зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Наадмаас бусад баяр, хурал, зөвлөгөөнийг 2020 оныг дуустал хориглох санал гаргажээ

2020-3-20
0
ЖИРГЭХ

Төсвийн тогтвортой байдлын зөвлөл өнгөрсөн Даваа гараг буюу гуравдугаар сарын 6-ны өдөр хуралдахдаа COVID-19 халдварын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг саармагжуулах арга хэмжээний тухай хэлэлцэж, санал зөвлөмж гаргажээ. Уг зөвлөмждөө дараах арга хэмжээнүүдийг яаралтай авах шаардлагатай гэж үзсэн байна. Үүнд: 


НЭГ. 2020 онд шинээр эхлэхээр төлөвлөсөн үйлдвэрлэлийн бус хөрөнгө оруулалтыг, тодруулбал эхлээгүй, зураг төсөвгүй, тендерээ дүгнээгүй, тоног төхөөрөмж авах гэх мэт төслүүдийн хөрөнгө оруулалтыг зогсоож, дараа онд шилжүүлэх; 

ХОЁР. Коронавирустэй холбогдсон зардал өсөх нь тодорхой учраас захиргааны зардлыг бууруулах арга хэмжээ авах: 

  • Байрны засвар, гэрэл цахилгаан, тохижилт, сандал ширээ, бичиг цаас зэрэг тэргүүн ээлжийн бус зардлын төсвийг 30 хувиар бууруулах, 
  • Энэ оныг дуустал элдэв хурал, зөвлөгөөн хийх, ой, баяр тэмдэглэх (Улсын баяраас бусад) сургалт, семинар зохиохыг хориглох, 
  • Барих-шилжүүлэх концессын нөхцөлөөр 2020-2021 онд дуусах барилга байгууламжийн эргэн төлөлтөд төлөвлөсөн хөрөнгийг 2021-2022 он болгон хойшлуулах. 

ГУРАВ. Энэ оны есдүгээр сарын 1-н хүртэл аливаа байгууллагын данснаас данс эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр элдэв суутгал, татан авалт, дайчлалт хийхгүй, данс хаахгүй байх; 

ДӨРӨВ. Коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулах чиглэлээр эрүүл мэндийн салбарын чадавхыг бэхжүүлэх, нэн шаардлагатай бус төсвийн зардлыг эрүүл мэндийн салбарт чиглүүлэх, зардлыг оновчтой хуваарилах талаар арга хэмжээ авах; 

ТАВ. Эмзэг бүлгийн иргэдийг коронавирусээс хамгаалах арга хэмжээнд зориулан хөрөнгө гаргахыг нийт засаг захиргааны нэгжүүдэд үүрэг болгох; 

ЗУРГАА. Санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор банк, санхүүгийн салбарын төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг алдагдуулахгүй байх; 
 
ДОЛОО. Зээлийн төлбөрийн дарамтыг бууруулах зорилгоор эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулж, бүтцийн өөрчлөлт хийх, зээлийн тасалдал үүсэхээс сэргийлж, зарим зохицуулалтын арга хэмжээг түдгэлзүүлэх боломжийг судалж, шийдвэрлэх; 

НАЙМ. Улс хоорондын үүргийн худалдааг тодорхой хугацаагаар зогсоож, гэрээт худалдаанд бүрэн шилжүүлэх хэмээн тусгажээ.

Коронавирусийн хор уршгийг арилгахад Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс 10 гаруй тэрбум төгрөг зарцуулчихаад байгаа мэдээ байна. Засгийн газрын нөөц хөрөнгөнд 2020 онд 25.0 тэрбум төгрөг төлөвлөжээ.

Эдгээрээс гадна төсвийн тодотгол хийхгүйгээр дараах арга хэмжээ авах саналуудыг гаргасан байна.

-Малаас гарах үндсэн түүхий эд болох 400 гаруй мянган тонн мах, 30 гаруй мянган тонн хонины ноос, 10 мянга орчим тонн ямааны ноолуур, 15-аас доошгүй сая ширхэг арьс, ширний нөөц байна. Эдгээрийг цуглуулж эргэлтэд оруулна гэвэл ойролцоогоор 3 их наяд гаруй төгрөг буюу 1.1 тэрбум ам.доллар гарах юм. Эдгээрийг бэлтгэж, боловсруулж, экспортод гаргахад зориулж 500 орчим тэрбум төгрөгийн зээлд 5 хувь нэгж хүүгийн хөнгөлөлтийг улсаас олгохыг санал болгож байна.

Үүнд 25 орчим тэрбум төгрөг шаардагдана. Арилжааны банкууд Монгол Улсын Хөгжлийн банктай хамтран 13 хувийн хүү (бодлогын хүү 10 хувь, банкны зардлаа нөхөх хүү 3 хувь)- тэйгээр дурдсан зориулалтаар экспортлогч аж ахуйн нэгжид олгож, хэрэгжилтийг хангаж чадвал, үйлдвэрүүдэд зээлийн хүүний зөрүү 5 хувийг төсвөөс Хөгжлийн банкаар дамжуулан олгох хувилбар байж болох юм гэж үзэж байна.

-Төсвийн зардлын хэмнэлтээс 50-аас доошгүй тэрбум төгрөгийг гаргаж, ЖДҮ- ийн санд хуваарилах

-Дотоодын бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчид, хэрэглэгчид, худалдан борлуулагчдыг хамруулсан, харилцан уялдуулсан сүлжээнд оролцогчдыг санхүүжүүлэх нэгдсэн механизмыг бий болгож, гадаад, дотоодын албан ёсны эх үүсвэр татах талаар хөтөлбөр, арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлэх. Ялангуяа цахилгаан станц, төмөр замын төслүүдийг гадаадын албан ёсны эх үүсвэрийн санхүүжилтийн оролцоотойгоор өөрсдийн хүчээр гүйцэтгэх.

-Татварын 2019 оны шинэчлэлээр аж ахуйн нэгжүүдэд олгох болсон татварын болон бизнесийн олон төрлийн хөнгөлөлтийг (50 сая төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжид орлогын 1 хувиар, 50-300 сая төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 10 хувиар татвар төлөх, мөн 500-аас дээш км-ийн алслалтай аж ахуйн нэгжийг 50 хувь, 1000 дээш км-ийн алслалтай аж ахуйн нэгжийн татварын 90 хувь хөнгөлөлт) эдлүүлэх ажлыг хөнгөвчилж аж ахуй эрхлэгчдийн мэдлэг мэдээлэлд хүргэх ажлыг далайцтай зохион байгуулах. 

-Засгийн газрын 2018 оны 291 дүгээр тогтоолоор батлагдсан “Тохирлын баталгаанд заавал хамруулах бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалт” болон “Тохирлын баталгаатай бүтээгдэхүүн, үйлчилгээг Монгол Улсын зах зээлд нийлүүлэх, улсын хилээр нэвтрүүлэх журам”-д арьс, шир, түүгээр хийсэн бүтээгдэхүүнийг хамруулах хугацааг хойшлуулах санал оруулж байна. 

Сүүлийн жил гаруй хугацаанд мал аж ахуйн арьс, шир үнэ цэнэгүй болсон бөгөөд малчид, худалдаачид арьс, ширийг бэлтгэхэд туйлын хойрго хандаж зарим тохиолдолд их хэмжээний арьс хог хаягдал болж байна.

Нөгөө талаар энэхүү тогтоолд дурдсан чанарын тохируулгыг бүх арьсанд хийх хүчин чадал одоогоор бүрдээгүй байна. Ийм учраас дээрх хүчин чадал бий болгох, малчдын орлогыг нэмэгдүүлэх зэрэг шалтгаанаар уг тогтоолын нэгдүгээр хавсралтын 41 буюу “Арьс, ширэн түүхий эд, боловсруулсан арьс шир, үслэг арьс болон тэдгээрээр хийсэн эдлэл; суран эдлэл болон тоног хэрэгсэл; аяны хэрэгсэл, эмэгтэй хүний цүнх болон түүнтэй төстэй уут сав; мал амьтны өлөн гэдсээр хийсэн зүйлс (төөлүүр хорхойн утаснаас бусад)” гэсэн хэсгийн хэрэгжилтийг 2023 оноос эхлэхээр өөрчлөлт оруулах. 

-Төрийн худалдан авалтаар дотоодын үйлдвэрлэлийг шууд дэмжиж, аливаа саад тотгорыг бүрэн арилгахыг санал болгож байна.

Үүсээд байгаа нөхцөл байдлыг даван туулахад дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжихэд чиглүүлэн “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн зарим заалтуудыг түр түдгэлзүүлэх, цаашид боловсронгуй болгох шаардлага харагдаж байна. Тухайлбал дотоодын үйлдвэрлэгчдэд давуу эрхийг элдэв тендер, шалгуур үзүүлэлтгүйгээр шууд олгож гэрээ хийдэг бүрэн эрхийг төсвийн болон төрийн өмчит бүх аж ахуйн нэгжид 2020 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн туршилтын журмаар 2 жилийн хугацаанд олгож, тендерийн хуульд заасан холбогдох заалтуудын үйлчлэлийг түр зогсоох гэжээ. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
П.Сайнзориг: Тендерийн будлианаас болж хүүхдүүд хохирч байна
С.Бямбацогт: Овоолгын хулгайг ул мөргүй таслан зогсооход Засгийн газар онцгой анхааран ажиллаж, үр дүн гаргана
Төгрөг нуурын бүлэг ордыг төрд буцаан авлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (26)

  • Зочин (103.212.116.137)
    Сонгуулийг ч хойшлуулах нь зүйтэй.Шинэ засаг биш одоогийн засгаар короногийн ард гарахгүй бол маш өндөр эрсдэл авч ирэх магдлалтай.Наадам бол яршиг цаашаа 8 сард болох олимпийг ч хойшлуулчихлаа.Тэнэгтэж сонгуулиа хийгээд шинэ төр засаг нь энэ өвчины хямралыг даван туулах ёстой гэж хэрэлдүүзэй.
    2020 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.126.88.130)
    Короногийн байдал намжихгүй бол наадмыг ч хойшлуулах хэрэгтэй. Наадмаар хөдөө гадаа гадаад дотоодын олон хүн цугларна. Амьд байвал наадам үзнэ ээ гэж. Наадамд төсөвлөсөн мөнгийг нийгмийн чанартай бодит зүйлд зарцуулбал яасан юм
    2020 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.55.188.35)
    Сонгуулийг хугацаанд нь явуулах чухал ЦАГ алдалгүй дараагийн засгийг байгуулж ажилд нь оруулах зүйтэй МАН дангаараа засаг байгуулах боломжийг ард түмэн олгох нь чухал бгаашүү
    2020 оны 03 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.55.188.35)
    Шууд гэрээ байгуулах нь зөвдөө тендер шалгаруулалт бол АВИЛГА шүүдээ журамыг тодорхой болгоод явах нь зүйтэй ЦАГ хожих ашигтай
    2020 оны 03 сарын 24 | Хариулах
  • зочин (66.181.161.126)
    өвчинөөр далимдуулж үндэсний аюулгүй баыдалд хохирол учруулах гээд бгаа энхамгаланг огцруул
    2020 оны 03 сарын 23 | Хариулах
  • Зочин (66.181.180.29)
    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд төлөх төлбөрийг бас түр зогсоож болдоггүй юмуу,,, данс хаах зэрэг арга хэмжээг ч гэсэн!!!!!
    2020 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зоч н (66.181.176.190)
    Ийм янзтай байвал наадам ч хэрэггүй
    2020 оны 03 сарын 22 | Хариулах
  • иргэн (202.21.109.37)
    Тэндергүй шууд худалдан авалт хийх бол эргээд авилга цэцэглэх байхдаа
    2020 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (203.169.49.123)
    Улс төрийн сонгууль, наадам хийвэл вирус дэлгэрэхгүй гэсэн арын хаалга байхгүй шүү.
    2020 оны 03 сарын 21 | Хариулах
    • baysgalan
      1 3 jil avsan anhnii xereg vildej bgaa zaluusiig sulaj ogooch ardan 3 xvvxden bgaa guij bna
      2020 оны 03 сарын 21
  • зочин (139.5.217.76)
    1-3жил анхны хэрэг уйлдэж хориогдож байгаа маш анзны удаа хэрэг уйлдсэн олон охид ховгуудийг хориохоос батлан даалтанд гаргаж эруул мэндийгнь тосвийн ачаалал хуний есыг бодон суллах хэрэгтэй
    2020 оны 03 сарын 21 | Хариулах
    • иргэн
      Ялыг нь бүрэн эдлүүл
      2020 оны 03 сарын 21
  • Та (66.181.184.15)
    Наадамаа ч гэсэн тэмдэглэхгүй бмаар юм. Илүү олон хүн цуглардаг биз дээ.
    2020 оны 03 сарын 21 | Хариулах
  • зоо (202.9.40.125)
    Наадамаа ч болио.Энэ засгийн газар ямар муу эргүүнүүд тэй юм бэ.105 хятад вирусээр яах гээд байна.
    2020 оны 03 сарын 21 | Хариулах
    • Баое
      Битгий улс төржүүл
      2020 оны 03 сарын 21
  • Зочин (202.9.40.65)
    Баянзvрхийн эруул мэндийн тев сургалт семенараа багасгаж online болон цахим хэлбэрт шилжуулээчээ , амралтын едер эмч ажилчдыг олноор нь цуглуулаад байх юм болж бгаам уу?
    2020 оны 03 сарын 21 | Хариулах
  • Зочин (66.181.180.243)
    Улсын баяр ч гэсэн маш олон хүн хамруулдаг учир энэ жилдээ тэмдэглэх шаардлага байна уу согууль ч гэсэн ялгаагүй хүн ихээр үймэлдсэн ажил болох сонгуулиа хойшлуулах шаардлагатай юм биш үү
    2020 оны 03 сарын 21 | Хариулах
  • Зочин (59.153.113.46)
    Маш зөв наадам, цагаан сараа л тэмдэглэж бай я
    2020 оны 03 сарын 21 | Хариулах
  • suwd (192.82.78.174)
    naadamig tsutskah heregtei er ni mongolin bayr arai l bishee er ni bayrin hereg alga
    2020 оны 03 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.229.121.7)
    Хэрэв өвчний нөхцөл байдал хэвээр байх юм бол Наадмаа ч цуцлах хэрэгтэй!!! Өвчин халдаж үхэж байснаас гэртээ амьд байсан нь дээр биз дээ???
    2020 оны 03 сарын 21 | Хариулах
  • Зочин (122.201.31.32)
    Энэ ерөнхийлөгч нөхөр юу хийж байна вэ. УИХ ч таг Ерөнхийлөгч ч паг. Хятадад 30 мянган хонь бэлэглээд л таг чимээгүй болов
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
    • Баое
      Битгий улс төржүүл
      2020 оны 03 сарын 20
    • Дарь
      Монгол улс ковид19 ийн эсрэг сайн ажиллаж байгаа нь нөгөө 3 ын үйл ажиллагаа нягтарч байгаагийнх
      2020 оны 03 сарын 20
  • зочин (66.181.161.107)
    шууд гэрээгээр тендер өгнө гэдэг бол хяналтгүйгээр мэдээлэлд ойр, эрх бүхий этгээдүүд л авна гэсэн үг. шууд хулгай дөө.
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
    • Зочин
      Үнэн шүү
      2020 оны 03 сарын 20
  • Зочин (202.9.46.13)
    Зөв шүү,ядаж мөнгө хэмнэх боломж
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ашиглалтад орсон цэцэрлэг, ЕБС-ийн тавилга, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг шийдвэрлэлээ
    11 цаг 15 мин
  • Говийн бүсийг тогтвортой хөгжүүлэх гурван талт хамтын ажиллагаа эхэллээ
    11 цаг 32 мин
  • Өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 65 хувьд хэтэрсэн гэх дүн гарчээ
    12 цаг 8 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    12 цаг 8 мин
  • "Аялал жуулчлалын хөгжлийн төв" ТӨААТҮГ-ыг татан буулгалаа
    12 цаг 32 мин
  • П.Сайнзориг: Тендерийн будлианаас болж хүүхдүүд хохирч байна
    13 цаг 17 мин
  • С.Бямбацогт: Овоолгын хулгайг ул мөргүй таслан зогсооход Засгийн газар онцгой анхааран ажиллаж, үр дүн гаргана
    13 цаг 26 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд бүрэн нээнэ
    13 цаг 38 мин
  • Киргизийн аж ахуйн нэгжүүд Монгол Улсаас мах импортлох хүсэлтээ илэрхийлжээ
    14 цаг 2 мин
  • Төгрөг нуурын бүлэг ордыг төрд буцаан авлаа
    15 цаг 20 мин
  • Нийслэлийн цэцэрлэгт хамруулах хоёрдугаар шатны цахим бүртгэл маргааш эхэлнэ
    15 цаг 24 мин
  • “Татар” хамтлагийн бодит түүхээс сэдэвлэсэн “TATAR” уран сайхны кино есдүгээр сарын 19-нөөс үзэгчдийн хүртээл болно
    15 цаг 35 мин
  • “KPop Demon Hunters” кино Netflix-ийн бүх цаг үеийн хамгийн их үзэлттэй кино боллоо
    15 цаг 54 мин
  • Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баруун талын туслах замыг хааж, дулааны шугам шинэчилнэ
    15 цаг 58 мин
  • Жудо бөхийн өсвөр үеийн ДАШТ эхэллээ
    16 цаг 27 мин
  • Монгол Улсад 16 хүртэлх насны сагсан бөмбөгийн ААШТ болно
    16 цаг 33 мин
  • Энхтайваны гүүрийг шинэчлэн засварлах зураг төслийн ажил 60 хувьтай байна
    16 цаг 45 мин
  • УИХ-ын гишүүн Д.Энхтуяа Ардчилсан хүчний холбооны Ерөнхийлөгч боллоо
    17 цаг 1 мин
  • Нийтийн тээврийн хүртээмж, хурд нэмэгдэхийн хэрээр замын ачаалал эрс буурдаг
    17 цаг 24 мин
  • “The Mongolz” баг FISSURE Playground-2 тэмцээнд чансаагаараа тэргүүлж оролцоно
    17 цаг 40 мин
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
  • Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • Г.Отгонтамир: Есдүгээр сарын 1-ны өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
  • Музейн дижитал контентыг хөгжүүлэх 6 сая ам.долларын төсөл хэрэгжиж эхэллээ
  • Нийслэл хотын бүтээн байгуулалтыг сурталчилсан шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа
  • Энхтайваны гүүрийг шинэчлэн засварлах зураг төслийн ажил 60 хувьтай байна
  • Улаанбаатар хотод 23-32 мм хур тунадас ороод байна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
24 баримт
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК