Шинэ төрлийн коронавиурсний халдварын талаар мэргэжлийн байгууллагууд мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “ХӨСҮТ-д одоогоор 193 хүн ажиглалтад байна. Энэ сарын 16-нд Берлин-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 156 хүний шинжилгээ хийгдэж дөрвөн тохиолдол коронавирус илэрлээ. Нийт батлагдсан 10 тохиолдолтой боллоо. Бусад шинжилгээ, тандалт судалгаа үргэлжлэгдэн хийгдэж байна. Мөн Дорноговь аймагт тусгаарлагдсан хүмүүсийн давтан шинжилгээнээс халдвар илрээгүй” гэсэн юм.
Эмнэлгийн мэргэжилтнүүдийн зүгээс цаашид хөл хорио тогтоох асуудлыг үргэлжлүүлж, хорио цээрийн асуудлыг сунгах нь чухал гэдгийг бусад улсуудын авч байга арга хэмжээнээс харагдаж байгаа гэдгийг онцолж байлаа.
А.Сүх