Сөүл-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн онгоцоор 250 зорчигч өнөөдөр ирэх гэж байна. Онгоцны бүртгэл хийгдэж дууссан бөгөөд хоёр иргэн халуурч байсан учир онгоцонд суулгаагүй байна.
Энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Шинж тэмдэг илэрсэн бол онгоцонд суулгахгүй. Халдвар гаргасан газруудад тусгаарлана. Сэжигтэй тохиолдлуудад онгоцны буудал дээр шинжилгээ хийж байна" гэлээ.
Г.Маргад