Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эргэлт оруулж, авах гэсэн иргэд эмнэлгийн хоолыг голж, бухимдах болжээ

2020-3-13
0
ЖИРГЭХ

Коронавирусний сэжигтэй тохиолдлын улмаас тусгаарлагдсан иргэд тусгаарлах байр, хоол ундыг голж, усанд орох шүршүүр шаардсан тухай мэдээлэл цацагдсан билээ. Тэгвэл улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа зарим өвчтөн болон сахиурууд эмнэлгийн хоолны хэмжээ бага, амтгүй байна гэж голох болсон байна. 

Учир юу гэвээс, коронавирусний тархалтаас сэргийлэх үүднээс олон нийтийг хамарсан арга хэмжээ болон үйлчилгээний ямар ч хэлбэрийн газруудаар үйлчлүүлэхгүй байхыг анхааруулж буй. Энэ хүрээнд энэ сарын 13-нийг хүртэл товлогдоод байсан зарим шүүх хурлыг хойшлуулах зөвлөмжийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргасан бол эмнэлгийн байгууллагын хувьд II, III шатлалын эмнэлгүүд яаралтай мэс заслаас бусад төрлийн мэс заслын хуваарийг хойшлуулсан байна.

Энэ сарын 12-ны өдрийн байдлаар П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг болон Улсын нэгдүгээр төв эмнэлгээр үйлчлүүлэх иргэдийн тоо багассан ч эргэлтээр ирэх иргэдийн хөл хөдөлгөөн тасрахгүй байгаа нь харагдлаа. Уг нь коронавирусний тархалтаас сэргийлэх үүднээс өвчтөний эргэлтийг хязгаарлаж, гаднаас хоол, хүнс оруулахгүй байх зохицуулалтыг эмнэлгүүд даган мөрдөж байгаа.

Тухайлбал, УНТЭ-ийн хувьд энэ сарын 10-наас хойш эргэлт оруулахгүй байгаа бол П.Н.Шастины нэрэмжит Гуравдугаар төв эмнэлэг өдөрт 07.00-09.30, 18.00-20.00 цагийн хооронд эргэлт оруулж байна.

Эргэлт оруулахгүй байгаа эмнэлгийн хувьд хэвтэн эмчлүүлэгч болон хүнд өвчтний сахиурын хоол, ундыг эмнэлгийн цайны газарт бэлтгэн өгч буй юм.

Гэтэл зарим иргэд үүнийг нь голж, "Гэрээсээ хоол авмаар байна" гэж ундууцсан бол эргэлтээр ирэх хүмүүс ч гэсэн ийм хандлага ихээр гаргах болжээ. Ялангуяа өдрийн цагаар ийм асуудал гаргах хүмүүс цөөнгүй болсон нь харагдсан юм.

Энэ талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ажилчид “Хэвтэн эмчлүүлэгчдэд хоолны хэмжээг өмнөх үеийнхээс бага ч гэсэн нэмсэн. Гэвч иргэд “Амтгүй байна, бага байна” гэдэг зүйл ярьж байна. Улмаар “Гэрийнхээ хоолыг идэхгүй бол хоолшихгүй байна” гэдэг асуудлыг тавьж байна. Улсын хэмжээнд онц байдал зарласан. Хэрвээ эргэлтийг өмнөх шигээ цагийн зохицуулалтгүй байлгавал халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжгүй болно. Манай эмнэлэгт хүнд болон хөнгөн гээд төрөл бүрийн оноштой хүмүүс хэвтэж байна. Гэтэл биеийн байдал нь хүнд байгаа нэгнийгээ зарим нь бодолцохгүй юм” гэлээ.

Тус эмнэлэгт энэ сарын 12-ны өдрийн 16.00 цагийн орчимд үед яг ийм асуудал тавьж, хэвтэн эмчлүүлж буй хүндээ хоол, цай оруулна гэж уурлаж, бухимдах иргэд олон байсан юм. 

Эргэлт оруулах гэж буй бухимдах иргэдийн зүгээс "Эргэлт оруулахгүй байх нь буруу. Эмнэлэгт хэвтэж байгаа хүн хоол, унд сайн идэж, уух хэрэгтэй. Тэгж байж бие тэнхэрнэ. Дан ганц эмнэлгийн хоолоор хоолшихгүй" гэж байв.

Харин эмнэлгийн ажилчдын хувьд “Эмчилгээ хийлгэж байгаа хүнд эмчилгээний хоол илүү тохирно. Хэт их өөх, тостой хоол хэрэглэж болохгүй. Хэт их идэж, уух нь эмчилгээнд сөргөөр нөлөөлөх талтай” гэдгийг учирлаж байгаа харагдлаа.

Харин П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн хувьд ийм асуудал харьцангуй гайгүй байв. Учир нь эргэлтийг зөвхөн өглөө, орой гэсэн цагийн хуваариар оруулж байгаа бөгөөд тухайн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх иргэдэд эргэлтээр ирэх хүмүүст үүнийг сануулахыг анхааруулжээ.

Коронавирусний халдвар албан ёсоор баталгаажаад буй энэ өдрүүдэд гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн нөхцөл байдал иймэрхүү байдалтай байна.

Түүнчлэн зарим эмнэлгүүд халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс яаралтай тусламжийн үйлчилгээгээ хоёр хэсэгт хувааж, нэг хэсгээр нь амбулаториор үйлчлүүлэх, нөгөө хэсгээр нь халдварын сэжигтэй иргэдэд үйлчлэх зэргээр зохиуцуулалт хийжээ. 

Тиймээс халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэд гаднаас эргэлт авахгүй байх, тэднийг эргэхгүй байснаар хайртай хүнээ халдвараас сэргийлэх боломжтой гэдгийг аль аль талдаа анхаарах нь зүйтэй юм.

Нөгөөтээгүүр, халдвар дэгдэх эрсдэл ойрхон байгаа энэ цаг үед иргэн бүр дор бүрнээ ухамсартай байж, ялангуяа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэд эргэлт авна гэж уурлаж бухимдахгүй байх нь зүйтэй биз ээ.

Г.Маргад

0
ЖИРГЭХ
Санал болгох
Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
    16 цаг 14 мин
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
    16 цаг 38 мин
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
    16 цаг 53 мин
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
    16 цаг 57 мин
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
    Уржигдар 11 цаг 00 мин
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
    Уржигдар 10 цаг 58 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
    2026-07-16
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
    2026-07-16
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
    2026-07-16
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    2026-07-16
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
    2026-07-16
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
    2026-07-16
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    2026-07-16
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    2026-07-15
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    2026-07-15
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    2026-07-15
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    2026-07-15
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    2026-07-15
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    2026-07-15
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    2026-07-15
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
  • Дэлхийн адууны өдөр-2026
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
  • Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • Дэлхийн адууны өдөр-2026
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
  • Зарим гол үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
  • Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
  • Хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг хурдан мууддаг ачааг тээвэрлэх зориулалттай тусгай хөргүүртэй усан онгоц ашиглалтад орлоо
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК