Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Сайханбилэгийн хэргийг тусгаарлаж, Оюутолгойн гэх 400 гаруй хуудастай хавтаст хэргийг шүүх нягталж байна

2020-3-18
0
ЖИРГЭХ

Сонгууль дөхөхийн хэрээр нэгнийгээ гүтгэж харлуулж, өөрийгаа цагаан харагдуулах гэсэн хар “пи ар” улстөрч дунд эрчимжиж байна. Яг ийм цаг үед төрийн эрхийг атгалцаж явсан, цагтаа энхийн цагаан тагтаа, лидер улстөрч хэмээгдэж байсан нэр бүхий хүмүүст холбогдох хэрэг шүүхэд шилжлээ. Энэ бол Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан Ч.Баярцогт нарт холбогдох эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргийг нийслэлийн Прокурорын газраас энэ сарын сарын 9-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээллэсэн билээ. Хэргийн уг гарвалыг хөөвөл, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг заавал хамт шүүхийн хаалга татах ёстой хүний нэг. Гэвч түүний биеийн байдал тааруу, АНУ-д эмчилгээ хийлгэж байгаа гэсэн мэдээлэл бий. Цагтаа интерполоор эрэн сурвалжлагдаж, байршлаа хүртэл зарлуулж байсан тэрбээр тун удахгүй эргэн ирнэ гэдгээ мэдэгдсэн. Гэвч эх орноо орхин гарснаас хойш хэдийнэ найман сарын хугацаа өнгөрөөд байхад эргэн ирэх эсэх нь таавар хэвээр байсаар л байна. Энэ хооронд харин юу тодорхой болсон бэ гэхээр хамт хэрэгт татагдсан нөхөд нь болох С.Баяр, С.Баярцогт нар нь ийнхүү шүүхэд дуудагдаж, Ч.Сайханбилэг дундаас нь сугарч хоцров.

Эх сурвалжаас авсан мэдээллээр, түүнд холбогдох хэргийг тусгаарлаж, тусад нь шалгахаар болсон байна. Учир нь нэгэнт эх орондоо байхгүй, интерполоор эрэн сурвалжлагдсан учир хэргийг шүүхэд шилжүүлэх хууль эрх зүйн орчин байхгүй юм байна. Тиймдээ ч прокурорын байгууллагаас ийм шийдвэр гаргасан аж.

Тэгвэл Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргэгдсэн С.Баяр, С.Баярцогт нар холбогдох хэргийн 400 гаруй хуудастай хавтас хэргийн материалтай шүүх хүлээж авах эсэхийг яг одоо нягталж байна.

Тодруулбал, Хавтаст хэргийг шилжүүлэх, хүлээн авах, зөөвөрлөх, хадгалах журамд зааснаар прокурорын байгууллагаас хэргийг шүүхэд шилжүүлэхдээ хэд хэдэн дүрэм, стандартыг ягштал мөрдсөн байх учиртай. Хэрвээ журамд заасан заалтаас нэг л заалт зөрчсөн бол хавтаст хэрэг прокурорт буцаагдах эрсдэлтэй юм. Энэ утгаараа тэдэнд холбогдох хэргийн шүүх хуралдааны тов хэзээ зарлагдах нь тодорхойгүй юм.

Өөрөөр хэлбэл, хэрэг шүүхэд шилжүүллээ гэж баярлах эрт байна. Шүүх хурлын тов гарах эсэх нь прокурорын хэр няхуур ажилласан, эсвэл шүүхийн ажилчдын ажигч гярхай зангаас шууд хамааралтай гэсэн үг.

Юутай ч 400 гаруй хуудастай хавтаст хэрэгт чухам юу дурдагдаж, ямар нууц агуулагдаж байгаа нь тун сонин. Гэвч мөрдөн байцаалтын нууц учир нарийн зүйлийг хэн ч дэлгэх эрх байхгүй.  

Бидэнд тодорхой болсон мэдээлэл гэвэл, 2018 оны дөрөвдүгээр сарын 1-нд АТГ-аас Сангийн сайд, ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, “Оюу толгой” төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн “Эрдэнэс Монгол” компанийн захирал асан Б.Бямбасайхан, Татварын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан нарыг гэрээс нь саатуулсан байдаг.

Тухайн үед Швейцарийн Ерөнхий прокурорын газраас С.Баярцогтыг “Оюу толгой” төслийн гэрээ байгуулахад авлига авсан байж болзошгүй ноцтой баримтыг АТГ-д ирүүлсэн юм. Уг баримтад “Рио Тинто” корпорацитай холбоотой байж болзошгүй компанийн данснаас 2008 оны есдүгээр сард 8.2 сая евро буюу 10.1 сая ам.доллар шилжүүлэн авсан тухай дурдагдсан байсан юм. Уг баримт нь хэргийн сэжүүр болсон бөгөөд араасаа С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг чирсэн гэхэд болно.

Энэ талаар С.Баярцогт “Энэ мөнгийг Монголын нэг бизнесмэнээс зээлсэн. Зээлсэн мөнгөө тэр данс руу нь эргүүлэн шилжүүлсэн” гэж мэдүүлсэн байдаг. Хавтаст хэрэгт энэ мэдүүлэг үнэн эсэхийг нарийн шалгаж дурдсан нь лавтай.

Түүнчлэн уг хэрэгт 200 гаруй иргэнээс мэдүүлэг, тайлбар авсан гэх. Үүний нэг нь мэдээж Ерөнхий сайд асан С.Баяр. Гэхдээ тэрбээр анх гэрчээр мэдүүлэг өгсөн бол эцэстээ яллагдагчаар татагдсан нь энэ юм. Энэ мэтчилэн 10 гаруй жил дамнаж, үйлдэгдсэн эл хэрэг шүүхэд шилжих нь шилжлээ. Гэхдээ шүүх хэргийг хүлээж авах уу, эс бөгөөс нэмэлт мөрдөн байцаалтад буцаах эсэх нь бас л тодорхойгүй. Хэрвээ нэмэлт мөрдөн байцаалтад буцаавал 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулиас өмнө нь шийдэгдэхгүй нь лавтай. Цаашлаад 2021  онд болох Ерөнхийлөгчийн сонгуулиар попрох гол сэдэв болох нь тодорхой.

Энд нэг эргэлзээтэй зүйл бий нь, хэргийн мөрдан шалгалт эхэлж, нэр бүхий этгээдийг яллагдагчаар татах үед ч Ч.Сайханбилэг нь Монголоос хэдийнэ дайжаад эхэлсэн байж. Өөрөөр хэлбэл, С.Баярцогтыг 2018 онд АТГ-аас баривчлах үед тэрбээр улсын хилээр гарсан бөгөөд үүнээс хэдэн сарын дараа эргэж ирээд, шүүхэд таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хүсэлт гаргасан юм. Шүүх уг хүсэлтийг хүлээж аван хилийн хоригийн цуцалсны дараа тэрбээр дахин Монголд ирээгүй. Эндээс үзвэл, шүүх хөндлөнгийн нөлөөнд автсан уу, эсвэл хэргийг замхруулах гэсэн санаархал хаа нэгтээ нуугдаж байна уу гэж харагдахаар.

Тиймдээ ч С.Баяр, С.Баярцогт нарт холбогдох хэрэг шүүхэд шилжсэн ч дорвитой шийдэлд хүрэхгүй нь ойлгомжтой. Нэг үгээр хэлбэл, гал намжаах гэсэн явцуухан арга гээд хэлж болно. Шүүх рүү шилжүүллээ, шүүх хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа. Энэ бол хуулийн байгууллагын буруу биш. Харин эрх баригч нам, улстөрчдийн баталсан хуулийн харгай. Тэд өөрсдөдөө зориулж, хууль баталдгын тод жишээ нь энэ юм. Тиймдээ ч Ч.Сайханбилэг Монголд ирээгүй цагт энэ хэрэгт цэг тавих боломж бараг байхгүй. Үүнийг нь цаг хугацаа гэрчлэх биз ээ.

Г.Нацаг-Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
"Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • erdenee (202.126.88.43)
    eh ornoo hudaldsan luibsrchidad urdhuul ugui ee
    2020 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.161.78)
    Сайханбилэгийн тухай анхны ерөнхийлэгч П,ОЧИРБАТ гуай зөв л ярилцлага Өдрийн сонинд өгсөн байна лээ Хэрвээ ийм алхам хийгээгүй бол Монгол улс хэцүүдэх байсан
    2020 оны 03 сарын 18 | Хариулах
  • irgen (31.165.215.200)
    echnee yal uildej bolno….yaltaai shiitgyylsen gej byh ulsuudad medegdeh heregtei !!!
    2020 оны 03 сарын 18 | Хариулах
  • irgen (31.165.215.200)
    Busad orond baihgui baihad ni ch yaliig ni uilddeg…hezee neg zagt avchirch chadval yal heveeree, ...
    2020 оны 03 сарын 18 | Хариулах
  • зочин (66.181.185.240)
    Энэ ариун явдал мөн үү
    2020 оны 03 сарын 18 | Хариулах
  • zochin (202.131.240.147)
    anh ene said naryn tolgoig erguulsen hun bol ih yum medegchiin duriig hamgiin sain gargadag sagsuu dolignuur byambasaihan hiisen. dandaa tomchuudad ochij naalddag. odd ch gesen Zi-deer naaldsan baigaa. ter hun usnaas huurai garna daa, getel rio tintod jinhene nair tavij mongol talyn darga naryg senhruulsen hun bol ter sagsuu zaluu. hiisen buteesen yum baihgui, dandaa hunii mongoor toglodog, tegeed dundaas ni mungonii hojootoi huurai garaad irdeg. dur uzuulsen muuhai hun dee.
    2020 оны 03 сарын 18 | Хариулах
  • зочин (103.111.68.3)
    эх орноосоо уравсан хүнийг шууд өчиггүй буудан хороодог биздээ
    2020 оны 03 сарын 18 | Хариулах
  • N (103.212.119.242)
    Emch nar n nud chih bambai bolood baigaam bish uu
    2020 оны 03 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
    14 цаг 56 мин
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
    14 цаг 59 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
    Уржигдар 13 цаг 31 мин
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
    Уржигдар 13 цаг 18 мин
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
    Уржигдар 13 цаг 15 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    Уржигдар 13 цаг 14 мин
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
    Уржигдар 13 цаг 08 мин
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    Уржигдар 13 цаг 00 мин
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    2026-07-15
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    2026-07-15
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    2026-07-15
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    2026-07-15
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    2026-07-15
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    2026-07-15
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    2026-07-15
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    2026-07-15
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    2026-07-15
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    2026-07-15
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    2026-07-14
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
  • Норвеги vs Англи: ДАШТ-ий хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
  • Зарим гол үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Дэлхийн адууны өдөр-2026
  • Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК