COVID-19 халдварын талаар мэргэжлийн байгууллагуудаас мэдээлэл хийлээ.
Мөн Эрүүл мэндийн яамны зүгээс эрчимт эмчилгээнийхээ орыг нэмэгдүүлэх талаар ажиллаж байгаа аж. Энэ талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “943 хүн тусгаарлах байранд байна. Мөн сэжигтэй тохиолдол гэж 291 хүнд шинжилгээ хийсэн. Франц улсын иргэдэд үйлчилсэн гэх нэг иргэн гүйлгэсэн, халуурсан шинжтэй ХӨСҮТ-д тусгаарлагдлаа. Дархан-Уул, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан иргэдийн дунд олон улсаар дамжин ирсэн хүмүүс их байна. Түүнчлэн Сөүл -Улаанбаатар чиглэлийн онгоцоор 244 иргэн ирсэн. ХӨСҮТ-д Дегу хотоос ирсэн 10 иргэнийги тусгаарласан. Энхсаран сувилалд 184 иргэнийг тусгайлан ажигласан. Өнөөдөр Берлин-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 231 хүн ирсэн. Үүнээс халуурсан өгүүлэмжтэй 10 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаад байна. Орой Токио-Улаанбаатар чиглэлийн онгоц бууна. Одоогийн байдлаар 270 гаруй иргэн ирэх мэдээлэл байна. Үүнээс 50 гаруй хүнд зайлшгүй тусламж үйлчилгээ үзүүлэх шаардлагатай гэсэн мэдээлэл авсан. Бэлтгэл ажлыг хангасан” гэлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Энэ сарын 2-нд батлагдсан тохиолдолтой хамт нэг онгоцоор ирсэн 23 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Энэ сарын 15-нд ХӨСҮТ нэг, Баян-Өлгий аймагт нэг нийт хоёр хүнийг сэжигтэй тонхиолдлоор тусгаарлаад байна. Мөн өчигдөр гол газраас ирсэн 10 хүнийг тусгаарлан ажиллаж байна. Онгоцоор ирсэн бусад хүмүүсийг ажиглалтад авсан” гэв.
Мөн хэвлэлийн хурлын үеэр иргэнээс Монгол кофены шар тос Франц иргэнд дамжуулан өгөхийг хүсчээ. Дээр нь франц, англи хэлээр “хурдан эдгээрэй” гэж бичжээ. Түүнчлэн гуравдугаар ангийн сурагч англи хэл дээр захиа бичиж Франц иргэнд хүргүүлсэн байна.
А.Сүх