Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Даваасүрэн: Шахмал түлшний барьцалдуулагч бодис хангалттай бий

2020-3-02
0
ЖИРГЭХ

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй, НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, НЭМГ-ын хэлтсийн дарга О.Энхзаяа, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Г.Даваажаргал нар өнөөдөр мэдээлэл хийлээ.


Амралтын өдрүүдэд угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлага 11 өрхөөс Яаралтай түргэн тусламжийн төвд ирж, гэрээр эмнэлгийн тусламж зөвлөгөө мэдээлэл авчээ. Улсын онцгой комиссын хуралдаанаар Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр, Монгол цэргийн өдөр, Наурызын баярыг тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргажээ. Мөн Нийслэлийн Засаг даргын захирамжаар баар, саун, дэн буудал, жуулчны бааз, сүм хийд зэрэг нийт 2596 АНН байгууллагын үйл ажиллагааг түр зогсоох тухай мэдэгдэл хүргүүлж, хяналт тавьж ажиллаж байгаа аж. Коронавирусийн халдвараас сэргийлэх ажлын хүрээнд хоёрдугаар сарын 20-ноос эхлэн нутгийн захиргааны 71 байгууллагын 6705 алба хаагч нийтийн эзэмшлийн гудамж талбайд эргүүлээр ажиллаж байна. Өнөөдрийг хүртэл 281 мянган иргэнд зөвлөмж танилцуулж ажилласан бөгөөд нийтийн эзэмшлийн гудамж талбайд нус шүлсээ хаяж, орчныг бохирдуулсан 29 мянган иргэнд анхааруулга өгч, 4662 иргэнд 47 сая төгрөгийн торгууль оногдуулсан талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй мэдээллээ.

Агаарын чанарын мэдээллийн хувьд PM10 тоосонцор өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад 40 хувиар, PM 2.5 тоосонцор 55 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна.

НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн “Өнгөрсөн өдрүүдэд 800 тонн түүхий нүүрсийг тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлж торгуулийн арга хэмжээг авч ажилласан. “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан түлшинд өнгөрсөн саруудад лабораторийн шинжилгээ хийхэд стандартын шаардлагыг хангаж байгаа үзүүлэлт гарсан. Сүүлийн үед шахмал түлшний барьцалдуулагч бодис хомсдолд орсон гэх ташаа мэдээлэл цацагдсан. Өнөөдрийн байдлаар 2200 тонн барьцалдуулагч бодисын нөөц байгаа мэдээлэл байна” хэмээн хэллээ.

Коронавирусийн халдвар БНХАУ-аас гадна 57 улсад коронавирусийн халдвар бүртгэгдсэн бөгөөд сүүлийн 24 цагийн хугацаанд Эквадор, Катар улсуудад шинээр илэрчээ. Филиппин, Япон, Франц, БНСУ, Иран, Итали улсуудад уг халдвараар хүн нас барсан 87 тохиолдол бүртгэгджээ. Харин Монгол Улсад энэ төрлийн халдвар бүртгэгдээгүй ч дамжин орж ирэх өндөр магадлалтай байгааг ДЭМБ-аас сэрэмжлүүлсээр байна. Өнөөдрийн байдлаар хоёр хүнийг ХӨСҮТ, Сэлэнгэ аймагт 9 хүн гээд нийт 320 хүнийг коронавирусийн халдварын ажиглалтад тусгаарласан талаар НЭМГ-ын хэлтсийн дарга О.Энхзаяа мэдээлэл өглөө.

Нийслэлийн Засаг дарга 12 хүртэлх насны хүүхэдтэй ээжүүд, өрх толгойлсон аав нарын ажлын цагийг нэг цагаар багасгах тухай нийслэлийн Засаг даргын захирамж гаргасан байна. Ингэснээр бага насны хүүхэдтэй эхчүүд шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хөл хорио дуусах өдрийг хүртэл ажил тарах цагаас нэг цагийн өмнө гэртээ харих, ар гэр, үр хүүхэддээ илүү анхаарал хандуулах боломж бүрдэж байгаа гэдгийг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар онцоллоо.

Нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

0
ЖИРГЭХ
Санал болгох
Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
ӨНӨӨДӨР: "Худалдаа болон бизнесийн салбар" сэдэвт хурал Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах төвд болно
Улаанбаатарт -6 градус хүйтэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (202.9.46.43)
    энэ вирүүс хувьлагдах тусмаа хүч нь буурч тэсвэргүй болж байх шигээ
    2020 оны 03 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Энхтүвшин: Ойрын гурван сарын хугацаанд АИ92 автобензиний үнэ өөрчлөгдөхгүй
    3 мин
  • АНУ-ын цэргийн KC-135 шатахуун цэнэглэх онгоц Иракийн баруун хэсэгт осолджээ
    32 мин
  • Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа
    34 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
    47 мин
  • Можтаба Хаменеи: Амь үрэгдсэн иранчуудын цусан өшөөг авах болно
    49 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    1 цаг 34 мин
  • Пари Сен-Жермен багийн эзэмшигч Qatar Sports Investments Европт байгуулагдах гэж буй шинэ сагсан бөмбөгийн лиг болох NBA Europe-д франчайз эрх авах санал бэлтгэж байгаа талаар мэдээлэгдлээ
    2 цаг 23 мин
  • ӨНӨӨДӨР: "Худалдаа болон бизнесийн салбар" сэдэвт хурал Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах төвд болно
    2 цаг 32 мин
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
    2 цаг 39 мин
  • Улаанбаатарт -6 градус хүйтэн байна
    2 цаг 45 мин
  • Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад ороход бэлэн боллоо
    16 цаг 57 мин
  • Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүлэв
    17 цаг 14 мин
  • Татварын шинэчлэлийн бодлогын талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа
    18 цаг 48 мин
  • Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа
    18 цаг 52 мин
  • “Эх оронч сурагч” арга хэмжээг зохион байгууллаа
    19 цаг 0 мин
  • Энэ жил 16 байршилд 19 км урт автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна
    19 цаг 2 мин
  • “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ
    19 цаг 4 мин
  • Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
    19 цаг 5 мин
  • Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг харуулсан үйл явдал боллоо
    21 цаг 16 мин
  • Улаанбурхан өвчнөөр 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
    21 цаг 37 мин
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Танилц: "Мобиком"-ын 30 жилийн ойн "тусгай 4 бөх"-ийн санал асуулгад оролцох 16 хүчтэн
  • "Мартын 8"-ны тухай сонирхолтой 24 баримт
  • 8 хүн тутмын нэг нь гуравдагч хөхтэй байдгийг та мэдэх үү?
  • Дэлхийн нөлөө бүхий 24 эмэгтэйг онцоллоо
  • Эрэн сурвалжлах сэтгүүлзүй үнэнийг илчилсэн баримтууд
  • 60 гаруй сая долларын буяны хөрөнгө цуглуулж чадсан “We Are the World” дууны төрсөн өдөр
  • 2025 оны Багахангай дүүргийн Баяр наадамд хөлс гаргалгүй түрүүлсэн Ховд аймгийн Чандмань сумын харьяат Б.Дэнзэнсамбуу аймгийн арслан цолтойгоор бөхийн өргөөнд хоёр удаа л аймгийн начин цолтой бөхчүүдээр даваа авсан байна
  • Гурван жилийн дараа "Монгол бөхийн өргөө"-нд дахин түрүүлсэн Э.Оюунболдын тухай 24 баримт
  • Танилц: Улсын арслан Э.Оюунболдын АРВАН ХОЁР түрүү
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • Монголд бензиний үнэ өсөх үү?
  • Г.Занданшатар: Монгол Улс аялал жуулчлалын сэргэлтийн үзүүлэлтээр дэлхийн шилдэг 20 улсын тоонд багтлаа
  • Чансааг тэргүүлж буй шилдэг 24 аймгийн цолтон
  • Энэ долоо хоногт ГУРВАН барилдаантай
  • Үймээн, самуун ихтэй гуравдугаар сарын 10-ны ОНЦГОЙ өдөр
  • 24 БАРИМТ: Улсын мөнгөөр эхнэрээ томилолтод авч явдаггүй байсан Ж.Батмөнх дарга
  • Манжийн ноёрхлын эсрэг эцсийн "дусал цусаа зарж чадах" зоригтон Хотгойдын шадар ван Чингүнжав
  • Сонирхолтой баримт: Алдартай бөхчүүд мэндэлдэг "гуравдугаар сарын 11"-ний өдөр
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
  • Танилц: "Мобиком"-ын 30 жилийн ойн "тусгай 4 бөх"-ийн санал асуулгад оролцох 16 хүчтэн
  • 2025 оны Багахангай дүүргийн Баяр наадамд хөлс гаргалгүй түрүүлсэн Ховд аймгийн Чандмань сумын харьяат Б.Дэнзэнсамбуу аймгийн арслан цолтойгоор бөхийн өргөөнд хоёр удаа л аймгийн начин цолтой бөхчүүдээр даваа авсан байна
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний "шавхагдашгүй баялаг” ххк-ийн үйл ажиллагаатай танилцлаа
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • 8 хүн тутмын нэг нь гуравдагч хөхтэй байдгийг та мэдэх үү?
  • “Малколмын эргэн тойронд” инээдмийн цувралын бүтэлгүй аавын дүрийг бүтээсэн Брайн Кренстон гэж хэн бэ?
  • Дэлхийн нөлөө бүхий 24 эмэгтэйг онцоллоо
  • Энэ долоо хоногт ГУРВАН барилдаантай
  • Г.Занданшатар: Эдийн засгийн өсөлтийг иргэн бүрд хүртээх бодлогын тэргүүнд гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхэд байна
  • Гурван жилийн дараа "Монгол бөхийн өргөө"-нд дахин түрүүлсэн Э.Оюунболдын тухай 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Танилц: Улсын арслан Э.Оюунболдын АРВАН ХОЁР түрүү
  • Ц.Ганзориг: Шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон болон УИХ-ын чуулганы хуралдааны 70-аас доошгүй хувьд суугаагүй бол УИХ-ын гишүүнийг эгүүлэн татна
  • ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНД МӨНГӨН УСНЫ ХЭРЭГЛЭЭГ ХАЛААД БАЙНА
  • Эрэн сурвалжлах сэтгүүлзүй үнэнийг илчилсэн баримтууд
  • 60 гаруй сая долларын буяны хөрөнгө цуглуулж чадсан “We Are the World” дууны төрсөн өдөр
  • ОЙРХИ ДОРНОДЫН БҮС НУТАГТ БАЙГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД
  • "Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл маргааш дуусна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв
24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
  • Манжийн ноёрхлын эсрэг эцсийн "дусал цусаа зарж чадах" зоригтон Хотгойдын шадар ван Чингүнжав
  • 24 БАРИМТ: Улсын мөнгөөр эхнэрээ томилолтод авч явдаггүй байсан Ж.Батмөнх дарга
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК