Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Нийт 184 улсад халдвар шинээр бүртгэгдлээ. Дэлхийн эрүүл мэндийн яамнаас халдвараас урьдчилан сэргийлэх хамгийн сайн аргын хариу цэвэр сахих игэж үзсэн. Анх нэг метрийн зайнаас харьцахыг зөвлөсөни бол одоо хоёр метрээс харьцахыг анхааруулж байна. Мөн гараас гарт дамжсан үйлчилгээнээс татгалзах ёстой гэлээ.
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн О.Ариунтуяа "Халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байна. ДЭМБ-ын Европи, Номхон далайн баруун бүс, Африк бүсийн захирлууд Элчин сайд яамд болон дипломат албадын хамруулсан цахим хурал хийсэн.
Энэ хурлаас уг халдвар нь дэлхий нийтийн шалгуур болж байгааг онцолж дэлхий улс орнууд эв найрамдалтай байхыг уриаллаа. Мөн улс орны хэмжээнд тэргүүлэх салбар байхыг анхааруулж хөрөнгө оруулалт нэмэгдүүлэхийг анхаарууллаа" гэлээ.