Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Жавзмаа: Шилмүүст модны эфирийн тос хавдрын эсийг дарангуйлдаг болох нь эхний судалгаагаар тогтоогдсон

2020-3-19
0
ЖИРГЭХ

Нобелийн шагналтнуудтай хийх Линдаугийн уулзалтад Монгол Улсаас ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, докторант Н.Жавзмаа оролцохоор сонгогдсон байна. Тэрбээр өөрийн багш, доктор С.Шатарын хамт шилмүүст модны эфирийн тос нь хөхний хорт хавдрын эсийг дарангуйлдаг болохыг эхний шатны судалгаагаар тогтоожээ. Түүнчлэн бактер, мөөгөнцөрийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд амсьгалын замын системийг цэвэрлэдэг болохыг мөн тогтоосон байна. Ингээд докторант Н.Жавзмаатай ярилцсанаа хүргэе.


-Та Нобелийн шагналтнуудын уулзалтад оролцохоор сонгогдсон. Энэ уулзалтад оролцох эрдэмтдийг яаж сонгодог юм бэ?

-Энэ уулзалт жилд нэг удаа болдог. Манай улсын хувьд академийн хэмжээнд залуу судлаачид дундаа сонгон шалгаруулалт явуулж, тэнсэн хүний танилцуулгыг явуулсан. Эндээс тэнцсэн тохиолдолд хуралд оролцох эрхтэй болно. Энэ жилийн хувьд химийн салбараас Нобелийн шагнал хүртсэн эрдэмтэд түлхүү оролцоно. Тиймээс энэ чиглэлийн судлаачийг явуулах нь зүйтэй гэж академаас шийдсэн.

-Нобелийн шагналтнуудын хуралд оролцохын тулд нэлээд чамбай судалгаа хийсэн байх ёстой болов уу. Таны хувьд яг ямар судалгаа хийдэг юм бэ?

-Би эфирийн тосон дээр судалгаа хийдэг. Сүүлийн үед хаягдал ойн шилмүүсээс эфирийн тос гаргахаас гадна үйлдвэрлэлийн хог хаягдлыг боловсруулах зэрэг судалгаа хийж байна. Эфирийн тосны хувьд туршилтын загвар бүтээгдэхүүнээ худалдаанд гаргасан. Тухайлбал, нарс, хуш, гацуур, арц зэрэг ургамлын эфирийн тосыг нь судалсан. Судалгааны анхан шатны хариугаар шилмүүст модны эфирийн тос нь хавдрын эсийг дарангуйлах үйлдэлтэйг тодорхойлсон. Тиймээс судалгааны ажлыг гүнзгийлүүлэх шаардлага бий.

-Хэдий хэр хугацаанд энэ ажлыг судалж байна вэ?

-Гурван жилийн хугацаа зарцуулсан. Энд нэг зүйлийг анхаарлуулъя. Хавдрын эсийг олшруулахгүйгээр дарангуйлж байсан нь анхан шатны судалгаагаар батлагдсан шүү. Эцэслэж баталгаажуулахын тулд олон шатны судалгаа хийх ёстой.

-Ямар төрлийн хавдрын эсийг дарангуйлж байсан юм бол?

-Бид хөхний хорт хавдрын эсийг энэ судалгаандаа ашигласан. Нийт 12 зүйл ургамал судалгаанд ашиглахад нарс хамгийн ихээр дарангуйлж байсан.

-Шилмүүст ойд уушгины өвчтэй хүмүүс алхах ёстой гэдэг юм билээ. Магадгүй уушгины хавдар, өвчлөлд үр дүнтэй байхыг үгүйсгэхгүй юм байна. Тийм үү?

-Үгүйсгэхгүй. Эфирийн тос нь үнэрт ургамлаас ялгардаг, тосон хэлбэрийн дэгдэмхий нэгдэл. Нарсан ойгоос хамар цоргисон үнэр үнэртдэг дээ. Үүнийг цэврээр нь ялгаж авахаар 20-100 гаруй төрлийн дэгдэмхий нэгдэл агуулагддаг. Энэ утгаараа бактер, мөөгөнцөр, тэрдундаа амьсгалын замын системийг цэвэрлэх үйлдэл шилмүүст ойд их байдаг. Сүрьеэтэй хүмүүс шилмүүст ойд идэвхтэй хөдөлгөөн хийхэд дархлаа сайжирж, уушги цэвэрлэгддэг. Энэ нь дэгдэмхий нэгдэлтэй шууд холбоотой. Манай лабораторийн хувьд ялгаж авсан нэгдэл дээрээ амьсгалын замын өвчлөл, бактер, мөөгөнцөр, антибактерийн эсрэг үйлдэл зэргийг тодорхойлсон.

Гэтэл Япон улсад шилмүүст ойд хоёр цаг идэвхтэй хөдөлгөөн хийсний дараа цуснаас нь дээж авч шинжилсэн докторын судалгааны ажил байна лээ. Ингэхэд цусан дахь стрессийн горман дарангуйлагдсан, дээр нь атмосфер дэх нэгдлүүд цусанд агуулагдаж байсныг тогтоосон. Үнэрийн нэгдэл ерөөсөө 20-хон минутын дотор хүний цусан дотор ордог. Энэ утгаараа маш үр дүнтэй. Стрессийн горман дарангуйлагдахаар дархлааны эс сэргэдэг. Дээр нь мөөгөнцөр, бактерийн эсрэг үйлчилгээтэй учраас амьсгалын замыг цэвэрлэдэг.

Манайх шиг ойн дагалдах баялагийг ашиглах үйлдвэрлэл хөгжөөгүй  улсад мод бэлтгэлийн үйлдвэрлэлээс гарсан хаягдал шилмүүсийг бүтээгдэхүүн үйлдвэрлэлд ашиглах боломж бий. Тэгж байж эх орны түүхий эдийн үнэ цэнэ нэмэгдэнэ.

-Монгол Улсын нийт газар нутгийн найман хувийг ойн сан эзэлдэг. Үүний хэдэн хувийг шилмүүст ой эзэлдэг юм бол?

-Нийт 70 орчим хувь.

-Шилмүүст модыг жилд хэчнээн метр куб бэлтгэх зөвшөөрлийг улсаас олгодог талаарх тоог та авч үзсэн үү?

-Жилд 600-700 метр кубын зөвшөөрөл олгодог юм билээ. Энэ бол их тоо. Та бод доо. Нэг гоожин хийхэд тухайн модны 20-30 хувийг л ашигладаг. Үлдсэн нь хаягдал болдог. Модыг 100 хувь ашиглах ёстой шүү дээ. Тэгж байж бүх зардлаа нөхөх боломжтой болно. Гэтэл хаягдлыг ашиглаж чадахгүй байна. Бидний тооцооллоор жилд 20-30 мянган тонн хаягдал шилмүүс цуглуулах боломжтой. Ингээд бодохоор асар их хэмжээний баялаг хаягдаж байна гэсэн үг.

-Туршилтын бүтээгдэхүүнийг худалдаанд гаргасан гэсэн. Ямар бүтээгдэхүүнийг хаана худалддаг юм бэ?

-Нарс, Хуш, Шилмүүст ойн үнэр, Арц гээд цэврээр нь савласан эфирийн тосны үнэртэнг Химийн хүрээлэн болон хүрээлэнгийн пэйф хуудас, Green stock гээд органик бүтээгдэхүүн зардаг сайтаар зардаг.

-Маш хэрэгтэй судалгаа хийж байгаа юм байна. Энэ бүх ажлын эхлэлийг багш тань тавьсан гэж сонссон. Та багшийгаа танилцуулж болох уу?

-Миний багшийг шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор С.Шатар гэдэг. Эфирийн тосны судалгааг Монголд нутагшуулсан хүний нэг. Маш олон ургамлын эфирийн тосны нэгдлийг судалсан. Охин Ш.Алтанцэцэг доктор манай хүрээлэнд ажилладаг. Зарим импортын үнэртний ургамал манай улсад ургадаггүй. Үүнийг Монголдоо тариалж, химийн бүрэлдэхүүнийг нь шинжилж, тариалах боломжтой эсэхийг нь тодорхойлох судалгаа хийдэг юм.

-Судалгаа шинжилгээ хийхэд тулгамддаг асуудал нь хөрөнгө оруулалт шүү дээ. Миний таних эрдэмтэн, судлаачид “Инноваци, нээлт болох хэмжээний санаа байна. Гэвч судалгаа хийх хөрөнгө, төсөв алга” гэж их бухимддаг. Ийм бэрхшээл хэр их тулгамдаж байна вэ?

-Хэцүү шүү дээ. Яг үнэндээ бор зүрхээрээ гэдэг шиг л байдаг. Энд тэндээс гуйна, царай алдана, хэцүү шүү дээ. Улсаас төсөвлөсөн мөнгөөр бидний ашигладаг урвалж энэ тэрийг ч худалдаж авахад хүндрэлтэй байдаг. Төсөв мөнгө байхгүй болохоор судалгааны явц удааширна.  Ингэхээр үр дүнгүй болох асуудал үүснэ.

-Уг нь дэлхийн улс орнууд судалгаа шинжилгээндээ хөрөнгө хаях замаар асар их ашиг олж байна. Гэтэл манайд эсрэгээрээ байгаа нь харамсалтай юм даа?

-Үүнд эрдэмтэн судлаачид бүгд харамсдаг. Жишээлбэл, манай лаборатрийн хувьд Байгалийн химийн нэгдлийн хүрээлэнд хамаардаг. Тоног төхөөрөмж хомс учир шинжилгээгээ гар аргаар хийх хэрэгтэй болдог. Судалгаагаа гадагшаа явж хийхээс өөр аргагүй болохоор дээжээ өгч явуулна. Уг нь миний судалгаа юм чинь би өөрөө хамт явах ёстой шүү дээ. Гэтэл зардал байхгүй юм чинь яаж явах юм бэ, тийм биз дээ.

Гэтэл бидний явуулсан судалгааны дээжийг шинжилсэн гаднынхан өөрсдөө автор болж хэвлүүлдэг гээд боддоо. Энгийн иргэдийн хувьд жижигхэн зүйл мэт боловч судлаачдын хувьд том зүйл.

Ийм асуудал гарсан болохоор судлаачид гадагшаа дээж явуулах дүргүй болсон. Тиймээс тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах, эсвэл хаана ч шинжлүүлэхгүйгээр авдрандаа хадгалах гэсэн хоёр сонголт бидэнд үлддэг.

-Монголд уул уурхайн салбар эрчимтэй үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь шилмүүст модонд сөргөөр нөлөөлсөн талаарх судалгаа байдаг юм болов уу?

-Яг ийм судалгаатай танилцаагүй. Ер нь ганц шилмүүст мод гэлтгүй уул уурхай дагасан буруу үйлдэл ямар ч төрлийн ургамлын бүтцийг гэмтээдэг. Харин цементний үйлдвэрийн ойролцоох шилтүүст ойн дэгдэмхий нэгдлийн найрлага маш ихээр өөрчлөгдсөн тухай бичсэн байсан.  

Г.Нацаг-Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.21.127.165)
    Зуу мянган хүн тутамд хөхний хавдраар нас барагсдын тоо хүний хоногийн амьтны гаралтай өөх тосны хэрэглэгээтэй эерэг корреляцтай, харин ургамалын гаралтай өөх тосны хэрэглэгээтэй корреляцгүй байдаг гэсэн судалгааны үр дүн бий. Сонирхолтой ажил байна.
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
  • amjilt (66.181.161.13)
    saikhan sanaa bn. huuhed bhad shariin goliin modnii uidlvert efir shahdag bsn
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
    14 цаг 56 мин
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
    14 цаг 59 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
    Уржигдар 13 цаг 31 мин
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
    Уржигдар 13 цаг 18 мин
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
    Уржигдар 13 цаг 15 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    Уржигдар 13 цаг 14 мин
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
    Уржигдар 13 цаг 08 мин
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    Уржигдар 13 цаг 00 мин
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    2026-07-15
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    2026-07-15
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    2026-07-15
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    2026-07-15
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    2026-07-15
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    2026-07-15
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    2026-07-15
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    2026-07-15
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    2026-07-15
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    2026-07-15
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    2026-07-14
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
  • Норвеги vs Англи: ДАШТ-ий хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
  • Зарим гол үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Дэлхийн адууны өдөр-2026
  • Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК