Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын талаар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар дэлхийн 174 оронд халдвар бүртгэгдсэн байна.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Франц, Итали, Герман, Иран зэрэг улсуудаас гадна Турк улсад өвчлөл эрчимтэй тархаж байна. Тусгаарлагдах байрнаас гарсан иргэдийг гэрт нь 14 хоног дахин тусгаарлах нь зүйтэй гэж салбар яамнаас үзэж байна. Мөн цаашид хөл хориог үргэлжлүүлэх шаардлагатай гэдэг нь олон улсын байдлаас харагдаж байна” гэлээ.
ЭМЯ-ны Эм эмнэлгийн хэрэгслийн дарга Я.Буянжаргал “Одоогоор 1963 иргэн ажиглалтад байна. Баян-Өлгий, Сэлэнгэ, Дархан, Дорнод аймгуудын нутгуудаар ОХУ-аас олнон иргэн орж ирж байна. Тухайн оронд хийж байгаа зохицуулалттай холбогдуулан тэнд оршин сууж байгаа иргэдээ татаж байна.
Эмнэлгийн үйлчилгээнд тасарсан эм эмнэлгийн зүйл байхгүй байна. Мөн УИХ, төрийн байгууллагад хандсан зөвлөмжүүдийг гаргаж байна.
Тодруулбал, аль болох хурлыг онлайнаар хий, олон хүнийг цуглуулахгүй байх, гар ариутгалын уусмалаар хангах зэргээр зөвлөж ажилаж байна” гэв.
А.Сүх