зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хаврын улс төрд нахиалсан хоёр “яргуй”

2020-3-18
0
ЖИРГЭХ

Монголын улс төрд З.Энхболд, Л.Наранбаатар гэж хоёр хүн байх. Шинэ цагийн Тэмүүжин, Жамух хоёр шиг. Нэг нь улстөрч, нөгөөх нь эдийн засагч. З.Энхболд нь АН-ын дарга С.Эрдэнийн ахлах зөвлөхийн албатай. Харин Л.Наранбаатар нь “Гложекс консалтинг” компанийн захирлын албан тушаалтай. Дундаа ганц сэдэвтэй. Тэр нь Тавантолгой.

З.Энхболд Тавантолгойг Монголын ард түмэнд үлдээсэн хэмээн аархдаг бол, Л.Наранбаатар түүнийг дүүгийнхээ хамаарал бүхий “Страто” компаниар дамжуулан хувьдаа ашиг хийдэг гэж шүүмжилж, З.Энхболдыг эдийн засгийн алуурчин хэмээн нэрийддэг бол Л.Наранбаатарыг “MCS”-ийн гар хөл гэж гоочилдог.

Ер нь З.Энхболд, Л.Наранбаатар хоёрын Тавантолгой дээрх нанчилдаан 2016 оноос эхтэй. Энэ нь З.Энхболд Монголын эдийн засгийн чуулганы хаалтын үеэр индэрээс үг хэлэх үеэр Л.Наранбаатар оймс шидсэнээс үүдэлтэй. Л.Наранбаатарын шидсэн оймс З.Энхболд гэсэн “бай”-ндаа тусаагүй ч цаг хугацааны хувьд дөрвөн жилийн дараа энэ хоёр эрхэм дахин улс төрийн дэвжээнд гарч өөр хоорондоо хэвлэл болоод цахим орчинд тулалдах болов. Сэдэв нь өнөөх л Тавантолгой, түүнийг тойрсон улс төр.

“Би амиа бодмоор байна” хэмээгээд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албан тушаалаа өгсөн З.Энхболд төрхөмдөө буцаж, албан ёсоор АН-ын даргын ахлах зөвлөхөөр ажиллаж эхэлсэн өдрөөсөө хувь улстөрчийнхөө дүрээр олон нийтийн ой тоонд буух болсон. “Тавантолгойг танд үлдээв” гэсэн постерийг цахим орчинд “бялууртал” түгээж, өөрөө хэд хэдэн телевизийн оргил цагаар ярилцлага өгсөн нь саяхан. Одоо ч Тавантолгой З.Энхболдын улс төр хийх гол сэдэв нь байсаар байна.

Д.Сумъяабазар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болсноосоо хойш Тавантолгойн 30 хүртэлх хувийг олон улсын зах зээл дээр арилжаалах асуудлыг эрчимжүүлж, бэлтгэл ажлаа хэдийнэ хангасан хэмээж байсан ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Энэ Засгийн үед Тавантолгойн 30 хувийг зарахгүй” гэсэн тухай “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал Б.Ганхуяг ярьсан. Сайд Д.Сумъяабазарын хийж, хэрэгжүүлсэн ажил талаар болж Тавантолгойд IPO хийх яриа дараагийн Засгийн газарт шилжсэн гэсэн үг.

Энэ яриа гарсан өдрөөс “З.Энхболд хоёр дахь удаагаа Тавантолгойг хамгаалж ард түмэнд үлдээлээ” гэсэн "пи ар" сошиалаар нэг хөвөрч байна. Энэ янзаараа З.Энхболдын ирэх сонгуулийн ТУГ нь Тавантолгой байх нь.

“1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-г байгуулж, түүгээрээ дамжуулан “Эрдэнэс Тавантолгой” 1072 хувьцааны ногдол ашгийг ард түмэнд хүртээхийг шаардах болсон Л.Наранбаатар нэг л өдөр сэдвээ өөрчилж, З.Энхболдыг чиглэж, чичлэх болсон. Сүүлд хийсэн хэвлэлийн хурлаараа АН-ын даргын ахлах зөвлөхийг өөрийн улс төрийн өндөр албан тушаалын эрх мэдлээ ашиглаж, хамаарал бүхий компаниудаараа дамжуулж, нийтийн эрх ашгийг хохироосон байж болзошгүй гэх хэргийг хуулийн байгууллагад өгөхөөр материал бэлдсэн тухайгаа зарласан. Тэрбээр Говьсүмбэр аймгийн Шивээ-Овоо суманд үйл ажиллагаа явуулдаг 50 хувь нь Хятадын хөрөнгө оруулалттай “Страто” компанийн 37 хувийг З.Энхболдын дүү З.Хишигтогтохтой хамаарал бүхий этгээд А.Баттүшиг эзэмшдэг болохыг мэдэгдсэн.

Улмаар жилдээ 4.5 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэр барьж буй уг компани багаар бодоход  2.1 их наяд төгрөгийн орлого олно. 2.1 их наяд төгрөгийг 1072 хувьцаа эзэмшдэг 2 сая 115 мянган хувьцаа эзэмшигчдэд хуваабал нэг хүнд нэг сая төгрөг очих хэмжээний орлогыг энэ компани авахаар байна. Хэрвээ цаашдаа Тавантолгойд баяжуулах үйлдвэр барихгүйгээр, зөвхөн энэ компанид нүүрсээ нийлүүлээд 100 жил ажиллах юм бол 500 сая тн сор болсон нүүрс З.Энхболдын дүүгийн хамаарал бүхий компанид очно. Очоод эхэлчихсэн, нүүрсээ угаагаад явж байна гэдгийг Л.Наранбаатар хэлсэн. АТГ, ТЕГ, прокурорт өгч шалгуулахаа мэдэгдсэн.

Өөр хоорондоо оймс шидэхдээ тулсан З.Энхболд, Л.Наранбаатар нарын зөрчил өнөөдөр үргэлжлэх болсон нь ердөө л энэ. Агуулга, хэлбэр нь бага зэрэг өөрчлөгдсөн болохоос дөрвөн жилийн өмнөх маргаан хэвээрээ байгааг эндээс харж болно.

Гэхдээ сонгууль дөхсөн энэ үед Тавантолгойг Монголын ард түмэнд үлдээсэн, түүнээс ногдол ашиг хүртээх гэхээсээ З.Энхболд, Л.Наранбаатар хувь улстөрч, хүний байр сууриас улс төр хийж байгаа нь энд байгаа ганц үнэн. Сонгуулийн өмнө борооны дараах мөөг шиг улс төрийн нам, эсвэл, хөдөлгөөнүүд олширч, тэгээд замхардаг шиг З.Энхболд, Л.Наранбаатар нар өөр өөрийн улс төрөө л хийж буй хэрэг.

Ер нь З.Энхболд эрийн сайндаа Тавантолгойг ард түмэнд үлдээгээд байгаа юм биш. Тэрэн шиг худлаа юм байхгүй. Өөрөө л өмчилж, сурталчилж, түгээдэг болохоос УИХ-ын дарга, АН-ын дарга гэсэн эрх мэдлийн оргилд сууж байхдаа намынхаа гишүүдийн оролцоотойгоор Тавантолгойн тодорхой хувийг Монгол, Хятад, Япон гэсэн гурван улсын консорциумд ашиглуулах ажлыг зогсоосон. Зарим түүнийг гацаасан ч гэж ярьдаг юм. Тухайн цаг үед З.Энхболд УИХ-ын дарга, АН-ын дарга байсан болохоос ганцаараа алх цохиод шийдчихээгүй гэсэн үг.

Харин Л.Наранбаатарын хийж байгаа үйлдэл нь 1072 хувьцаан дээр тоглолт хийж, олон нийтэд танигдах, цаашлаад УИХ-ын сонгуульд нэр дэвших замаа засах гэсэн оролдлого. Улс төр хийхэд том сэдэв, тодорхой дүр хэрэгтэй учраас тэр Тавантолгой, З.Энхболдыг сонгосон нь гарцаагүй. З.Энхболдын нэр дэвшсэн тойрогт очиж өрсөлдөнө хэмээсэн нь ч үүний нотолгоо. Тэгэхээр З.Энхболд, Л.Наранбаатар гэдэг хоёр хүн зүгээр л сонгууль угтсан үзэгдэл, Монголын улс төрд нахиалсан “яргуй” юм.

Ардаа өөрийн болон бусдын эрх ашгийн төлөө л дуугарч, “дэлгэрч” яваа хоёр. Нэг ёсондоо ашиг сонирхлоо гүйцэлдүүлээд цаг ирэхээр яваад л өгнө. Угаас улстөрч хүний араншин нь тэр.

Г.Эрхэс

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
Үе үеийн УИХ-ын даргууд
УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (25)

  • Зочин (66.181.181.14)
    Улстөрчид бол авилгад идэгдсэн хүмүүс. Бид өөрсдөө орж ирж энэ системийг өөрчлөхгүй бол тэд авилга авсан хэвээр л байна. Улстөрчид хамгийн адгийн хүмүүс. Бид өөрсдөө л орж ирж цус сэлбэхгүй бол адгийн хүмүүс хэвээрээ байхаас гадна адгийн хүмүүсээ татаж гаргасан хэвээр л байх болно. Оройтоогүй дээр нь бүх зүйлийг зөв замд нь хөтлөх цаг болсон тэд эрүүл мэнд, боловсрол, байгалийн баялаг, улсын төсөв, бидний ирээдүйгээр ашиг хийж болохгүй.
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
  • Болор (66.181.181.14)
    Хэдэн агаа, эгээ нар дээр суучихаад л тэтгэвэртээ гаран гартлаа шинэ залуу үеийг дээшээ гаргаж ирэхгүй бодлогоор хуйвалдан барьдаг цаг үе цаашаа болж байгаа шүү. Иргэд харьцангуй мэдлэг мэдээлэлтэй болсон одоо бид бизнесийн үйл ажиллагаанд саад болох, хувийн ашиг унагаах гэсэн санааг чинь эсэргүүцэж байна. Тавантолгойг тайван орхи.
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.181.14)
    Эрх мэдлийг хүн нэг бол өөртөө ашигтайгаар хэрэглэдэг, эсвэл бусад хүнд ашигтайгаар хэрэгжүүлдэг гэнэ. Олон жил дээр суучихаад шинэ залуу үеээ боомилж зайгаа тавихгүй зууралдаад байгаа хүмүүс яалтчгүй өөртөө ашигтай юм л хийж байгаа. Тавантолгойгоо шулуулхаас өмнө улс төрөөс салгах хэрэгтэй.
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.181.14)
    Хамгийн их ярьдаг хүмүүс хамгийн бага ажил хийдэг нь байдаг гэдэгдээ хичээж байгаа хүмүүсээ харлуулаад ажилд нь саад болж олонд нэрээ таниулдаг арга чинь одоо хоцрогдож байгаашдээ. Уурхайчдынхаа ажилд битгийн саад бололдоо хөгжлөөс нь битгий хойш таталдаа улс төрчдөө.
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.181.14)
    Иргэдийг сатгал санаагаар унагаж, худал мэдээлэл тарааж, улсын хөгжил, ирээдүйтэй холбоотой асуудалд саад болоод байгаа тань вирус авчирч тарааснаас ч хор хөнөөлтэй зүйл шүү. Улс төрчид чиг үүргийнхээ дагуу ажлаа хийгээд Эрдэнэс Тавантолгойн ажлыг мөрөөр нь хийлгэ.
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
  • Болор (66.181.181.14)
    Хөгжиж буй орны улс төрд 2 л асуудал байдаг. Эхнийх нь гэмт хэрэгтэн, авилгачдын удирдаж буй төр, удаах нь сэтгэлтэй боловч мэдлэггүй, чадваргүй удирдагчид байдаг. Манайх аль нь гэдгийг шууд хэлж мэдэхгүй ч зах зээл гарснаас хойш улс төртэй зууралдаж бга бүлэг хүмүүс болохгүй байна гэдэг нь тодорхой. Иргэд тэдний ажилд дүн тавихаас гадна амыг нь дагаж шуурах биш хяналт тавих хэрэгтэй байна. Төр нь иргэдээ, мэргэжлийн хүмүүсээ сонсоод хэрэггүй газраа зай болоод өг.
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.181.14)
    Тавантолгой өөрөө төмөр замаа барингуут төмөр зам нэрээр төсвийн мөнгө завших гэж байсан төлөвлөгөө нь нурах гээд, аа бас хувийн компани нь ажилгүй болчих гээд их бүтээн байгуулалтанд саад хийгээд байх шиг байна.
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.181.14)
    Ямар амин чухал ашиг сонирхолтой болоод томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг гацаагаад байгаа билээ. Бидэнд Тавантолгойн бүтээн байгуулалт ажлын байр ногдол ашиг хэрэгтэй болохоос хэн нэгний халаасанд орох хэдэн цаасны төлөө хов жив хэрэггүй.
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.181.14)
    Тавантолгойн 30 хүртэлх хувиар IPO гаргах талаар ЗГ, УИХ-аараа хэлэлцүүлж олон шат дамжлагыг дамжсан шүүлтүүртэй шийдвэр гаргах нөхцөл байдлыг бүрдүүлчихээд байхад энэ тогтоолыг шууд цуцлуулах гээд байгаа нь юуны учир вэ?
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.181.14)
    Улс төрчид иргэдийн төлөө, Монголын төлөө, Монголоо зүүдэлж сэрлээ л гэдэг бодит байдал дээр олны өмнө худлаа попорч хахууль, цавчааны мөнгө унагаж хөлжих гэсэн хувийн сонирхол л байдагшдээ. Олон жил энэ ард түмний хүүхдүүдийн үлгэрийг сонссоор байгаад дөжирчихлөө ард түмэн чинь, бид энэ уаг үед хамгийн бодитой тайлбар хийж үг, үйлдэл хоёр нь ямагт нэг байдаг хүмүүсийг дэмжих болно. Тиймээс одоо зайгаа тавицгаа.
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.181.14)
    Монголын төмөр зам эдийн засгийнхаа шаардлагыг хангаж чадахааргүй аль хэдийн зам засвар, ашиглалтынх нь хугацаа хэтэрчихсэн, зүтгүүрүүд нь ашиглалтын хугацаа дуусчихсан хүчин чадал нь эрэлтээ хангаж чадхааргүй. Гэтэл зах зээлд шилжсэнээс хойш төрд гарсан хүмүүс энэ олон жил төмөр зам нэрээр мөнгө идэхээс сайжруулж шинэчлэсэн юм алга. Ийм байхад Тавантолгой аль болох боломжоороо санхүүжүүлээд төмөр замаа бариулах гэж байна. Нүүрсээр бартердхаар өөрийнх нэр гарахгүй болчих гээд хийж байгаа нэгнээ харлуулаад байгаа юм уу?
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.181.14)
    Төр эдийн засагт татварын зохицуулалтаас илүүгээр оролцох шаардлага байхгүй. Тавантолгойг тайван орхи.
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.181.14)
    Бизнес эрхлэгчдээ дэмжээд хууль эрх зүйн зохицуулалтаа хийгээд хөндлөнгөөс хяналт тавин ажиллах ёстой биздээ Монголд болхоор эсэргээрээ бизнестэйгээ хутгалдаад шавар болоод байдаг.
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.188.113)
    Зика Женкод жийгдэж
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.181.14)
    Exlel brandiig olon ulsiin zax zeeld gargaxgvi eldew tatwar patent gaali geed Mongol talaasaa l boogood bga genelee. JIjig tom geltgvi dotoodiin vildwerlel nemvv ortog shingesen bvteegdexvvniig gadagshaa gargaj walyut oruulj irex sonirxolgvi xvmvvs tord suuchixsan ymuu. Bid nar xogjmoor baina, ex orondoo bolomjiin tsalintai ajillamaar baina, gadaadad xar ajil xiij baigaa xedee ex orond n awchirmaar baina
    2020 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.181.14)
    Иргэдэд үнэн зөв мэдээлэл олгож, эрх ашгийг нь хамгаалсан шийдвэр гаргах нь улс төрчдийн үүрэг биш үү. Гэтэл яагаад ийм онолын бус эсрэг юм яриад иргэдийг мунхруулах ажил хийгээд байгаа нь сонин байна. Толгой компани охин компанитайгаа нэгдсэн санхүүгийн тайлан гаргадаг бусуу, ногдол ашиг гэж байхгүй болно гэж иргэдийг айдаст автуулах турхирах шалтгаан нь ер нь юу вэ.
    2020 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.181.14)
    Ер нь энэ улс төрчид Тавантолгойг газар дор оруулчихгүй хэрнээ өөдөө бас гаргахгүй атгандаа байлгаж жинхэн өөрсдийн шахааны бизнесээ хийх гээд байна гэж ойлгож байна. Ямар азаар зөв удирдлагатай болсон юм, энэ үедээл Эрдэнэс Тавантолгойгоо цэвэрлээд авах хэрэгтэй шүү. Амжилт хүсье
    2020 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.181.14)
    Энэ эрчээрээ ажиллаад бай Сонгуулийн шоучдын нөлөөнд битий ороосой Эрдэнэс Тавантолгой.
    2020 оны 03 сарын 18 | Хариулах
  • zi (66.181.181.14)
    Өөрсдийнх нь нөлөөлөл байхгүй болчих учраас л сүр болоод байгаа юм. Эрдэнэс Тавантолгойг олон улсад нээлттэй компани болгох хэрэгтэй.
    2020 оны 03 сарын 18 | Хариулах
  • zi (66.181.181.14)
    Монгол компаниуд маань дэлхийд нээлттэй болж байж л өрсөлдөх чадвар нь сайжирч улсын эдийн засагт ч томоохон дэвшилттэй зүйл болно биздээ. Эрх ашгийнхаа төлөө улсын хөгжлөөс хойш татдагаа болих хэрэгтэй улс төрчид.
    2020 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.55.188.93)
    улс төрд орох зам арай өөр шүү хэрүүл биш шиидэл санал яриачээ хүүхнн шиг хов хөөцөлдөөд байхын ичээчээ
    2020 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.55.188.93)
    наранбаатар залилагч юумуу тиим байхаа өрөвдмөөр юум яриадл өайхын одоо болиочдээ тэнэг хүнд л юум тайлбарлаад байхын
    2020 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.181.14)
    Мэдлэг, мэргэжилтэй, ур чадвартай хүмүүс нь компанийг удирдах албан тушаалд байдаг нь ойлгомжтой хэрэг биздээ. Улс төрчдийн л хошуу дутав гэж одоо больцгоовол яасан юм.
    2020 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (182.160.36.132)
    Зи-г дэмжиж байна. Харин энэ Наранбаатар гэшч бол шүүхээс залилангаар ял авсан этгээд тул худлаа ярьж байгаа байх.
    2020 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.181.14)
    Улс төрчид зорилгодоо л хүрч байвал ядуурал, ажилгүйдэл, хямрал, дампуурал хамаагүй байдаг шүү дээ. Одоо үлдсэн хэдэн саалийн үнээгээ тэдний тоглоом болгохгүй шүү.
    2020 оны 03 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Чингисийн цом: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    5 цаг 2 мин
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
    6 цаг 42 мин
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
    6 цаг 47 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
    6 цаг 52 мин
  • Улаанбаатарт 3 градус хүйтэн байна
    6 цаг 56 мин
  • Монгол Улсын Төрийн шагналт, соён гэгээрүүлэгч, академич Бямбын Ринченгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан архивын баримтын үзэсгэлэнгийн нээлт боллоо
    20 цаг 21 мин
  • Өвөлжилт, хаваржилтыг даван туулахад дэмжлэг үзүүлэх Хүмүүнлэгийн багийн уулзалт боллоо
    22 цаг 19 мин
  • Монголын төрийн байгууллагууд "Азийн загвар байгууллага"-ын гэрчилгээ гардан авлаа
    23 цаг 0 мин
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
    Өчигдөр 11 цаг 34 мин
  • Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө
    Өчигдөр 11 цаг 10 мин
  • МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • Үе үеийн УИХ-ын даргууд
    Өчигдөр 10 цаг 21 мин
  • “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
    Өчигдөр 10 цаг 21 мин
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • Дэлхийн хүүхдийн өдөр тохиож байна
    Өчигдөр 10 цаг 01 мин
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
    Өчигдөр 09 цаг 49 мин
  • ӨНӨӨДӨР: Ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    Өчигдөр 09 цаг 38 мин
  • Улаанбаатарт 3 градус хүйтэн байна
    Өчигдөр 09 цаг 33 мин
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
    Өчигдөр 09 цаг 10 мин
  • Нийслэлийн төсвийн төслийн талаар хэлэлцлээ
    Уржигдар 17 цаг 22 мин
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • 17.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхийг үүрэг болгов
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • Баянхошуу орчим агаарын бохирдол ихтэй байна
  • Монгол Улс уулын цанаар анх удаа өвлийн олимпын наадамд оролцохоор боллоо
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • "Хүннү хот"-ын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах шалгаруулалтад 21 улсын 43 мэргэжлийн баг бүртгүүлжээ
  • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • Баянхошуу орчим агаарын бохирдол ихтэй байна
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • Монгол Улс уулын цанаар анх удаа өвлийн олимпын наадамд оролцохоор боллоо
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
  • "Хүннү хот"-ын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах шалгаруулалтад 21 улсын 43 мэргэжлийн баг бүртгүүлжээ
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
  • 17.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхийг үүрэг болгов
  • Олимпик резиденс хотхоноос үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар гэрээ хэлцэл хийж буй иргэд, хуулийн этгээдийн анхааралд
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Үе үеийн УИХ-ын даргууд
24 баримт
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК