Мэргэжлийн хяналтын газраас бусад холбогдох байгууллагуудтай хамтарч шалгалт хийж байна. Энэ талаар МХЕГ-аас "Нийслэлийн Засаг даргын захирамжаар дэн буудал, билиард, цинес, иогын төв зэрэг үйлчилгээний газруудыг энэ сарын 30-нийг хүртэл ажиллахгүй байхыг тушаасан. Мөн согтууруулах ундаагаар үйлчилдэг зоогийн газар, паб зэрэг газар 22.00 цаг хүртэл иргэдэд үйлчлэх ёстой.
Гэвч зарим газар ажиллагааг шалгалтаар тогтоолоо. Тухайлбал, Баянгол дүүрэг дэх Ирмүүн энх, Сөүл, Жи ар Пи Риалити, Лаки март зэрэг компанийн зоогийн газар, шөнийн цэнгээний газар ажиллаж байсан учир тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх саналаа хотын Захирагчийн ажлын албанд хүргүүлсэн. Мөн зарим зарим хоолны газрууд тусгай зөвшөөрөлгүй хэрнээ 22.00 цагаас хойш ажиллаж байсан учир Зөрчлийн тухай хуулиар хэрэг үүсгэн шалгаж бана. Үүнээс гадна худалдааны төвүүд халдваргүйтэл ариутгал хийж байна.
Эдгээр байгууллагууд ариун цэврийн өрөөгөө үнэ төлбөргүй ашиглуулах ёстой. Хэрвээ энэ журмын зөрчвөл мэдэгдэж болно.Хорио цээрийн үед аж ахуйн нэгжийг дүрэм журам баримталж ажиллахыг зөвлөсөн боловч үүнийг үл тоох иргэн олон байна. Зөрчил тасрахгүй байна" гэлээ.
Сэтгэгдэл (1)