зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Шинэ хөдөө"-гийн жентелмэн

2020-3-22
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Ж.Бат-Эрдэнэ нь 1983 онд Нийслэлийн 75 дугаар дунд сургууль, 1989 онд ОХУ, Эрхүү хотын Политехникийн дээд сургууль, 1998 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг, эрх зүйч мэргэжлээр тус тус төгсчээ. Ажлын гараагаа тэрбээр 1990-1992 онд ОХУ, Рыпкооп улсын үйлдвэрийн газар, менежерээр эхлүүлжээ. Улмаар зах зээлийн нийгэмд шилжсэн 1990-ээд оны үед эх орондоо эргэн ирж, “Ашид-Эрдэнэ” ХХК-ийг үүсгэж байгуулсан байна.

БАРИМТ 2

Энэ тухайгаа “Миний бизнес нэг их ухааны бизнес байгаагүй байх. Буяны бизнес гэж боддог. Үнэхээр мөнгөөр гудас хийх нь л холгүй явсан оюутны үе миний амьдралд бий. Тэр үед мөнгөө хадгалах газар байхгүй, гудсан доогуураа л хийдэг байлаа шүү дээ. Гудас дүүрэн мөнгөтэй шахуу, баян хүн байсан. Энэ үнэн. Гэхдээ би өөрийгөө бизнесийн ухаантай гэж боддоггүй. Тухайн үед дээд курсийн ах нарыг “арьсчид” гэж ярьдаг байсан. Хичээлийнхээ завсар зайгаар наймаа хийгээд хөлөө олчихсон ах нар байхгүй юу. Тэд арьсаа хил гаалиар гаргаж, оруулдаг янз бүрийн нүхтэй, сүүхэйтэй эрчүүд байсан.

БАРИМТ 3

Ах нар маань төгсөхдөө надад итгэл хүлээлгэж, бизнесээ өвлүүлж үлдээсэн. Би ч найдлага алдаагүй. Сайн ч, муу ч гэсэн “мужик Бат-Эрдэнэ” гэдэг нэртэй явсан болохоор надад итгэж холбоо хэлхээгээ үлдээж байсан байх. Түүнийг нь залгамжилж оюутан цагт мөнгөөр гачигдахгүй амьдарч байлаа. Монголдоо ирэхдээ овоо мөнгөтэй ирж байсан. Ирээд бизнес хийх гэж нэлээн үзсэн. Янз янзын бизнес эхлүүлсэн. Эрхэлж үзээгүй бизнес гэж байхгүй байх. Миний явах зам биш байсан юм байлгүй дээ орхисон” хэмээн ярьсан байдаг.

БАРИМТ 4

Ийнхүү хувиараа бизнес эрхэлж явсан Ж.Бат-Эрдэнэ төрийн албанд орж ажилласан үе нь 2000 он. МАН УИХ-ын сонгуульд ялалт байгуулж, үнэмлэхүй олонх болж, Засгийн газраа байгуулахад тэрбээр Авто тээврийн газрын даргаар очсон юм.

БАРИМТ 5

Дараа нь Зам тээвэр аялал жуулчлалын яаманд нэг жил, Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар тасралтгүй дөрвөн жил, нийтдээ таван жил яамны “гал тогоог” хариуцжээ.

БАРИМТ 6

Тэрбээр “Төрийн нарийн бичгийн даргаар олон жил ажилласан болохоор намчирхаж хүн халах гэдэг асуудлын эсрэг зогсдог. Удирдагч хүн энэ над руу муухай хардаг, тэр үгэнд ордоггүй, өөдөөс олон юм ярьдаг гээд няслаад байвал өөртэй нь ажиллах хүн олдохгүй. Олдвол нөгөө ярьдаг шиг “пялдага” хүн л таарна. Чадвартай, чадалтай хүн гэдэг өөдөөс хатуу дуугарч, бодлогоо ярьдаг хүнийг хэлнэ. Тэгэхээр удирдлага өөрөө хүнтэй ажиллаж, ажиллуулж чаддаг байх хэрэгтэй. Ямар ч характертай байсан тухайн ажлыг хийж чаддаг хүн тэр мест дээр байх ёстой. Би энэ талаас нь л хардаг” хэмээн ярьсан удаатай.

БАРИМТ 7

Ж.Бат-Эрдэнийн хувьд төрийн албыг шат дамжлага бүрээр нь хашиж ирсэн цөөн гишүүний нэг. Төрийн албанд эрхэлж ирсэн албан тушаал нь ч үүнийг илтгэдэг. Тэрбээр “Төрийн алба найзан дундаа орж, зарчмаа, үнэ цэнээ алдаж байгааг ард иргэд шүүмжлэх болсон.Төрийн албанд хүн урагшаа хараад, урдах зүйлээ зөв, сайн хийж байвал зөв ажиллаж байна. Түүнээс биш инээгээд л, тал засаад, ажлыг урсгалаар явуулаад байвал хэн ч чадна. Төрийн албан хаагчдыг ажлаар нь дүгнэхээс биш хэн ойрхон байж, хэн тал зассанаар дүгнэж болохгүй” гэсэн байдаг.

БАРИМТ 8

Гишүүн Ж.Бат-Эрдэнэ Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажилласан 2007-2012 оны үе төмөр замын бүтээн байгуулалттай холбогддог. Мөн одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгатай ойр хүн гэсэн яриа улс төрийн хүрээнд явдаг. Тухайн үеийн салбарын сайдаар Ерөнхийлөгч Х.Баттулга ажиллаж байсан болоод ч тэр үү Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам тойрсон шүүмжлэл, хардлагад түүнийг холбодог. Өөрөө ч энэ талаар ярихдаа ямар нэгэн байдлаар үгүйсгэж, асуудлаас зутгахыг хүсдэггүй нь түүний өгч байсан ярилцлагаас харагддаг.

БАРИМТ 9

Тухайлбал, “Бидний хамтран ажиллаж байх тэр хугацаанд салбарын бодлогын чанартай зүйлсийн эхлэлүүд явж байсан. Тэр үетэй холбогдуулаад намайг хардах, шалгах холбох асуудлууд ч гарч байлаа. Төрийн нарийн бичгийн дарга ямар мөнгийг мэддэг вэ гэхээр тухайн яамны төсөвт байдаг мөнгийг л мэднэ. Тэр Ерөнхийлөгчийг холбоод байдаг асуудал бол Хөгжлийн банкнаас Монголын төмөр замаар дамжуулагдаж зарцуулсан мөнгө.

БАРИМТ 10

Үүнд Төрийн нарийн бичгийн дарга гарын үсэг зурахгүй. Энэ гүйцэтгэл Монголын төмөр замаар дамжиж явагдсан. Угаасаа “Шинэ төмөр зам”-ын асуудал намайг Төрийн нарийн бичгийн даргын ажлаа өгснөөс хойш болсон асуудал. Ажил хийж байхад янз бүрийн л асуудал гардаг. Ж.Бат-Эрдэнийг Ерөнхийлөгч тавьсан, түүний хүн юм гэнэ лээ гэх зүйл одоо ч сошиалаар явж л байдаг. Хамт ажиллаж байсан гэдгээр нь холбож болохгүй байх” гэж байв.

БАРИМТ 11

Таван жилийн турш зам, тээврийн салбарт Төрийн нарийн бичгийн дарга хийсэн Ж.Бат-Эрдэнэ 2017 онд У.Хүрэлсүхийн Засгийн газарт сайд болж, салбартаа эргэн ирж байв. Сайдаар томилогдох үедээ тэрбээр салбартаа хэрэгүүлэх бодлогын талаар “Яалт ч үгүй Тавантолгой-Гашуунсухайтын тээврийн асуудал чухал. Ер нь тээврийн зохицуулалтыг бид зайлшгүй хийх ёстой. Энэ тээвэрлэлтийг Монгол Улсын жолооч нар, тээврийн байгууллагууд хийдэг зохицуулалт руу орох, тав тухтай аюулгүй байдлыг хангадаг болох ёстой гэж үзэж байна. Хэд хэдэн сайдуудаас бүрдсэн ажлын хэсэг гаргаж, очиж үзээд дүгнэлт гаргана гэсэн бодолтой байгаа” гэсэн байр суурьтай буйгаа хэлж байсан юм.

БАРИМТ 12

Түүнийг салбарын сайдаар ажиллаж байх үед 1000 вагоны гэх асуудал нийгэм, улс төрийн хүрээнд өрнөсөн. Улмаар 2017 оны есдүгээр сард УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа 977 ширхэг ачааны вагон худалдаж авах гэрээ байгуулснаас 600 гаруй нь орж ирээд тээвэрлэлтэд оролцоод явж байгаа ч ашиглалтын шаардлага хангахгүй хуучин гэсэн шүүмжлэл, хардлага гарч байв. Харин Ж.Бат-Эрдэнэ гишүүн “Энэ асуудал надаас өмнө болсон. Харахад Сайдын баталсан журмыг зөрчсөн юм билээ. Сайдын журманд баталсан насжилтаас хэтэрсэн вагон оруулж ирсэн. 500 нь орж ирсэн, үлдсэнийг нь зогсоосон. Гэхдээ орж исэн вагонууд нь өртгөө нөхөөд ашгаа өгчихсөн” гэсэн байдаг.

БАРИМТ 13

Ж.Бат-Эрдэнийг Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхад нэгэн харамсалтай хэрэг тус яаманд гарч байв. Тодруулбал, Зам тээвэр хөгжлийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын даргаар ажилладаг Г-ийн амийг хөнөөсөн хэрэг гарсан юм. Үүнтэй холбогдуулж, Ж.Бат-Эрдэнэ сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцрохоо мэдэгдэж байв.

БАРИМТ 14

Тэрбээр “Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Танаа. Миний толгойлсон Зам, тээвэр хөгжлийн яамны газрын дарга нар архидан согтуурч, улмаар нэгнийхээ амь насыг хохироосон ноцтой гэмт хэрэг гарсан тул миний бие цаашид тус яамыг удирдан ажиллах ёс зүйгүй гэж үзэж Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлж өгөхийг хүсье" гэсэн байдаг.

БАРИМТ 15

Сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдсөний дараа Ж.Бат-Эрдэнэ гишүүн “Би гаргасан шийдвэртээ харамсахгүй байгаа. Тухайн үед ч, одоо ч. Хамгийн гол нь миний удирдаж байсан цаг үед ийм хэрэг явдал болчихоод байхад би өөрөө өөртөө хариуцлага наахгүй, нөгөө гүлдийх гэдэг шиг суугаад байж болохгүй биз дээ.

БАРИМТ 16

Нөгөөтэйгүүр миний удирдлаганд ажиллаж байсан хүн алтан амиа алдаад, ар гэрийнхэн нь өнчирч, бас төрийн албаны нэр хүндэд том цохилт ирчихээд байхад бицааш нь ажлаа үргэлжлүүлээд суужболохгүй шүү дээ. Миний ёс суртахуун ч ийм байдлыг зөвшөөрөхгүй. Би улс төрийн албан тушаалтан, улс орны чухал салбар хариуцсан сайд хүн. Тиймээс улс төрийн хариуцлага хүлээх ёстой. Яг миний алдаанаас болж энэ бүхэн гарсан уу гэдэг бол харьцангуй ойлголт” хэмээн ярилцлага өгсөн удаатай.

БАРИМТ 17

Мөн “Намайг Ерөнхий сайдын өрөөнд өргөдлөө барьж ороод сууж байхдаа нүдийг нь уншиж байгаа юм л даа. Намайг өргөдлөө гаргаж ирээд ширээн дээр тавихад тийм нэг итгэл шингэсэн харцаар харсан. Нэг ийм шийдвэр гаргах хүн мөн дөө гэж бодох шиг болсон. Манай Баагий ийм шийдвэр гаргах хүн мөн дөө гэсэн харц харагдах шиг болсон. Олон зүйл ярьсан. Ёс зүй гаргаад өргөдлөө өгч байгаа нь зөв өө гэж хэлсэн. Би олон ч Ерөнхий сайд, сайд нарын удирдлагад ажиллаж байсан. Урьд өмнөх Засгийн газар, сайд нарын үед хийгдээгүй, хаягдаад байсан хэд хэдэн ажлыг хийнэ гэж дотроо бодож орж ирсэн. Үүнийгээ ч хийсэн.

БАРИМТ 18

Эргээд харахад энэ Засгийн үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх хийж буй ажлуудыг минь ойлгож, дэмжиж ажилласан. Ер нь хийж байгаа гол ажлуудаа иргэдийн эрх ашиг талаас нь харж шийдвэр гаргаж ажилласан. Урьдны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнээс одоогийн УИХ гишүүн, сайд Ж.Бат-Эрдэнэ арай өөр өнцгөөс, иргэд талаасаа асуудлыг хардаг болсон. Давхар хариуцлага хүлээсэн хүн гэдэг арай ондоо ажилладаг юм байна. Хүмүүс давхар дээл гээд их шүүмжилдэг. Гэхдээ миний хувьд давхар дээлийг давхар хариуцлага гэдэг үүднээс харж, тэр хэмжээнд ажилласан гэж бодож байна” гэж байв.

БАРИМТ 19

Сайдын албаа хүлээлгэж өгснийхөө дараа тэрбээр БНСУ-ыг зорьсон гэдэг. Дараа нь тойргоороо явж, “Шинэ хөдөө” төслийн ажлуудаа эргэж, чацаргана тариалалт, усалгааны систем, мал үржүүлгийг сайжруулах чиглэлээр хийж байгаа ажлуудаа үзэж, “Сэлэнгэ” үйлдвэрийнхээ хэдэн бухыг сумдуудаар тараах зэрэг тойргийнхоо ажил руу оржээ.

БАРИМТ 20

Түүний хувьд УИХ-ын болсныхоо дараа “Шинэ хөдөө” төслийг санаачилсан байдаг. Уг төсөл нь иргэдийг орлоготой, ажлын байртай байлгах үүднээс дотоодын тэр дундаа хөдөө аж ахуйн гаралтай үйлдвэрүүдийг түлхүү дэмжих зорилготойгоор улс орны хэмжээнд бодлого болгон хэрэгжих юм. “Өрх баян бол улс баян” гэсэн уриатай уг төслийн хүрээнд 21 аймагт дор хаяж нэг нэг үйлдвэр бий болсон байхаар төлөвлөж байгаа гэнэ.

БАРИМТ 21

Төрийн өндөр албан тушаалтнууд мэдээлэлд ойр байдлаа ашиглан ЖДҮ-ээс бага хүүтэй зээл авсан асуудал ил болох үед Ж.Бат-Эрдэнийг 12.8 тэрбум төгрөг авсан гэх мэдээлэл цахим орчинд цацагдаж байв. Гишүүн Ж.Бат-Эрдэнэ үүнийг үгүйсгэж "Гүтгэхээ боль. Чацаргана төслөөр намайг ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 12,8 тэрбум төгрөг авсан гэж бичиж, ярьж байна. Чацаргана төсөл Булган аймгийн ИТХ-аар орж батлуулаад орон нутгийн төсвөөс санхүүжигдсэн гэдгийг бүгд мэднэ. ЖДҮ-тэй ямар ч хамаагүй. Би Булган аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн. Тойргийнхоо ард иргэдийнхээ санал бодлыг тээж тэдэндээ тусалж дэмжих үүрэгтэй хүн. Сонгуулиар ЖДҮ-ийг хөгжүүлнэ дэмжинэ гэж ярьж явсан. Түүнийгээ ч биелүүлэхийн тулд бараг сонгуулийн маргаашаас ЖДҮ-ийн талаар хөөцөлдөж эхэлсэн. Иргэдээс олон ч төсөл авсан.

БАРИМТ 22

Даанч тэр болгоныг ажил болгож санхүүжүүлж чадсангүй. Олон төсөл дэмжүүлэхээр ХХААХҮ-ийн яаманд явуулсан. Тэр бүрд бүтэлгүй хариу авсан. Одоо намайг төсөл санхүүжүүлэх хүсэлт явуулсан гэж телевизээр яллаж байна. Явуулсан төслийг ядаж санхүүжүүлчихсэн байгаад ингэж яриач. Ер нь тэгээд ард иргэдийн төлөө гишүүд энэ бусыг хийх ёстой шүү. Тэдэнд туслаж дэмжих үүрэгтэй. Би ЖДҮ-ийн сангаас өөртөө ах дүү нартаа төсөл гуйгаагүй. Нэг ч гэсэн иргэний амьдрал дээшлэг, нэг ч гэсэн ААН хөл дээрээ босог гэж хүсэлтийг нь дамжуулдаг. Цаашдаа ч дамжуулах л болно. Гүтгэлэг арай дэндэж байна" хэмээн өөрийн цахим хуудастаа бичиж байв.

БАРИМТ 23

Ж.Бат-Эрдэнэ гишүүний хувьд улс төрд “Сахал” хочтой. “Сүүлд авах шиг болсон. Төрийн нарийн бичгийн дарга болоод л авсан байх. Анхнаасаа ургасаар байгаад сүүлдээ тодроод байх шиг байна. Багад аавыгаа байхад сахал тавьдаггүй гээд нэг хүн ширүүхэн хэлэхэд нь сахлаа хусчихаад аав дээрээ очсон. Тэгсэн чинь сахал махлаа хусаж юундаа маяглаад байгаа юм гэж зэмлэсэн. Тэгэхээр нь аав минь дуртай байдаг юм байна гээд ахиж сахал хусах талаар бодохоо больсон” хэмээн дурссан байдаг.

БАРИМТ 24

Ж.Бат-Эрдэнэ гишүүний хувьд Булган аймагт одоогийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга О.Амартүвшин, МАХН-ын А.Батдорж, Б.Бат-Эрдэнэ нартай өрсөлдөн ялалт байгуулсан байдаг. Тэрбээр ирэх сонгуулиар тойрогтоо МАН-аас нэр дэвших хүмүүсийн жагсаалтад албан ёсоор багтаж байгаа юм.

image

24цаг.мн сайт УИХ-ын 75 гишүүнийг тойрог тус бүрээр нь танилцуулж байна. Энэ удаад УИХ-ын сонгуулийн аравдугаар тойрог буюу Булган аймгаас сонгогдсон Ж.Бат-Эрдэнийг онцолж байна. Эрх зүйч мэргэжилтэй тэрбээр ОХУ, Рыпкооп улсын үйлдвэрийн газар, менежерээр ажлын гараагаа эхэлж, Авто тээврийн газарт дарга, Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Булган аймгийн Монгол ардын намын хорооны даргаар ажиллаж байгаад 2016 онд нэр дэвшин УИХ-ын гишүүнээр сонгогджээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
"The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
“T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (23)

  • Зочин (66.181.190.18)
    Авто нисэх
    2020 оны 07 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.126.88.231)
    НУТАГ ОРНОО АЙМГАА ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ САНДАЛ СУУДАЛТАЙ ЗУУРАЛДАХ ДУРГҮЙ ЦӨӨХӨН ГИШҮҮДИЙН НЭГ ДЭЭ..
    2020 оны 05 сарын 26 | Хариулах
  • Булгаа (202.126.89.182)
    БУЛГАН АЙМАГАА ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ ХҮН БАЙНЛЭЭ ШҮҮ. ЗА БУСАД Н ХУДЛАА ШҮҮ
    2020 оны 05 сарын 24 | Хариулах
  • Zochin (202.126.89.164)
    Zuw hunee bulganchuud songoson doo.. za ter tuvshinbayr, bol hereggui Dee
    2020 оны 05 сарын 09 | Хариулах
  • Irgen (202.126.89.164)
    SAHAL BATERDENE BOL TURD BAIH YSTOI HUNII NEGEE YAAH ARGAGUI.. JUDAGTAI ER BAINLEE. AMJILT HUSIE.
    2020 оны 05 сарын 09 | Хариулах
  • БУЛГАН АЙМАГИЙН ЗАЛУУС (202.126.89.164)
    ӨӨ НУТАГЫН ГИШҮҮНДЭЭ ДАХИН ИТГЭЛ ӨГЖ САНАЛАА ӨГНӨӨ.. САХАЛ ШИГ ОРОН НУТАГАА ГЭСЭН ГИШҮҮН ОЙРД ТӨРӨӨГҮЙ ШҮҮ. МАШ ОЛОН ЗАЛУУС ӨРХ ГЭР АЖИЛТАЙ БОЛСООН.. НУТАГЫН ЗАЛУУС
    2020 оны 05 сарын 09 | Хариулах
  • БУЛГАН АЙМАГ ЗАЛУУС (139.5.216.38)
    Ж. БАТЭРДЭНЭ ГИШҮҮН ШИГ МАНАЙ АЙМГАА ГЭСЭН ГИШҮҮН НЭГ Ч ГАРААГҮЙ ШҮҮ. МАШ ОЛОН ӨРХ ГЭР АМ БҮЛ ШИНЭ ХӨДӨӨ ТӨСӨЛД ХАМРАГДАЖ ХӨЛ ДЭЭРЭЭ ЗОГСОЖ БУЙГ НУТАГЫН АРД ТҮМЭН МЭДНЭЭ.. ЁС СУРТХУУНТАЙ АЖИЛАА ӨГЧ БАЙСАН ЯМАР ГИШҮҮН БАЙЛАА ДАА.. БҮГД Л САЙДЫН ЗӨӨЛӨН СУУДАЛД ҮХЭН ХАТАН ЗУУРДАГЫГ ӨӨРЧИЛЖ ЧАДСАН АРГАГҮЙ Л АНХДАГЧ ӨЛГИЙН ХҮН САНАГДДАГ
    2020 оны 04 сарын 01 | Хариулах
    • bulgan
      hun aminii hereg gargaad ajlaa ugsun. teriig yos zuitei gevel aldas
      2020 оны 04 сарын 01
  • Булганы иргэд (202.21.100.210)
    Булган аймгийхныг ихэд басамжилж, дорд үзэн өөрийн ноёрхоллыг тогтоох гэж зүтгэж яваа хүн дэ. Хөвсгөл аймгаасаа нэр УИХ дэвшинэ биз.
    2020 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (66.181.161.15)
    Энэ хүнийг халтуурөнд таксинд явуул. Завтай бас дээр нь хутгуур хийхдээ сайн МАНАнгийн сурталчилгаанд ХЭРЭГТЭЙ.
    2020 оны 03 сарын 24 | Хариулах
  • ПҮРЭВЖАВ (66.181.161.96)
    УЛ суурь сайтай сүрхий хүнлэг хүн гэж үнэлдэг шүү
    2020 оны 03 сарын 24 | Хариулах
  • bulgan (202.21.125.166)
    ashgui ene songuuliaar bulganaas zailaasaa
    2020 оны 03 сарын 24 | Хариулах
  • Chi (103.229.120.19)
    Энэ түүхээ дандаа л бичих юм. Одоо болно. Энгийн болох гээд ядчих юм
    2020 оны 03 сарын 23 | Хариулах
  • Bulgan (77.111.246.9)
    "Шинэ хөдөө" нэрээр авсан улсын төсвийн 4,3 тэрбум төгрөгийн зарцуулалтаа тайлагнах учиртай. УИХ-ын гишүүн МАН-ын хорооны дарга хийхээр хэнтэй ажиллах билээ. Ард иргэд үү ардын намын гишүүдтэй юу. Сонгоход учир бий. Танхимд нь байсан мөртлөө Засгийн газраа огцруулна гээд явсан хүн "мужик" уу. Булган аймгийн өрсөлдөх чадвар сүүлийн 4 жилд ямар боллоо.
    2020 оны 03 сарын 23 | Хариулах
  • Зочин (150.129.143.194)
    Энэ ч бөөн зальны хөрөнгө дахин бүү сонго
    2020 оны 03 сарын 23 | Хариулах
  • Erdenechimeg (103.242.47.6)
    Дэмжиж байна аа. Сонгогчдоо гэсэн сэтгэл бий шүү.
    2020 оны 03 сарын 23 | Хариулах
  • sampilmaa (202.126.89.160)
    Demjij bn gishvvniigee
    2020 оны 03 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.179.27.183)
    shaa bizdaa bulganaas udaxgui zailax bolno
    2020 оны 03 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.9.46.239)
    Кэрэггүй кэрэггүй шуналтай амин кувиа бодсон күн
    2020 оны 03 сарын 23 | Хариулах
  • chadvargui hun , byalduuch zantai. (69.140.102.37)
    zochin
    2020 оны 03 сарын 23 | Хариулах
  • Зочин (66.181.160.111)
    Булганд чацаргана төслөөр суулгац авсан бүх хүмүүс ургуул чадалгүй өрөөнд орсондо
    2020 оны 03 сарын 22 | Хариулах
  • Иргэн (192.82.78.132)
    Дэмий хүн
    2020 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (66.181.185.105)
    za daa yuu l boldoo MANANg hamgaalaad l baisan daa
    2020 оны 03 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ашиглалтад орсон цэцэрлэг, ЕБС-ийн тавилга, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг шийдвэрлэлээ
    11 цаг 19 мин
  • Говийн бүсийг тогтвортой хөгжүүлэх гурван талт хамтын ажиллагаа эхэллээ
    11 цаг 37 мин
  • Өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 65 хувьд хэтэрсэн гэх дүн гарчээ
    12 цаг 13 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    12 цаг 13 мин
  • "Аялал жуулчлалын хөгжлийн төв" ТӨААТҮГ-ыг татан буулгалаа
    12 цаг 37 мин
  • П.Сайнзориг: Тендерийн будлианаас болж хүүхдүүд хохирч байна
    13 цаг 22 мин
  • С.Бямбацогт: Овоолгын хулгайг ул мөргүй таслан зогсооход Засгийн газар онцгой анхааран ажиллаж, үр дүн гаргана
    13 цаг 31 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд бүрэн нээнэ
    13 цаг 42 мин
  • Киргизийн аж ахуйн нэгжүүд Монгол Улсаас мах импортлох хүсэлтээ илэрхийлжээ
    14 цаг 7 мин
  • Төгрөг нуурын бүлэг ордыг төрд буцаан авлаа
    15 цаг 25 мин
  • Нийслэлийн цэцэрлэгт хамруулах хоёрдугаар шатны цахим бүртгэл маргааш эхэлнэ
    15 цаг 29 мин
  • “Татар” хамтлагийн бодит түүхээс сэдэвлэсэн “TATAR” уран сайхны кино есдүгээр сарын 19-нөөс үзэгчдийн хүртээл болно
    15 цаг 40 мин
  • “KPop Demon Hunters” кино Netflix-ийн бүх цаг үеийн хамгийн их үзэлттэй кино боллоо
    15 цаг 59 мин
  • Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баруун талын туслах замыг хааж, дулааны шугам шинэчилнэ
    16 цаг 3 мин
  • Жудо бөхийн өсвөр үеийн ДАШТ эхэллээ
    16 цаг 32 мин
  • Монгол Улсад 16 хүртэлх насны сагсан бөмбөгийн ААШТ болно
    16 цаг 38 мин
  • Энхтайваны гүүрийг шинэчлэн засварлах зураг төслийн ажил 60 хувьтай байна
    16 цаг 50 мин
  • УИХ-ын гишүүн Д.Энхтуяа Ардчилсан хүчний холбооны Ерөнхийлөгч боллоо
    17 цаг 5 мин
  • Нийтийн тээврийн хүртээмж, хурд нэмэгдэхийн хэрээр замын ачаалал эрс буурдаг
    17 цаг 29 мин
  • “The Mongolz” баг FISSURE Playground-2 тэмцээнд чансаагаараа тэргүүлж оролцоно
    17 цаг 45 мин
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
  • Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • Г.Отгонтамир: Есдүгээр сарын 1-ны өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
  • Музейн дижитал контентыг хөгжүүлэх 6 сая ам.долларын төсөл хэрэгжиж эхэллээ
  • Нийслэл хотын бүтээн байгуулалтыг сурталчилсан шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа
  • Энхтайваны гүүрийг шинэчлэн засварлах зураг төслийн ажил 60 хувьтай байна
  • Улаанбаатар хотод 23-32 мм хур тунадас ороод байна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
24 баримт
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК