Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ш.Батхүү, Ч.Ганзоригийн автортой "залилан"-гийн хэрэг тав дахь Засгийн нүүр үзэх нь ээ!

2020-3-20
0
ЖИРГЭХ

Социализмын үеэс саалийн үнээ гэгдэж ирсэн Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан цагаасаа олон ч даргын нүүр үзэж, олон ч тэрбумаар хохирч ирсэн Үүний нэг нь Жастын Ш.Батхүү гэх цуутай баяны Өмнөд Африкийн "Стандарт" банкинд тавьсан өрийг Эрсдэлийн сангаасаа дарсан явдал байв. Их хурлын гишүүнээс ГОК-ын гэх нэршил зүүсэн Ч.Ганзориг тус үйлдвэрийн босс болсны дараагаас өнөөдрийг хүртэл үргэлжлэх ээдрээт хэргийн эхлэлийг тавьсан бөгөөд тухай үед Ерөнхий сайдаар С.Баяр ажиллаж байв.

Нийслэлийн прокурорын газраас хянаж байгаа Ж.Батхүү, Ч.Ганзориг гэх автортой эл хэрэг дөрвөн Засгийн газрын нүүр үзсэн түүхтэй. Тэгвэл хавтаст хэрэг удахгүй тав дахь Засгийн нүүрийг үзэхээр прокурорын ширээний татуурганд тоосонд дарагдаж байна.

Ш.Батхүү, Ч.Ганзориг гэх автортой эл хэргийг мөрдөн шалгах явцад  Ш.Батхүүгийн гэх бүх хөрөнгийг харин Ч.Ганзоригийн хэд хэдэн орон сууцыг битүүмжилсэн талаар хуулийнхан мэдэгдэж байв. Хуулийнхан болоод ЗГХЭГ-ын даргын хэлснээр Ш.Батхүүгийн хөрөнгөний хэмжээ 190 гаруй тэрбум төгрөг гэх.

Харамсалтай нь, эл хөрөнгөний ихэнх нь өөр бусдын нэр дээр аль хэдийнэ шилжчихсэн. Өөрөөр хэлбэл, төрд эргүүлэн авах боломжгүй болсон гэхэд болно.

Яг ийм зүйлээр нэр бүхий улстөрчид өнөөдрийг хүртэл попорч бас шоудаж ирэв. Тэд үүнийхээ шанд шударга гэсэн нэр зүүж, ирэх сонгуулийн замаа зассан бол монголчууд шилний цаанаас чихэр долоохоос хэтэрсэнгүй.

Уг сэдэвтэй мөнхийн нэр холбогдсон, холбогдох ёстой эрхэм бол Ерөнхий сайд асан С.Баяр. Оюутолгойн хэргээр шүүхэд дуудагдаад байгаа тэрбээр цагдан хориход хэдхэн хоног суухдаа “60 хоног, 60 бутархай” гэх номоо бичиж, цагдан хорих төвийн нөхцөл байдал, өөрийг нь хэрхэн нүд үзүүрлэж байсан талаар доголон нулимс унагах шахан байж бичин нийтэлж, олонд хүргэсэн. Цоо шинэ өнгө төрх харсан мэт алмаарснаа нуугаагүй эл ном бусдад таалагдах гэхээсээ илүүтэй эгдүүцлийг нь төрүүлсэн нь олон байх.

Сангийн сайд асан С.Баярцогттой хүзүү, сээрээ холбон байж шүүхийн танхимаар алхахдаа тулаад буй тэрбээр энэ удаа Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хүртэл захидал бичсэн байх юм. Сэдэв нь мэдээж Оюутолгой. Прокурорын халааснаас гарч шүүхийн халаасанд шургасан эл хэргээр эрхэм сайдтан Улсын Ерөнхий прокурорт захидал хаяглаад ч яах юм билээ гэж бодохоор.

Гэвч түүний гэнэн цагаан мэт харагдах эл үйлдлийн ард хэргийг шүүхээс прокурорт буцаах гэсэн дам нөлөөлөл байхыг үгүйсгэхгүй юм байна.

Нэг үгээр хэлбэл, өдөр хоногийг бутархай нэгжид хувааж, нарийвчилж зүссэн шигээ хэргийг хэрхэн замхруулж, өөртөө ашигтай байхаар төлөвлөсний гэрч нь эл захидал гэж учир мэдэх хүмүүс хэдийнэ дуугараад эхэлж.

Тэгвэл Ерөнхий сайд асан С.Баяр дахиад нэг захидлыг Улсын Ерөнхий прокурорт хаяглах хэрэг гарах бололтой. Учир юу гэвээс, С.Баярын Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг Английн “Стандарт” банкны Өмнөд Африк дахь салбарт баталгаа гаргаж өгсөн гэх хэрэгт нэр холбогдож байсан. Түүнтэй хамт Сү.Батболдоос эхлээд 2009-2012 оны хооронд төрийн эрхэнд байсан нэр бүхий томчуудын нэрс цагаан толгойн үсгийн дарааллаар холбогдож, АТГ-д дуудагдаж байсан цаг саяхан. Төрийн томчуудыг толгой дараалан онилсон эл хэрэг ирэх сонгуулиас өмнө шүүхэд шилжих эсэх нь эргэлзээтэй. Хамгийн гол нь С.Баярын Засгийн газраас хойш дөрөв дэх Засгийн нүүр үзээд буй эл хэргийг сонгуулиас өмнө шүүхэд шилжүүлж чадвал эрх баригч нам ард түмнээс томоохон дэмжлэг авах нь дамжиггүй. Гэхдээ ийм боломж, бололцоо тун бага болов уу.

Учир нь 2020 он гарснаас хойш олны анхаарал татсан томоохон хэргүүд шүүхэд шилжсэн. Тэдгээрийн нэг нь дээр дурдсан Оюутолгойн гэх хэрэг багтсан ч Ш.Батхүү, Ч.Ганзориг нарын автортой Эрдэнэтийн хэрэг сугарч үлдсэн юм. 

Нөгөөтээгүүр, Оюутолгойн гэх том хэрэг шүүхэд шилжсэн энэ цаг үед Эрдэнэтийг мянга сэвээд ч түүнээс илүү гарах нь юу л бол. Ийнхүү Монголын томоохон ордтой холбогдох хэргийн нэг нь шүүхэд, нөгөөх нь прокурорын халааснаас гарахгүй бололтой. Тиймдээ ч Эрдэнэтийн хэрэг тав дахь Засгийн нүүр үзэх нь тодорхой боллоо.

А.Маргад

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
"Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Зочин (202.126.88.204)
    Энэ Хүрэлсүхийг хараач ёстой бөөн загвар энэ худлаа хүн
    2020 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.126.88.204)
    Арай биш , шалгадаг прокурор, цагдаа, шүүх чинь том авилгачид байх тийм учир ийм байгаа байх
    2020 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.229.123.163)
    Гайгүй ахиухан хөрөнгийг нь хурааж аваад цааш нь харуулах хэрэгтэй
    2020 оны 03 сарын 21 | Хариулах
  • Tod (202.126.89.86)
    Battylga hurelsuh 2 hylgaich nariig tolgoig ni ileed baihgui bolyy daa. Hereg shiidejchadahgui shuugch naraa soliochee. Shydarga hun bga bailgui bugd adilgui. Hurelsuh suhdej arga hemjee awah uldlee. Bugdiin tolgoi daraalan suhdeech.
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
  • 555 (202.126.89.86)
    2 huniig shuuh shadah chadwartai medlegtei shuugch mongold alga. Hergiin hyrdan shiid songyyli geed samarch medne. Tom hergiig shiideh sonirhol alga. Jiriin ardiig dor ni yaliin ogdog. Elbegdorjiin hiisen hereg ch ene 2oos dytah zuil algaa. Mongoliin gazar undeseer samarchee zailyyl
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.229.121.7)
    батхүүгийн бусдад шилжүүлсэн өмч хөрөнгийн шилжүүлсэн үйлдлийг нь хүчингүйд тооцуулаад буцааж өөрийнх нь нэр дээр болгосны үндсэн дээр төр хууран авч болно шүү дээ!!!!!
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
  • Иргэн (183.177.100.10)
    ТА ЭДГЭЭР ХЭРГҮҮДИЙГ САНААТАЙ УДААШРУУЛАХ СОНИРХОЛ БҮХИЙ ШҮҮХ, ЦАГДАА, ПРОКУРОРЫНХАНЫГ АЖЛЫГ ЧАРАВЧЛУУЛАХ СОНИРХОЛ АЛГА УУ?
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
  • irgen (31.165.215.200)
    Heregiig shiidej chadahgui baigaa shyygch nart arga hemjee avah heregtei !!!!
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
  • Suren (202.126.89.10)
    Erdenetiin 2 lyiwarching hergiin hyrdan shiideech. Tegj baital heteg ni heregsehgui boloh ni. Todorhoi hergiig hyrdan shiidehgui bgaa ni sonirhol tataj ba. Yls toriin zorilgotoi herguud ydaashraltai jiriin ard huniig dor ni yal ogdog
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
  • АГИЙ (64.119.19.8)
    ЭРХЭМ ЕРѲНХИЙЛѲГЧ ѲѲ КОРОНОВИРУС ЯАХ ВЭ ЗАСГИЙН ГАЗАР ЭРХ ҮҮРГИЙНХЭЭ ХҮРЭЭНД АРГА ХЭМЖЭЭ АВЧИХ БАЙХ . ХАРИН ТАНЫ ХАРИУЦДАГ ШҮҮХ ПРОКУРОРУУД ЧИНЬ ЭНЭ ТОМ ХЭРГҮҮДИЙГ ХЭЗЭЭ ШИЙДЭХ ЮМ БОЛ ДОО. ТА МЭДЛЭГГҮЙ БАЙЖ БОЛОХ Ч ТАНЫ ДОР ѲЧНѲѲН ТѲЧНѲѲН АЛБАТУУД БН. АСУУДЛУУДЫГ ШИЙДЭЭЧ
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
    13 цаг 43 мин
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
    13 цаг 45 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
    Уржигдар 13 цаг 31 мин
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
    Уржигдар 13 цаг 18 мин
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
    Уржигдар 13 цаг 15 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    Уржигдар 13 цаг 14 мин
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
    Уржигдар 13 цаг 08 мин
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    Уржигдар 13 цаг 00 мин
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    2026-07-15
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    2026-07-15
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    2026-07-15
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    2026-07-15
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    2026-07-15
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    2026-07-15
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    2026-07-15
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    2026-07-15
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    2026-07-15
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    2026-07-15
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    2026-07-14
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
  • Норвеги vs Англи: ДАШТ-ий хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
  • Зарим гол үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Дэлхийн адууны өдөр-2026
  • Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК