Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Замын хөдөлгөөний ачаалалтай үеэр орон нутгийн дугаартай автомашины хөдөлгөөнийг түр хязгаарлана

2020-3-02
0
ЖИРГЭХ

Нийслэлийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар шинэ төрлийн халдварын  цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар ДЭМБ болон БНХАУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээгээр коронавирусийн халдвараар нийт 87003 хүн өвчилсөн, 2977 хүн нас барсан, 851 сэжигтэй тохиолдол, бүрэн эдгэрсэн 41675 иргэн эмнэлгээс гарсан байна. Коронавирусийн халдвар БНХАУ-аас гадна 57 улсад коронавирусийн халдвар бүртгэгдсэн бөгөөд сүүлийн 24 цагийн хугацаанд Эквадор, Катар улсуудад шинээр илэрчээ. Филиппин, Япон, Франц, БНСУ, Иран, Итали улсуудад уг халдвараар хүн нас барсан 87 тохиолдол бүртгэгджээ.

Харин Монгол Улсад энэ төрлийн халдвар бүртгэгдээгүй ч дамжин орж ирэх өндөр магадлалтай байгааг ДЭМБ-аас сэрэмжлүүлсээр байна. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д хоёр хүн, Сэлэнгэ аймагт нэг хүн гээд нийт 302 хүнийг ажиглалтад тусгаарлаж байгаа аж. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд шалган нэвтрүүлэх товчоодод эрүүл мэндийн хяналтыг цэгийг ажилуулж, иргэдэд зөвлөмж мэдээлэл хүргэж байна. Коронавируст “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээний үйл ажиллагааг хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ үзүүлж буй нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд хэрэгжүүлэх ажлыг сайжруулах зорилгоор өртөөчилсөн дадлага, сургалтыг Сүхбаатар нэгдсэн эмнэлэгтэй хамтран зохион байгуулж байгааг дуулгасан юм.

Өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний нөөцлөлтийн талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр энэ үеэр танилцууллаа. БНХАУ болон дэлхийн зарим улс оронд гарсан шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд нийслэлийн хүн амыг хүнсээр хангах албаны мэргэжлийн 32 анги, таван  худалдааны  төв, 27 хүнсний үйлдвэр, дүүргүүдийн Хүнсээр хангах албаны мэргэжлийн 108 анги, томоохон зах, худалдааны 36 төвүүдээс хүнсний нөөцлөлтийн талаар долоо хоног тутам авч мэдээлэл авч нэгтгэж байгаа аж.  Өнөөдрийн байдлаар хүнсний нөөцлөлт хэвийн хэмжээнд байна. Нөөцийн махны үнийн хөөрөгдөл, хоомсдол үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Өргөтгөсөн худалдаа”-г зохион байгуулахад хамтран ажиллах талаар бөөний худалдааны томоохон 11 зах худалдааны төвүүдийн удирдлагуудтай уулзалт хийсэн талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр хэллээ. Тэрбээр “Нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын хэрэгцээнд зориулан бэлтгэсэн нөөцийн мах бүрдүүлэлт, хадгалалт хэвийн үргэлжилж байна. Мөн болзошгүй гамшгийн үед хоол хүнсээр хангах ажлын хүрээнд хоол хүнсээр хангах мэргэжлийн ангийн гэрээг байгуулж, зарим хоол үйлдвэрлэлийн хүчин чадлын судалгааг гаргасан” гэдгийг онцоллоо.

Хуралдааны үеэр коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлд  автомашинаар зорчих хөдөлгөөний зохион байгуулалтад оруулах зарим арга хэмжээнүүд талаар мөн танилцуулга мэдээлэл хийгдлээ.

Нийслэлд 530,000 автомашин бүртгэлтэй байдаг ба хөдөлгөөнд оролцож байгаа нь 420,000 автомашин гэсэн тооцоолол байдаг аж. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд одоо мөрдөгдөж байгаа дугаарын хязгаарлалтын хяналт шалгалтыг сайжруулах, улсын дугаарын тэгш сондгой дарааллаар явуулах, долоо хоногт хоёр удаа хөдөлгөөний хязгаарлалтад хамрагдах байдлаар зохицуулах болон өглөө оройн хөдөлгөөний ачаалалтай үеэр орон нутгийн дугаартай автомашины хөдөлгөөнийг түр хязгаарлах саналтай байгааг нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр хэлэв.

Жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд амны хаалтыг үйлдвэрлэж нийлүүлэх бүрэн боломжтой байгаа талаар нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга Д.Баярсайхан хэлсэн юм. Тэрбээр “Жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг 27 аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзсан. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид бидний үйлдвэрлэсэн амны хаалтыг худалдан авах, стандартын дагуух материалын олдоц муу байгаа зэрэг асуудлыг шийдэх өгөхийг хүссэн. Өнөөдрийн байдлаар 20 мянган амны хаалт бэлэн байна” гэв.

Ийнхүү цаг үеийн асуудлаар онцгой комиссын гишүүд асуулт асууж, санал хэлж байв. Тодруулбал, Багануур дүүргийн Засаг дарга Ц. Сандаг-Очир “Хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарласантай холбогдуулан хорионд орсон ажилтнуудаа зарим аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд халах шийдвэрийг гаргаж байна. Цаг үеийн байдлаас болж гэнэтийн шийдвэр гарсан учраас иргэдийг ажлаас нь халах, цалингаас нь хасах арга хэмжээг авч болохгүй гэдгийг нийслэлийн Онцгой комиссоос аж ахуйн нэгжүүдэд чиглэл болгох хэрэгтэй” гэсэн юм. НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат “Коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотойгоор нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотод гуравдугаар сарын 30-ныг хүртэл бараг бүх төрлийн үйлчилгээний газруудыг хязгаарласан байгаа. Мөн худалдаа, эрхлэгчдийн хувьд орлого нь үндсэндээ хаагдсан, бараа татан авалт саатсан зэрэг хүнд нөхцөлд байна. Тиймээс жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжин, түрээсийн 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх талаар нийслэлийн удирдлагууд анхаарч өгөхийг хүсч байна” гэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.9.40.17)
    tenegt
    2020 оны 03 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Айлчлалын хүрээнд Үндэсний аврах бригадын үйл ажиллагаа, сургалтын байгууламжтай танилцлаа
    13 цаг 15 мин
  • Авлигын хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
    13 цаг 31 мин
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
    13 цаг 52 мин
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
    14 цаг 15 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
    14 цаг 56 мин
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
    16 цаг 32 мин
  • Т.Эрхэмбаатар: 2024 оны жилийн эцсийн байдлаар зам тээврийн 30,977 осол бүртгэгдэж 631 хүн нас барснаас 69 нь хүүхэд байна
    17 цаг 0 мин
  • Д.Оюунболд: Зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоосон
    17 цаг 7 мин
  • Хамт архидан согтуурч байсан 57 настай эрэгтэйн хэвлийд хутгалж, амь насыг нь хохироожээ
    17 цаг 25 мин
  • Ирэх сараас зам ашигласны төлбөр нэмэгдэж, суудлын машин 5000, ачааны машин 20000 төгрөг төлнө
    18 цаг 20 мин
  • Монгол улс болон ЕАЭЗХ, түүний гишүүн орнууд хооронд байгуулсан худалдааны түр хэлэлцээр хэрэгжиж эхэллээ
    18 цаг 28 мин
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
    18 цаг 58 мин
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
    19 цаг 53 мин
  • Буддын шашны судар, эртний Энэтхэгийн домогт хүртэл дурдагддаг "Манго" жимсний өдөр
    19 цаг 57 мин
  • Зеленский Украины армийн ерөнхий командлагчийг халж, оронд нь шинэ үеийн генералыг томиллоо
    20 цаг 21 мин
  • Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо
    20 цаг 23 мин
  • Ганц нүдтэй нисгэгчийн дэлхийг ганцаараа тойроод ирсэн түүхэн өдөр
    20 цаг 26 мин
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
    20 цаг 33 мин
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
    20 цаг 40 мин
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
    20 цаг 58 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • МБАППЕ МЕССИГИЙН ХААН ШИРЭЭГ БУЛААЛАА
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • FIFA WORLD CUP: Хэн нь хэнийгээ усанд оруулах вэ?
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • FIFA WORLD CUP: Домогт Мессигийн эсрэг шинэ үеийн домог Ламин Ямал
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК