Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ө.Энхтүвшин: Халдвараар далимдуулж улс төрийн болон хувийн ашиг хонжоо олох гэсэн хүмүүс болиорой!

2020-3-17
0
ЖИРГЭХ

Энэ сарын 15-нд БНСУ-аас ирсэн хоёр иргэн, Франц улсаас ирсэн нэг иргэнээс халдвар илэрсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн билээ. Уг асуудалтай холбогдуулан дээрх иргэд халуунтай байхад нь тусгаарлаж авчирсан уу гэдэг асуудал нийгэмд үүсээд буй. Тэгвэл үүнийг салбар яамнаас үгүйсгэсэн юм. 

Халдвартай болох нь батлагдсан иргэдтэй ойрын харьцагч 112 хүнээс шинжилгээ авсан. Үүнээс 61 хүнээс халдвар илрээгүй бол бусад иргэдийн шинжилгээний хариу удахгүй гарах аж. 

БНСУ, Герман, Японоос ирсэн онгоц тус бүрийн зорчигчийг тус тусад нь тусгаарласан. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар дараах шийдвэртэй холбогдуулан дараах мэдээллийг өглөө.

Энэ талаар УҮК-ийн дарга Ө.Энхтүвшин: "Баян-Өлгий аймгийн онцгой комисстой онлайнаар холбогдсон. Казахстанд суралцдаг оюутнууд Цагааннуур боомтоор орж ирсэн. Бүгдээрээ тусгаарлагдсан. Цаашид авах арга хэмжээг нутгийн удирдлагуудаас авсан.

Монгол Улсад халдварын дөрвөн тохиолдол бүртгэгдлээ. Францаас ирсэн нэг иргэн, Солонгосоос ирсэн хоёр иргэн. Францаас ирсэн хүний бие хүнд. Солонгосоос ирсэн хоёр иргэний биеийн байдал хэвийн байна. 

Гадаад дахь монголчуудаа татаж авахаа төрийн зүгээс удаа дараа илэрхийлсэн. Энэ хүрээнд Солонгос, Япон, Турк, Европи руу захиалгат нислэг хийсэн. Эрсдэлтэйг бид мэдэж байсан. Тиймдээ ч бэлтгэлээ сайтар хангасан. Ирсэн иргэдийн бүртгэлийг нарийн гаргасан. 750 орчим хүн ирсэн. Бүгдийг нь шууд тусгаарласан. Үзлэг хийгдэж байна, нягталж байна. Халдвар авсан иргэдээ хурдан эдгээх, халдвар авахаас сэргийлэх ажил хийгдэж байна.  

Улсын онцгой комисс болон Эрүүл мэндийн яамны мэдээлэлд иргэд итгэх ёстой. Төрийн ажлын хүчийг сааруулах гэсэн далд болон ил санаатай элдэв мэдээлэл цацаж байна. Тиймээс сэтгүүлчид ч гэсэн үүнд анхаарах хэрэгтэй байна. 

Сүүлийн үед халдварын нөхцөл байдлыг ашиглаж улс төрийн болон хувийн ашиг хонжоо олох гэсэн хэсэг бүлэг хүмүүс байна. Ийм байж болохгүй, хариуцлага ярина шүү гэдгийг анхааруулъя. Сургууль, цэцэрлэгийн карантин сунгах эсэхийг БСШУС-ын сайд санал оруулж ирнэ. Үүний дараа шийднэ". Халдвартай иргэнийг тусгаарлаж авчирсан гэдэг зүйл яригдаж байна. Тийм зүйл байхгүй. Франц иргэн Монголд ирээд зургаа хоногийн дараа халуурсан шүү дээ. Тиймээс хүний биеийн байдлаас хамаарч шинж тэмдэг илэрч байна гэдгийг ойлгох хэрэгтэй. 

Баян-Өлгийн хорио цээр хэвээр үргэлжилж байна. Тэнд сэжигтэй нэг тохиолдол бий. Давтан шинжилгээний хариуг харж байж дараагийн алхмаа авна. 

Эх орондоо эргэж ирэх хүсэлтэй иргэдийг онгоцонд суудал байвал авчирна. Үнэхээр суудал байхгүй бол хэцүү. Нэн тэргүүнд шаардлагатай хүмүүсээ авчирна. Зураглаачийг яагаад Солонгос руу явуулсан бэ гэдэг учиртай. Энэ нь тухайн газрын нөхцөл байдлыг дүрсжүүлэх шаардлагатай гэдэг утгаараа авч явсан. Нөгөө талаасаа ард иргэдэд сэрэмжлүүлгэ болгох үүднээс бичлэг хийхээр явсан юм. 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: "Дэлхий хэмжээнд халдварын улмаас 7000 гаруй хүн нас барсан. Манай улсын хувьд 1300 гаруй хүн тусгаарлагдсан. Франц иргэний биеийн байдал сайжирсан. 257 хүнээс 88 нь Франц улсын иргэнтэй ойрын харьцагч. Давтан шинжилгээгээр халдваргүй гэж гарсан. Шинээр бүртгэгдсэн гурван тохиолдлыг хурдасгасан оношлуураар оношилсон. Өглөө аппаратаар баталгаажуулсан". 

Үүний дараа цагдаа болон бусад холбогдох байгууллагаас эдгээр гурван иргэнтэй ойр байсан 113 иргэнийг ХӨСҮТ-д хүргэж, шинжилгээ авсан. Хариу эхнээсээ сөрөг гарч байна.Эмчилгээний хувьд ДЭМБ-ын зөвлөмжийг мөрдөж байна. Халдвар агаар дуслаар дамждаг учир хэн ч, хэзээ ч өвдөх эрсдэлтэй". Туркийн нислэг маргааш ирнэ. Хяналт шалгалтыг мөн адил дагаж мөрдөнө.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар: "Францаас ирсэн халдвартай хүний хувьд Москвагаас суусан. ОХУ-ын талаас  нарийн шалгасан. Бид ч шалгасан. Бүх хүнийг масктай оруулсан. ариутгал хийсэн".

ОБЕГ-ын дарга Т.Бадрал, хошууч генерал: "Тэр хүн халуунаа тогтмол үзсэн. Онгоцны баг болон "Хера" интертайнментийн зураглаач мөн адил тусгаарлагдсан". 

Г.Эрдэнэ

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
    14 цаг 54 мин
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
    14 цаг 56 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
    Уржигдар 13 цаг 31 мин
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
    Уржигдар 13 цаг 18 мин
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
    Уржигдар 13 цаг 15 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    Уржигдар 13 цаг 14 мин
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
    Уржигдар 13 цаг 08 мин
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    Уржигдар 13 цаг 00 мин
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    2026-07-15
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    2026-07-15
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    2026-07-15
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    2026-07-15
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    2026-07-15
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    2026-07-15
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    2026-07-15
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    2026-07-15
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    2026-07-15
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    2026-07-15
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    2026-07-14
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
  • Норвеги vs Англи: ДАШТ-ий хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
  • Зарим гол үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Дэлхийн адууны өдөр-2026
  • Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК