Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө тооцоо, судалгаанд үндэслэж, бодитой боловсруулаасай

2020-3-20
0
ЖИРГЭХ

“Ковид-19” цар тахлын урьдчилан сэргийлэлттэй холбогдуулж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ НАМЗХ-ны төлөөллүүдтэй өнөөдөр цахимаар хуралдаж,  Засгийн газраас боловсруулж, УИХ-д өргөн бариад байгаа “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогын баримт бичгийн төсөл болон МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгуулахаар тус холбооноос боловсруулсан саналуудтай танилцав.  


Цахим хуралд УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны ерөнхийлөгч Н.Учрал, тус холбооны тэргүүн дэд ерөхийлөгч Б.Баттүшиг, дэд ерөхийлөгч Т.Хаш-Эрдэнэ, Х.Сайхансанаа болон орон нутгаас Сэлэнгэ, Өмнөговь, гадаадаас ОХУ, АНУ-аас тус холбооны салбарын удирдлагууд оролцов. Дэлхийн 187 онд бүртгэгдээд байгаа короновирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх ажлыг өндөр түвшинд  зохион байгуулж байгаад тус холбооны залуус УОК, Засгийн газарт талархал илэрхийлсэн. Улс орны хэмжээнд онцгой дэглэмд шилжсэнтэй холбогдуулж тус холбооны удирдлагууд анх удаа цахим хурал хийж, үүндээ ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг оролцуулсан нь энэ аж.

 

 “Алсын хараа-2050” хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэг болон МАН-ын мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг Л.Оюун-Эрдэнэ сайд ахалж байгаа юм. Тус холбооны зүгээс өнгөрсөн хугацаанд залуучуудын дунд тулгамдаж байгаа ямар асуудлууд байгаа талаар санал асуулга явуулсан бөгөөд нийт 100 гаруй мянган хүн хамрагдсанаас 13 мянга нь тодорхой саналуудыг ирүүлсэн талаар тус холбооныхон танилцуулсан. Эдгээр саналуудыг эрэмбэлээд эхний 10 саналыг намын мөрийн хөтөлбөрт тусгуулахаар Л.Оюун-Эрдэнэ сайдад уламжиллаа. Тухайлбал, Сэлэнгэ, Өмнөговь аймгаас холбогдсон М.Тэмүүлэн, Ч.Сугархүү нар орон нутагт амьдарч байгаа залуучуудын хувьд орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх, уул уурхай, ашигт малтамалын олборлолттой холбогдуулж залуучууд руу чиглэсэн хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн үйлчилгээг боловсронгуй болгоход анхаарах шаардлагатай гэсэн саналыг анхааралдаа авахыг уламжлав. Мөн Нийслэлийн НАМЗХ-ны залуучуудын хувьд нийгэмд, тэр тусмаа өсвөр, залуу үеийн дунд шинээр аюулын харанга дэлдэх болсон хар тамхи, түүнээс урьдчилан сэргийлэх, тэмцэх тал дээр онцгой анхаарч, хууль, эрх зүйн зохицуулалтуудыг илүү боловсронгуй болгохыг чухалчилж байгааг энэ үеэр хөндлөө. Мөн цаашид төрийн үйлчилгээг цахимжуулах, инновацийг төрийн бодлогоор дэмжих, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, старт аппуудыг дэмжих, татварын хөнгөлөлттэй бүс байгуулах саналуудыг залуучууд түлхүү илэрхийлж байгаа аж.  

Үүнээс гадна боловсролтой холбоотой, ялангуяа гадаадад их, дээд сургуульд тэтгэлгээр сурдаг оюутнуудын тоог нэмэх, тэтгэлгийн шалгуурыг өндөрсгөж, шалгаруулалтыг  ил тод нээлттэй болгох, эрэлттэй мэргэжлийн жагсаалтыг гаргах, ойрын жилүүдэд ямар мэргэжил хэрэгтэй байх судалгааг гаргаж төрийн бодлоготой уялдуулах шаардлагатай байгааг ОХУ, АНУ-аас холбогдсон төлөөллүүд Л.Оюун-Эрдэнэ сайдад уламжилсан юм. Тэрээр НАМЗХ-ны залуучуудын гаргасан саналуудаас 87 хувийг нь МАН-ын ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрт тусгасан гэдгийг тодотгосон юм. 

Энэ талаар,” Засгийн газраас боловсруулсан “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогын баримт бичгийн тогтоолын төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэхэд бэлэн болсон. Одоогийн байдлаар 250 гаруй мянган хүн саналаа ирүүлээд байна. Уг баримт бичгийг улс төрийн намуудад гардуулж өгсөн. Хамгийн сүүлд Монгол Улсын үе үеийн Ерөнхий сайдууд, Үндэсний хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан бүх хүнд гардуулж өгөөд байна. Дөнгөж сая гэхэд ХҮН намынхан надтай уулзаж, санал солилцлоо. Мөрийн хөтөлбөр бол мөрөөдлийн жагсаалт байх ёсгүй. Тооцоо судалгаанд суурилах ёстой. Ирэх жилүүдэд гэхэд бид гадаад, дотоодоос өмнө нь авсан асар их өрийг эргүүлж төлөхөөр байгаа. 2021 онд “Мазаалай” бондын 500 сая, 2022 онд “Чингис” бондын 1 тэрбум, 2023 онд “Гэрэгэ” бондын 800 сая, 2024 онд “Хуралдай” бондын 600 сая ам.долларын зээлийн эргэн төлөлтийг хийхээр байна. Дэлхийн эдийн засаг ч короновирусын тархалтаас болоод ирэх жилүүдэд амаргүй болж ирлээ. Энэ нь манайд ч их, бага хэмжээгээр нөлөөлнө. Тиймээс энэ бүхнийг бодолцож улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө тооцоо, судалгаанд үндэслэж, бодитой боловсруулаасай гэж бодож байгаа.

Орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлээсэй гэдэг санал иргэдээс, залуучуудаас хамгийн их ирж байгаа. Үүнийг шийдэхийн тулд тэтгэврийн сан, хуримтлалын сан, үндэсний баялгийн сангуудын цогц дэмжлэгээр шийдэх боломжтой. Өөрөөр хэлбэл, санхүүгийн системтэй нь холбох байдлаар цогцоор нь шийднэ гэсэн үг. Утааг багасгах асуудал гэхэд өмнөх жилүүдэд бодлого нь ажил нь тусдаа явж ирсэн учраас үр дүн гараагүй. Үүн шиг орон сууцжуулалтыг санхүүгийн системтэй нь уях байдлаар шийдэжб олно. Та бүхний санал болгосончлон төрийн үйлчилгээг цахимжуулах саналыг харгалзаад 13,240 үйлчилгээг нэг апликейшнд төвлөрүүлэх ажлыг хийхээр тусгасан байгаа. Ер нь хүний биеийн 70 хувийг ус эзэлдэг шиг манай улсын хүн амын 70 хувь нь 35 хүртэлх насны залуучууд байдаг. Тэгэхээр төрийн бодлого ч тэр, намын мөрийн хөтөлбөр ч ялгаагүй, залуучуудын хөгжил рүү дийлэнх хэсэг нь чиглэх болно.” гэлээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
"Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (182.160.36.132)
    МАН өнгөрсөн сонгуулийн амлалтаасаа юу ч биелүүлсэнгүй
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
    13 цаг 42 мин
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
    13 цаг 45 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
    Уржигдар 13 цаг 31 мин
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
    Уржигдар 13 цаг 18 мин
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
    Уржигдар 13 цаг 15 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    Уржигдар 13 цаг 14 мин
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
    Уржигдар 13 цаг 08 мин
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    Уржигдар 13 цаг 00 мин
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    2026-07-15
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    2026-07-15
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    2026-07-15
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    2026-07-15
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    2026-07-15
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    2026-07-15
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    2026-07-15
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    2026-07-15
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    2026-07-15
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    2026-07-15
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    2026-07-14
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
  • Норвеги vs Англи: ДАШТ-ий хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
  • Зарим гол үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Дэлхийн адууны өдөр-2026
  • Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК