Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тагнуулын ерөнхий газраас мэдээлж байна

2020-2-29
0
ЖИРГЭХ

Одоогоор манай улсад “Covid-19” вирусийн халдвар авсан тохиолдол бүртгэгдээгүй байгаа ч эрсдэл өндөр хэвээр байна.

БНХАУ-аас бусад оронд тархалт нэмэгдэж байна. Тухайлбал, сүүлийн долоо хоногийн хугацаанд Ливан, Оман, Израйль, Афганистан, Грек, Дани, Австри, Эстони, Румын, Умард Македон, Гүрж, Пакистан, Норвеги, Испани, Бразил, Алжир, Швейцар, Хорват, Бахрейн, Кувейт, Нидерланд, Сан Марино, Нигериа, Литва гэсэн 24 улсад шинээр илэрчээ.

Ингэснээр 2 дугаар сарын 28-ны 12:00 цагийн байдлаар дэлхийн 51 улс (олон улсын 1 усан онгоц)-ад нийт 83,379 тохиолдол бүртгэгдэж, 2,858 хүн нас бараад байна.

Хятад, Европын эрдэмтдийн хийсэн судалгаагаар шинэ төрлийн коронавирус нь ХДХВ-тэй ижил төстэй мутацид орсны улмаас “SARS”-ын вирустай харьцуулбал хүний эсэд нэвтрэх чадвар 100-аас 1,000 дахин их байна. Энэхүү судалгааны дүнд тулгуурлан вирустай хэрхэн тэмцэх, вирус юунаас үүдэлтэйг олж илрүүлэхэд чухал нөлөөтэй аж.

Улс орнуудад тархаад буй вирусийн халдварын хувийг авч үзэхэд:

  • Англид 7,132 тест хийснээс 13 эерэг буюу 0.2 хувь;
  • Италид 9,462 тестээс 470 эерэг буюу 5.0 хувь;
  • Францад 762 тестээс 17 эерэг буюу 2.2. хувь;
  • Австрид 321 тестээс 2 эерэг буюу 0.6. хувь;
  • АНУ-д 445 тестээс 14 эерэг буюу 3.1. хувь гарчээ.

БНСУ-д шинэ төрлийн коронавирусийн халдварын тохиолдол хурдацтай нэмэгдэж өнөөдрийн 12 цагийн байдлаар 2,022 хүн халдвар авч, 13 нас бараад байна. Солонгосын Халдварт өвчин судлалын төвөөс мэдээлснээр нийт халдвар авсан хүний 2.1 хувь буюу 33 тохиолдол нь ойрын хугацаанд гадаад улсад зорчих үедээ халдвар авсан, эсвэл халдвар авсан хүнтэй харилцаанд орсон бол 46 хувь нь Дэгү хот дахь христийн сүмтэй холбоотой байна.

“COVID-19” вирусийн тархалт эдийн засагт хүчтэй сөрөг нөлөө үзүүлнэ хэмээн үзэж байгаа ч Солонгосын Төв банк бодлогын хүүгээ 1.25 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргав. Түүнчлэн хөрөнгийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Төв банкнаас олгох тусгай зээлийн хэмжээг 5 их наяд вон (4.1 тэрбум ам.доллар)-оос 30 их наяд вон болгон нэмэгдүүлэв. Төв банк эдийн засгийн өсөлтийг 2.3 хувь хэмээн таамаглаж байснаа 2.1 болгон буулгажээ.

БНСУ-ын хувьд Хятадын Хубэй мужаас ирэх зорчигчдыг хилээр нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан бөгөөд одоогоор Хятадын бусад мужид ийм төрлийн хориг тавих төлөвлөгөөгүй байгаагаа мэдэгдсэн. Харин Ерөнхийлөгч Мүүн Жэ Инийг хилийн хориг тавихыг шаардсан өргөдөлд 700 мянга гаруй хүн гарын үсэг зураад байна.

Нөхцөл байдалтай холбоотойгоор БНСУ-ын Үндэсний ассамблей хөл хориог санаатайгаар зөрчсөн иргэнийг 1 жил хүртэл хорих, эсвэл 10 сая воноор торгох, эрүүл мэндийн шинжилгээ заавал өгөх тухай хууль баталсан байна.

Тайвань вирусийн тархалтын эсрэг авах арга хэмжээнд 2 тэрбум ам.долларыг зарцуулахаар бэлтгээд байна. “Вирусийн халдвар олон улсад өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа энэ үед Тайвань хамгаалалтаа нэмэгдүүлэх шаардлагатай байна” хэмээн Ерөнхийлөгч Цай Ин-Вен мэдэгдсэн бол 2 дугаар сарын 27-ны өдөр болсон Засгийн газрын хуралдаанаар аюулгүй байдлын дээд зэрэгт шилжиж, онц байдал зарлах болсныг Ерөнхий сайд Су Цэн-Чан мэдэгдлээ.

Тайваньд одоогоор 32 тохиолдол бүртгэгдэж, 1 хүн нас бараад байгаа. Энэ 7 хоногт тус улс Засгийн газраас хөл хорио тогтоож, гэртээ байхыг шаардсан шийдвэрийг биелүүлээгүй иргэнийг 2 сая тайвань доллараар торгох, эсвэл 2 жил хүртэл хорих арга хэмжээ авах шийдвэр гаргаад байна.

Японы Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд К.Като энэ сарын 22-ны өдөр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагынхаа үеэр халдвар авсан хүмүүст “Avigan” гэх вирусийн гаралтай ханиадны эмийг ашиглах нь үр дүнтэй байж болох талаар судалгаа хийж эхлээд байгаагаа мэдэгдсэн байна. Хэрэв энэ эм үр дүн үзүүлбэл эмнэлгийн байгууллагуудад ашиглах санхүүжилтийг Засгийн газраас яаралтай шийдвэрлэх болно гэв.

Түүнчлэн Японы Засгийн газраас коронавирусийг эмчлэх, халдварыг тогтоох оношлуурыг хөгжүүлэхэд 10.3 тэрбум иен төсөвлөөд байна. Эдгээр ажлын хүрээнд Японы “Tosoh” корпораци 50 минутын дотор коронавирусийн халдвартай эсэхийг тогтоох боломжтой “reagent” оношлуурыг зохион бүтээснээ зарлажээ. Харин уг вирусийн халдварын тархалт огцом нэмэгдэж байгаатай холбоотойгоор амны хаалт, гар ариутгах бодис болон бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол бодитоор үүсээд байна.

Японд 40 настай эмэгтэйг эрүүл болсон гэж үзэн эмнэлгээс гаргасан ч дахин коронавирусаар өвчилсөн нь тогтоогдсон. Иймд тус улсын ЭМЯ эмнэлгээс гаргахаас өмнө дахин 2 удаа шинжилгээ авч баталгаажуулах шаардлагатай талаар мэдэгдэв. Мөн тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ бага, дунд, ахлах сургуулийн хичээлийг 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хаах болсныг мэдэгдэв.   

Саудын Араб шашны мөргөлд оролцох зорилготой гадаад улсын иргэдэд виз олгохыг зогсоох шийдвэр гаргалаа. Өнгөрсөн жилд шашны мөргөлд оролцохоор 7.2 сая хүн тус улсад ирж байжээ.

Ираны Эрүүл мэндийн Дэд сайд болон Парламентын гишүүн коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон. Тус улсад коронавирусийн халдварын тохиолдол 28-ны өдрийн 12 цагийн байдлаар 245 бүртгэгдэн, 26 хүн нас бараад байгаа бөгөөд албаны хүмүүс бодит тоо үүнээс харьцангуй их гэж үзэж байна.

БНХАУ-аас гадна хамгийн их нас баралт бүртгэгдэж, бүс нутгийн хамгийн эрсдэлтэй улс болов.

Итали Улсад халдвар авсан хүний тоо 655-д хүрч, 17 хүн амь насаа алдаад байна. Мөн 11 хотод хөл хорио тогтоогоод байгаа ч тус улстай холбоотой шинэ тохиолдлууд Испани, Австри, Хорват, Швейцарь, Франц зэрэг улсад бүртгэгдсээр байна.

Бразил Улсад бүртгэгдсэн өвчний анхны тохиолдол жуулчид ихээр ирдэг багт наадмын амралтын үетэй давхцав. Энэ сарын 21-26 хооронд зохион байгуулагдсан багт наадам 7 сая орчим (гадаадын 2 сая жуулчин, дотоодын 5 сая орчим иргэн) хүн оролцсон байна. Тус улсын үнэт цаасны индекс 7 хувиар унаад байна.

Европын орнуудад бүртгэгдээд байгаа тохиолдлын 60 хувь нь Умард Италид 02 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд зорчсон иргэдтэй холбоотой байна.

БНХАУ-ын эдийн засгийн бууралт, Германы үйлдвэрлэлийн салбарын сааралт, “Covid-19” вирусээс үүдэлтэй үйлдвэрлэл, үйлчилгээний тасалдал зэрэг нь Евро бүсийн 2020 оны эдийн засгийн өсөлтийг сааруулах хүчин зүйлс болж байна.

АНУ-д шинэ коронавирусийн халдвар нэмэгдэж 60 хүн өвчлөөд байна. Иймд тус улсын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгээс халдварын эсрэг вакцин гаргаж авах зорилгоор сармагчин дээр туршилт явуулжээ. Туршилтыг 2 төрлийн аргаар 6 өдрийн турш явуулахад халдвар авахаас өмнө урьдчилан сэргийлэх зорилгоор уг вакциныг хэрэглэх нь уушги болон амьсгалын замын эрхтэнүүдийн үйл ажиллагааг бага гэмтээдэг болохыг тогтоосон байна.

АНУ-ын Төрийн департаментаас Итали, Монгол, Иран Улсад зорчихгүй байх зөвлөмж гаргаад байна.

АНУ-ын Калифорниа мужид гадаад улсад зорчоогүй, бусад батлагдсан тохиолдлуудтай харилцаанд ороогүй 1 хүн халдвар авсан нь батлагдаж тус улсын Халдварт өвчин судлалын төвөөс дотоодын халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнийг зарлав. Ерөнхийлөгч Д.Трамп Дэд ерөнхийлөгч Майк Пенсийг уг өвчний эсрэг авах арга хэмжээг удирдах үүргийг 2 дугаар сарын 27-ны өдөр өгөв.

Мөн Д.Трамп АНУ-ын хөрөнгийн зах зээлийн уналтыг намжаах зорилгоор мэдэгдэл хийх үедээ нөхцөл байдал хэрхэхээс шалтгаалан өөр улсаас ирэх зорчигчдод хориг тавьж магадгүй гэж мэдэгдэв.

АНУ-ын Эрүүл мэндийн хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс “COVID-19” вирусийн тархалт БНСУ-д нэмэгдэж буйтай холбогдуулан зайлшгүй тохиолдлоос бусад нөхцөлд БНСУ руу зорчихгүй байхыг зөвлөн анхааруулгын 3 дугаар түвшин рүү шилжүүлжээ.

Түүнчлэн Цагаан ордоноос болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, шуурхай арга хэмжээ авахад Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яамны төсвийг 1.8 тэрбум ам.доллараар нэмж зузаатгах хүсэлтийг Конгресст гаргасан байна.

Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулж АНУ, БНСУ-ын цэргийн хамтарсан ээлжит хээрийн сургуулийг хойшлуулах талаар зөвлөлдөж байгаа гэж Батлан хамгаалахын сайд Марк Эспер мэдэгдэв.

Казахстан Улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй байгаа бөгөөд бусад улсаас ирэх жуулчид болон өөрийн иргэдийг шинжилгээнд хамруулж, өвчний тархалт ихтэй газраас ирсэн зорчигчдыг 14 хоног тусгаарлах арга хэмжээ авч байна. Тус улсад амны хаалт хомсдолтой байгаа ч иргэд амны хаалт зүүх, гар ариутгах зэрэг анхан шатны урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахгүй байна.

БНХАУ-тай хиллэж буй “Хоргос” чөлөөт бүсийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хаасан ч БНХАУ руу хийх байгалийн хийн экспорт хэвийн үргэлжилж байна. Мөн 3 дугаар сарын 1-нээс БНКазУ-БНИУ-ын чиглэлийн бүх нислэгийг зогсоож, БНСУ-ын нислэгийн тоог 2 дахин багасгахаар шийдвэрлэсэн.

БНХАУ-д 2 дугаар сарын 28-ны өдрийн 12:00 цагийн байдлаар 78,832 хүн халдвар авсан болох нь тогтоогдож 2,788 хүн амь насаа алдаад байна. Мөн 36,165 хүн эдгэрч эмнэлгийн хяналтаас гарсан байна.

Гэсэн хэдий ч эдгэрсэн гэж үзсэн өвчтөнүүдэд дахин шинжилгээ хийхэд цөөнгүй хүний хариу “эерэг” гарч байгаа аж. Тухайлбал, Хятадын өмнөд нутгийн Гуандун мужийн эмнэлгээс эдгэрсэн гэж гарсан өвчтөнүүдийн 14 орчим хувиас вирус дахин илэрсэн байна. Энэ нь эдгэрсэн гэх хүмүүс вирус тарааж байж болзошгүйг харуулж байна. Гэхдээ эдгээр өвчтөнүүд халдвартай хэвээр байх эсэх талаар тодорхой дүгнэлт гаргаагүй байгаа хэмээн Гуандун мужийн Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн захирлын орлогч Сүн Ти мэдэгдэв.

БНХАУ-ын Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор татварын хөнгөлөлт үзүүлэх, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, банкуудын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг бууруулахаас гадна “Covid-19” вируст өртсөн бүс нутгуудын жижиг, дунд бизнес эрхлэгч болон иргэдийн зээлийн хүүг бууруулах, зээлээ эргэн төлөх хугацааг хойшлуулах зэрэг төсөв, мөнгөний бодлогын арга хэмжээг хэрэгжүүлж байгаа ч үйлдвэрлэлийн сүлжээнд тасалдал үүссэн нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг бууруулах эрсдэлтэй байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний томоохон хэрэглэгч БНХАУ-ын эдийн засагт эрсдэл нэмэгдэхийн хэрээр уул уурхайн салбарт илүү хүнд цохилт болохоор байна. Тухайлбал, “Rio Tinto” компанийн хувьцааны ханш 5, “BHP Group”-ийнх 4, “Fortescue Metals”-ийнх 7 орчим хувиар тус тус буураад байна.

Мөн 2 дугаар сарын 25-ны өдөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн хуралдаанаар жижиг дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл олгох, зээлийн хүүг бууруулах, халдварын улмаас зээлээ төлж чадаагүй иргэдийн зээлийн төлөлтийн хугацааг хойшлуулах, торгууль ногдуулахгүй байх шийдвэр гаргаад байна. Тус хуралдаанаар жижиг дунд бизнес эрхлэгчдэд зээлийн дэмжлэг үзүүлэхээр 500 тэрбум юанийг төсөвлөв. Мөн хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчдийн зээлийн хүүг 0.25 нэгжээр бууруулж 2.5% болгожээ.

БНХАУ-ын Засгийн газар “бага эрсдэлтэй” газар орны Цагаачлалын албыг виз болон паспортын үйлчилгээг сэргээх, “дунд эрсдэлтэй” газарт нөхцөл байдалтайгаа уялдуулан үйлчилгээг сэргээж болох зөвлөмж өгсөн байна.

Хубэй мужийн Чаньжян хот (1 сая орчим оршин суугчтай)-ын дарга вирусийн халдвар авсан байж болзошгүй хүний талаар мэдээлэл өгч, шинжилгээгээр халдвар авсан нь тогтоогдсон нөхцөлд 10 мянган юань /1425 ам.доллар/-ийн урамшуулал олгоно хэмээн мэдэгдэв.

Тус улсын Циньхуа болон Бээжингийн их сургуулиудын албан ёсны цахим хуудсанд 2020 оны 6 дугаар сарын 7-ны өдрийг хүртэлх хичээлийг байршуулж эхлээд байгаа бол жижиг сургуулиуд “ВиЧат” аппликэйшныг ашиглан оюутнуудад хичээлүүдийг хүргэж байна.

ОХУ-ын Хорио цээрийн албаны мэдээлснээр тус улсад коронавирусийн халдвар шинээр бүртгэгдээгүй (өмнө нь 2 тохиолдол илэрч, эдгэрсэн). Гэвч ОХУ-ын Засгийн газраас коронавирусын халдварыг онц аюултай өвчний жагсаалтад оруулж хүн ам олноор цуглардаг хоолны газар, худалдааны төвүүдэд халдваргүйжүүлэлт хийх шийдвэр гаргаад байна.

БНХАУ-тай хиллэдэг мужуудад онц байдал зарласан бөгөөд БНХАУ-ын иргэдийг хилээр нэвтрүүлэхийг түр хориглож, тус улстай хиллэдэг ихэнх хилийн боомтуудаа хаагаад байна. Коронавирусийн дэгдэлт ОХУ-ын эдийн засагт багагүй нөлөө үзүүлж байна.

Түүнчлэн 2 дугаар сарын 28-ны өдрөөс Ираны иргэдэд виз олгохыг түр зогсоож, 3 дугаар сарын 1-ний өдрөөс БНСУ руу хийх бүх нислэгийг цуцлах шийдвэр гаргалаа. Итали Улсад өвчний тархалт нэмэгдэж байгаа ч тус улс нь Европын холбооны гишүүн орон тул дээр дурдсан хязгаарлалтыг шууд хийхэд хүндрэлтэй байгаа аж.

“Covid-19”-ийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ОХУ-ын Засгийн газрын дэргэд байгуулагдсан Шуурхай удирдлагын штабаас 2020 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хүртэл гаргасан бүх төрлийн хязгаарлах шийдвэрийг 4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл сунгах шийдвэрийг гаргасан байна. Үүнд:

  • 2020 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 00:00 цагаас эхлэн ОХУ, БНСУ хоорондын бүх нислэгийг хязгаарлах,
  • Агаарын тээврийн “Аврора” компани Москва-Сөүл-Москва чиглэлийн нислэг үйлдэх, БНСУ-д байгаа ОХУ-ын иргэдийг бүрэн буцах хүртэл чартер нислэг үйлдэнэ.
  • БНСУ-аас Москвад ирэх зорчигчдыг зөвхөн “Шеремеьево” нисэх буудлын “F” терминалаар хүлээн авах.
  • 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн Ираны иргэдэд албаны болон хүмүүнлэгийн визээс бусад бүх төрлийн виз олголтыг зогсоох /тэр дундаа транзит виз/. Зохих ангиллын визтэй Иран иргэд мөн “Шереметьево” нисэх буудлын “F” терминалаар зорчих.
  • ОХУ-ын иргэдийг Итали Улсад зорчихгүй байх зөвлөмжийг өгч, аялал жуулчлалын компаниудад энэ талаар сануулга, мэдээлэл өгч ажиллах зэрэг орно.

ОХУ-ын Воронеж мужид Итали Улсаас ирсэн эмэгтэйг коронавирусийн халдвар авсан байж болзошгүй хэмээн хөл хорионд оруулж, ойрын харилцаатай байсан хүмүүсийг нь эмнэлгийн хяналтад авсан байна. Мөн Итали Улсад вирусийн тархалт нэмэгдэж байгаа тул “Москва-Ницца” чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоов.

Тувагийн БНУ-д коронавирусийн тархалтын талаар цахим орчинд худал мэдээлэл тараасан, амны хаалт, ариутгалын бодисын үнийг нэмсэн тохиолдолд холбогдох арга хэмжээ авах талаар Засгийн газрын шийдвэр гараад байна гэж Тагнуулын Ерөнхий Газраас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (103.212.118.90)
    Хөдөлгөөн хурдасдаг амьд үхдэлийн халдвар ортойг эрдэмтэд нотолж
    2020 оны 02 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    ГАДААДААС ЖУУЛЧЛАЛААР ИРЖ БАЙГАА НӨХДҮҮДИЙГ ХИЛ ДЭЭРЭЭС ШУУД БУЦААХ АРГА БАЙНА УУ. ХАА БАЯН ӨЛГИЙД 4 ВЬЕТНАМ СОЛОНГОСООР ДАМЖИЖ 2020.2.27 ИРЖ НЭГ НЬ ХАЛУУНТАЙ БАЙГААД ТУСГААРЛАГДСАН. ОДОО ЭНЭ ТЭНЭМЭЛҮҮДИЙН ЗУГААЛАХ ЦАГ МӨН ҮҮ, ЭДНИЙ ЗУГААЛГА ЗУГАА ЦЭНГЭЛ НЬ 3 САЯ МОНГОЛЧУУДЫН АМЬ НАСНААС ИЛҮҮ ЮМ УУ. БИД ЯАЖ ХИЧЭЭГЭЭД БАЙХАД ЭД НАР ТООХ Ч ҮГҮЙ КОРОНАГИЙН ГОЛОМТ ИНЧОНООР ДАМЖИЖ БАЯН ӨЛГИЙД ЗУГААЛАХААР ИРЦГЭЭСЭН ГЭХ ЮМ. ХУРДАН ГАРГАЖ ЗАЙЛУУЛААД ӨГӨӨЧ
    2020 оны 02 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Айлчлалын хүрээнд Үндэсний аврах бригадын үйл ажиллагаа, сургалтын байгууламжтай танилцлаа
    13 цаг 16 мин
  • Авлигын хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
    13 цаг 32 мин
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
    13 цаг 53 мин
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
    14 цаг 17 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
    14 цаг 57 мин
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
    16 цаг 34 мин
  • Т.Эрхэмбаатар: 2024 оны жилийн эцсийн байдлаар зам тээврийн 30,977 осол бүртгэгдэж 631 хүн нас барснаас 69 нь хүүхэд байна
    17 цаг 2 мин
  • Д.Оюунболд: Зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоосон
    17 цаг 9 мин
  • Хамт архидан согтуурч байсан 57 настай эрэгтэйн хэвлийд хутгалж, амь насыг нь хохироожээ
    17 цаг 27 мин
  • Ирэх сараас зам ашигласны төлбөр нэмэгдэж, суудлын машин 5000, ачааны машин 20000 төгрөг төлнө
    18 цаг 22 мин
  • Монгол улс болон ЕАЭЗХ, түүний гишүүн орнууд хооронд байгуулсан худалдааны түр хэлэлцээр хэрэгжиж эхэллээ
    18 цаг 30 мин
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
    19 цаг 0 мин
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
    19 цаг 55 мин
  • Буддын шашны судар, эртний Энэтхэгийн домогт хүртэл дурдагддаг "Манго" жимсний өдөр
    19 цаг 59 мин
  • Зеленский Украины армийн ерөнхий командлагчийг халж, оронд нь шинэ үеийн генералыг томиллоо
    20 цаг 22 мин
  • Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо
    20 цаг 24 мин
  • Ганц нүдтэй нисгэгчийн дэлхийг ганцаараа тойроод ирсэн түүхэн өдөр
    20 цаг 27 мин
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
    20 цаг 35 мин
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
    20 цаг 42 мин
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
    21 цаг 0 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • МБАППЕ МЕССИГИЙН ХААН ШИРЭЭГ БУЛААЛАА
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • FIFA WORLD CUP: Хэн нь хэнийгээ усанд оруулах вэ?
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • FIFA WORLD CUP: Домогт Мессигийн эсрэг шинэ үеийн домог Ламин Ямал
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК