 онд 28.8 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 3.5 их наяд төгрөгөөр өсөж, ашиг нь 249 тэрбум төгрөг болсон тухай хэвлэлээр нэг шуугиж байсан цаг саяхан. Зарим банкны цэвэр ашиг 120 хувь байсан гэхээр Монголд үйл ажиллагаа явуулдаг 10 гаруй арилжааны банкууд ямархуу ашигтай ажиллаж, хөлбөрдөг болох нь тодорхой.

Тэгсэн атлаа давагдашгүй нөхцөл байдал үүссэн энэ хүнд хэцүү цаг үед зээлээ ганцхан сар царцаачих чин сэтгэл тэдэнд алга гэж үү.

Коронавирусний тархалт гарсан зарим улсад зээл төлөлтийг хойшлуулах, зээлийн хүүг зарцаах зэргээр арилжааны банкууд арга хэмжээ аваад эхэлсэн байна лээ. Энэ сайхан жишгийг Монголд ч гэсэн үргэлжлүүлэх боломж бий. Гэхдээ гагцхүү хэн гэдэг зоригтой банкир эхлүүлэх бэ гэдэг хамгийн сонирхолтой асуулт. Хэрвээ тэгж чадвал арилжааны банкууд эрсдэл даах чадвартай, найдвартай, итгэлтэй гэж рекламдаж, лоозонддог уриагаа бүрэн утгаар нь батлан харуулах нь дамжиггүй юм. Гэхдээ Монголын банкируудад ийм зориг, зүрх, сэтгэл бий болов уу.

Г.Нацаг-Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (103.26.193.153)
    BAIHGUIEEEE MONGOLD YAMARCH BANKIR BAIHGUI BUGD OFFSHORIIN MUNGU UGAAGCH LUIVARCHDIIN GAR HULIIN ZARTS NAR TEGEHEER MUN TSARTSAANA BAIHAAAA
    2020 оны 03 сарын 01 | Хариулах
  • хувьсгал хэрэгтэй (202.9.46.155)
    гадны хүү багатай банк оруулаач гэхээр бид үндсэний гэж хуцана гадныхантай нийлж өндөр хүүгээр ард түмнээ шулна ЖДҮ-чид батзоригын тусалцаатай төрийн мөнгөөр бас шулна
    2020 оны 02 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Айлчлалын хүрээнд Үндэсний аврах бригадын үйл ажиллагаа, сургалтын байгууламжтай танилцлаа
    13 цаг 18 мин
  • Авлигын хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
    13 цаг 34 мин
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
    13 цаг 55 мин
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
    14 цаг 18 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
    14 цаг 59 мин
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
    16 цаг 35 мин
  • Т.Эрхэмбаатар: 2024 оны жилийн эцсийн байдлаар зам тээврийн 30,977 осол бүртгэгдэж 631 хүн нас барснаас 69 нь хүүхэд байна
    17 цаг 3 мин
  • Д.Оюунболд: Зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоосон
    17 цаг 10 мин
  • Хамт архидан согтуурч байсан 57 настай эрэгтэйн хэвлийд хутгалж, амь насыг нь хохироожээ
    17 цаг 28 мин
  • Ирэх сараас зам ашигласны төлбөр нэмэгдэж, суудлын машин 5000, ачааны машин 20000 төгрөг төлнө
    18 цаг 23 мин
  • Монгол улс болон ЕАЭЗХ, түүний гишүүн орнууд хооронд байгуулсан худалдааны түр хэлэлцээр хэрэгжиж эхэллээ
    18 цаг 31 мин
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
    19 цаг 1 мин
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
    19 цаг 56 мин
  • Буддын шашны судар, эртний Энэтхэгийн домогт хүртэл дурдагддаг "Манго" жимсний өдөр
    20 цаг 0 мин
  • Зеленский Украины армийн ерөнхий командлагчийг халж, оронд нь шинэ үеийн генералыг томиллоо
    20 цаг 24 мин
  • Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо
    20 цаг 26 мин
  • Ганц нүдтэй нисгэгчийн дэлхийг ганцаараа тойроод ирсэн түүхэн өдөр
    20 цаг 29 мин
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
    20 цаг 36 мин
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
    20 цаг 43 мин
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
    21 цаг 2 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • МБАППЕ МЕССИГИЙН ХААН ШИРЭЭГ БУЛААЛАА
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • FIFA WORLD CUP: Хэн нь хэнийгээ усанд оруулах вэ?
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • FIFA WORLD CUP: Домогт Мессигийн эсрэг шинэ үеийн домог Ламин Ямал
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК