Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

У.Хүрэлсүх: Нэг ч Монгол хүний амь нас эрсдэхгүй байх нь чухал

2020-3-19
0
ЖИРГЭХ

Дэлхий нийт коронавирусний өмнө аль чадлаараа хүчин мөхөстөх болов. Хилээ хаахаас эхлээд дотооддоо хөл хорио тогтоож хэрэндээ л тэмцэж байна. Монгол Улсын хувьд ч мөн адил хийж, хэрэгжүүлж болох бүхий л арга хэмжээг шат шатандаа авч буй. Эхний ээлжид дотооддоо онц дэглэм тогтоож, коронавирусээс урьдчилан сэргийлэх алхмыг хийсэн бол энэ удаад тусгай үүргийн гурван удаагийн нислэгээр БНСУ, Япон, Европын орнуудаас 731 иргэнээ авчрав.

Хэдийгээр хил дамнан эх орондоо авчирсан иргэдийн дундаас коронавирусний зургаа дахь тохиолдол илрээд байгаа ч энэ нь айж сандрах, шүүмжилж, бухимдах шалтгаан биш юм. Урд хөршид халдвар эрчимтэй дэгдсэн нэгдүгээр сараас өнөөдрийг хүртэл нийт иргэдээ бид хамгаалж чадсан уу гэвэл чадсан.

Үүгээр нь Засгийн газар, Улсын онцгой комисст харин ч алга таших ёстой. Цаг алдалгүй түрүүлж шийдвэр гаргасны үр дүнд Монгол Улс дотоодоосоо коронавирусний халдвар гаргалгүй сэргийлж чадсан. Юу үнэн энэ үнэн.

Одоо эх орноо гээд зориод ирсэн тэднийг эмчилж, эдгээх нь бидний үүрэг, цаг хугацааны л асуудал болж байна.

Хэд хоногийн өмнөхөн Австралийн иргэд Перуд гацчихсан 300 мянган ам.доллар босгох гээд байж болох бүхий л арга замыг эрэлхийлж байгаа тухай мэдээлэл гаднын хэвлэлүүдээр гарсан. Монгол Улстай харьцуулахад мөнгөтэй л улс. Гэвч цагаа тулахад хил цаана үлдсэн иргэдээ ч татах боломжгүйд хүртлээ цар тахлын өмнө хүчин мөхөстөж эхэлсний бодит жишээ. Герман гэхэд 153 хүнээ Тунисаас татлаа. Тус улсын канцлер Ангела Меркель ард түмэндээ хандаж үг хэлэхдээ цар тахлын талаар "Дэлхийн II дайн, хоёр Герман нэгдсэнээс хойш бидэнд ийм том сорилт тулгарч байсангүй. Энэ бол үнэхээр ноцтой зүйл. Герман ардчилсан төр учраас ард түмэндээ үнэнийг нууж хаалгүй хэлж байна. Бид эв нэгдлээр давж гарна" гэж мэдэгдэв.

Мөн “Герман улс эрүүл мэндийн маш сайн тогтолцоотой. Дэлхийд хамгийн шилдэг нь. Гэвч бид илүү олон ор бэлдэж, олон хүнд эмнэлгийн тусламж хүргэх шаардлагатай болоод байна. Энэ долоо хоногоос Засгийн газраас авах цар тахлын эсрэг арга хэмжээ, журмыг иргэд эв нэгдэлтэйгээр дагаж биелүүлэх хэрэгтэй байна" гэжээ. Үүнээс харахад Герман хөл хорионы хатуу дэглэм тогтоож магадгүй байна. Меркелийн энэхүү мэдэгдлийг германчууд дэмжиж буйгаа илэрхийлж эхлээд байна.

Улс орнууд одоо л бидний авсан хөл хорио тогтоох, иргэдээ татах ажлыг хийж эхэлсэн нь энэ. Тэгэхээр Монголын Засгийн газар сүржигнээгүй, хийх ёстой л ажлаа хийж байна. Гол нь бусдаасаа түрүүлж.

Дэлхийн зарим улс орон иргэдээ татах нь битгий хэл хилээ хэдэн сараар хаах шийдвэрийг гаргаж, гал унтраах арга замыг эрэлхийлж байгаа бол Монгол Улс хувьд хилийн чинадад байгаа иргэдээ түрүүчээс нь татаж, авчирлаа. 

Энэ талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Коронавирусээр улс төр хийх гэж оролдсон, хүний өвчин зовлонгоор тоглох гэсэн санаа бодолтой хүмүүс байгаа. Эдгээр хүмүүстэй хариуцлага тооцох ёстой. Иргэн нь, нялх нойтон хүүхдүүд нь, хөгшин настай эмээ, өвөө нар, жирэмсэн эхчүүд хүний нутагт түгжигдсэн байдалтай мөнгөгүй, орох оронгүй байж байна. Ийм хүмүүсээ Монгол Улс татаж авах ёстой. Энэ бол Үндсэн хуулийн хүрээнд хийж байгаа ажил.

Монгол хүн эх орондоо ирэх эрхтэй. Эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй. Тиймээс авчирсан хүмүүсээ хорио цээрийн дэглэмд цаг хугацаанд нь байлгах ёстой. Тусгай чиг үүргийн онгоц нисгэж иргэдээ татаж авах хэрэгтэй.

Ийм байдал үүснэ гэдгийг урьдчилан тооцоолж чадсан учраас халдварыг гадагшаа алдахгүйгээр барьж чадлаа. Нэг ёсондоо вакуумжуулсан орчинд авчраад хорио цээрийнх нь дэглэмийг сахиулаад, дүрэм журмынхаа дагуу ажиллаж байна. Нэг ч Монгол хүний амь нас битгий эрсдээсэй гэдэг үүднээс ажиллах ёстой” гэжээ.

Ерөнхий сайдын хэлдэг үнэн. Өнгөрсөн хугацаанд коронавирусний тархалтаас улсаараа урьдчилан сэргийлж чадсан шигээ халдвар авсан иргэдээ эмчлэх, эдгээх шаардлага бидэнд тулгараад байна. Ингэхийн тулд Улсын онцгой комисс сайн ажиллаж байгаа шиг иргэний үүргээ ухамсарлаж, хаа хаанаа хариуцлагатай байх нь чухал.

Г.Эрхэс

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
"Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
    14 цаг 56 мин
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
    14 цаг 58 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
    Уржигдар 13 цаг 31 мин
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
    Уржигдар 13 цаг 18 мин
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
    Уржигдар 13 цаг 15 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    Уржигдар 13 цаг 14 мин
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
    Уржигдар 13 цаг 08 мин
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    Уржигдар 13 цаг 00 мин
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    2026-07-15
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    2026-07-15
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    2026-07-15
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    2026-07-15
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    2026-07-15
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    2026-07-15
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    2026-07-15
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    2026-07-15
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    2026-07-15
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    2026-07-15
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    2026-07-14
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
  • Норвеги vs Англи: ДАШТ-ий хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
  • Зарим гол үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Дэлхийн адууны өдөр-2026
  • Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК