Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хөөн хэлэлцэх хугацаагаар овоглогдсон ч хөөгдөөгүй гишүүн

2020-3-23
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Тэрбээр 1976 онд Говь-Алтай аймагт төрсөн. Нийслэлийн 10 жилийн 40 дүгээр дунд сургуулийг төгсөж МУИС-д хуульч мэргэжил эзэмшчээ. Төр, нам, улс төрийн ажлыг хослуулж хашиж ирсэн туршлагатай. “Улаан тойрог” гэгддэг Говь-Алтай аймгийн ганц мандат дээр ялалт байгуулсан улстөрч.

БАРИМТ 2

Бизнесээс шууд улс төрд хөл тавьсан хүмүүс, төрийн албанд ажиллалгүйгээр улс төрд орж ирэгсэдтэй харьцуулбал Ш.Раднаасэдийг төрийн мэргэшсэн албан хаагч гэж хэлж болохоор. Хууль зүйн яамнаас ажлын гараагаа эхэлж, ЗГХЭГ-т хуульд нухлагдаж 10 орчим мэргэжлээрээ дагнан ажилласан нэгэн.

БАРИМТ 3

Авлигатай тэмцэх газрын анхны ажилтнуудын нэг тэрбээр 2008 оноос Ерөнхийлөгч Н.Энхбаярын хаанчлалын үед хуулийн бодлогын зөвлөхөөр нь уригдан ирж ажиллажээ. Тиймдээ ч түүнийг улс төрд орох үед гурав дахь ерөнхийлөгчийн хүн хэмээх нэр хаяг дагалдаж байсан удаатай. Харин тэр үүнийг тайлбарлахдаа залуу хүнд итгэл үзүүлсэн учраас ирж ажилласан хэмээн хэлж байж.

БАРИМТ 4

Улс төрийн намтай холбогдсон намтар нь Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилогдсоны дараахан эхэлжээ. 2008 онд МАН-д элссэнээс хойш намын генсекийн зөвлөх, Намын байгуулалтын хэлтсийн дарга, Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж, намын гал тогоо, арын албанд зүтгэсэн намтар түүхтэй.

БАРИМТ 5

Ардын намыг 2012 оны сонгуульд ялагдаж сөрөг хүчин болох үед Ш.Раднаасэдийг УИХ дахь бүлгийн ажлын албаны даргаар нь томилон ажиллуулсан байдаг. Тухайн үеийн намын дарга М.Энхболд, бүлгийн дарга С.Бямбацогт нартай гар нийлж ажилласан гэсэн үг.

БАРИМТ 6

2015 оны эхээр МАН, АН хамтарч засаг барилцах зурвасхан үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар томилогдож, намын үе үеийн дарга нартай ойр шадарлаж, намын гал тогоог авч явсны хувьд өнгөрсөн сонгуулиар түүнд төрсөн нутагтаа нэр дэвших эрх олдсон гэлцдэг.

БАРИМТ 7

Тэрбээр тэргүүлдэг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаа давгүй аваад явчихдаг, цэгцтэй чамбай улстөрч гэгдэж, байнгын хорооны даргын албан тушаалыг 3 жил хашсан байдаг.

БАРИМТ 8

Ш.Раднаасэдийн ахалж ажилласан ажлын хэсэг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авах ажиллагаа нь Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж зөрчсөн гэдэг дүгнэлт гаргаж, үүн дээр үндэслэн төрийн мэдэлд авах УИХ-ын тогтоол батлаад 3 жилийн нүүр үзэж байна. Харамсалтай нь өнөөг хүртэл энэ тогтоолоор баталгаажсан асуудал нэг мөр шийдэгдээгүй.

БАРИМТ 9

Түүнийг байнгын хорооны даргаар ажиллаж байх үед хууль эрх зүйн томоохон шинэчлэлийг эхлүүлж Цагдаагийн албаны тухай, Дотоодын цэргийн тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Хилийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Зөрчлийн тухай, Прокурорын тухай зэрэг 20 орчим хууль батлагдаж, ачааны гол хүндийг үүрч ажилласан байдаг.

БАРИМТ 10

Харин өнгөрсөн жилээс Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг ажлын хэсгийн төвшинд хэлэлцүүлж байхдаа хөөн хэлэлцэх хугацааг өөрчилж, нэр бүхий албан тушаалтнуудад ял завших боломж олгосон гэдэг шүүмжлэлд өртөж, шүүмжлэл эсэргүүцлийн бай болох эхлэл тавигдсан.

БАРИМТ 11

Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой шүүмжлэл гарч эхлэх хүртэл Ш.Раднаасэд янз бүрийн хэл аманд орооцолдоогүй, хэлэх гэсэн үгээ чуулган, байнгын хороон дээр нуршилгүй хэлчихдэг, харьцангуй нэр цэвэр гэгддэг байв.

БАРИМТ 12

Мэргэжлийн хяналтын нэр бүхий хүмүүстэй холбоотой авлигын хэрэг илэрсний нэг нь түүний их сургуулийн ангийн найз Н.Баярсайхан байж таарсан нь дээрх хардлагыг улам лавшруулж тэдэнд зориулж хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн гэсэн хардлага өнөөг хүртэл үргэлжилсээр байна. Хэдий тэрбээр энэ талаар хэвлэлийн бага хурал хийж, “Хэрэг түдгэлзсэн, хөөн хэлэлцэх хугацаа зогсдогтой холбоотойгоор хэргийн оролцогчдын хэн нэг нь алга болох оргон зайлах зэргээс болоод тухайн хүн насаараа яллагдагчаар явах, насаараа мөрдөн шалгуулах нөхцөл байдалд орсон. Хүний эрх талаас нь дээрдүүлэх зорилгоор гаргасан” хэмээн тайлбарлаж байв.

БАРИМТ 13

Тэрбээр хэрэгт холбогдогч Н.Баярсайхантай нэг төгсөлтийн анд гэдгээ үгүйсгээгүй. “Надтай хамт төгссөн 130 гаруй хүнийг хэрэг төвөгт холбогдохоор Раднаасэд ард нь байна гэдэг явдал бол байж боломгүй зүйл. Энэ хүмүүс намайг мэргэжлийн хяналтад ажиллах нэг жилийн хугацаанд тэнд ажиллаж байсан. Мэргэжлийн хяналтын байгууллагын 2000 байцаагчийн үйлдсэн хэрэг болгоны цаана Раднаасэд байна гэвэл түүн шиг том гүтгэлэг байж болохгүй” гэж хэлжээ.

БАРИМТ 14

“Өөрийг нь харлуулах мэдээ сэлтийг хүний өөрийнгүй хийж байна. Манай намаас ч хийж байна. Нөгөө талаас ч хийж байгаа” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлжээ. Үүнтэй зэрэгцээд Говь-Алтай аймагт 2020 оны сонгуульд өрсөлдөхөөр төлөвлөж байгаа намын генсек Д.Амарбаясгалангийн далд явуулга гэх мэдээлэл ч зарим хэвлэлүүдэд гарч байж.

БАРИМТ 15

Ямартай ч түүнийг хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалтад хамааралгүй гэсэн дүгнэлтийг УИХ-ын Тамгын газраас байгуулсан ажлын хэсэг гаргаж, Авлигатай тэмцэх газраас өгсөн албан бичигт мэргэжлийн хяналтын хүмүүстэй холбоотой гэх баримт хэрэгт авагдаагүйг нотолсон байдаг.

БАРИМТ 16

Чуулганы хуралдаан дээр хүртэл УИХ-ын гишүүн Х.Нямбаатар түүнийг энэ хэрэгт буруутай хэмээн цоллож байсан удаатай. Харин Ш.Раднаасэд гишүүний хүсэлтийн дагуу Авлигатай тэмцэх газрын нэгэн хэлтсийн дарга мэргэжлийн хяналтынхны хэрэгт холбогдсон хүмүүсээс мөнгө төгрөг авсан гэх баримт огт байхгүйг чуулганы танхимд баталж, улмаар Х.Нямбаатар гишүүн Ш.Раднаасэдээс уучлал гуйж байв.

БАРИМТ 17

Гэхдээ МАН-ын Хяналтын ерөнхий хорооны хуралдаанаар хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлаар ёс зүйн хариуцлага тооцно гэдэг үндэслэлээр улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэсэн тогтоол гаргасан боловч Удирдах зөвлөлөөс нь баталгаажуулаагүй орхиж, өөх ч биш, булчирхай ч биш болгосон гэлцдэг.

БАРИМТ 18

Улс төрийн фракц, бүлэглэлийн хувьд хэн нэгэнд шууд харьяалагддаггүй ч одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй ойр гэдэг. МАН-ын бүлгийн 64 гишүүн 2 хуваагдахад тэрбээр өмнөх Засгийн газрыг огцруулахыг дэмжиж кноп дарсан гишүүдийн нэг. Гэхдээ 2 бүлгийн алинтай нь ч хэл амаа ололцдог, шууд нэг талд гараад ил “дайтаад” байдаггүй хэмээн журмын нөхөд нь үздэг юм билээ.

БАРИМТ 19

Төрийн өндөр албан тушаал, мэдээлэлд ойр байдлаа ашиглан ЖДҮ авсан хэмээн нэр ус нь зарлагдсан гишүүдийн дунд түүний нэр анхнаасаа дурдагдаагүй.

БАРИМТ 20

Гэвч “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгээр түүнийг ах дүү, хамаатан саднаараа дамжуулан Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Мал хамгаалах сангаас нийтдээ 10.3 тэрбум төгрөг зээлсэн гэдэг мэдээлэл цацагдсан. Хариуд нь нэр дурдагдсан компани, иргэний авсан зээл нь өөрт нь ямар ч хамааралгүй, энэ асуудлаар Авлигатай тэмцэх газар, хууль хяналтын байгууллагаас огт шалгаагүйг мэдэгдлээр дамжуулан мэдэгдсэн.

БАРИМТ 21

Тэрбээр энэ асуудлаар хуулийн байгууллагад хандаж гэм буруутай эсэхээ тогтоолгоно. Гэм буруутай нь тогтоогдвол 2020 оны УИХ-ын сонгуульд дахин нэр дэвшихгүй, хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн байна гэж мэдэгдсэн байдаг.

БАРИМТ 22

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд саяхан өөрийн фэйсбүүктээ ЖДҮ-тэй холбоотой гэсэн мэдээлэлд дахин байр сууриа илэрхийлжээ. Уг мэдэгдэлд “Надад учирсан уй гашуу, баяр ёслолын алинд ч хэзээ ч хамт байгаагүй, цаашид ч хамт байхгүй алсран холдож байгаа (4 дэх үеийн) хамаатнуудын авсан зээл, ажил төрөл бизнесийг надтай холбож гүтгэхээ зогсоо. Алтайд нэр дэвшиж гишүүн болж болно оо, намайг харлуулж, гүтгэж миний дээр гарах биш, аймгийнхаа хөгжлийн тушааг тайлж, шинийг сэтгэж бодож байж миний өмнө гарах учиртай “баатар”-ууд минь” гэжээ. 

БАРИМТ 23

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн хувьд 2016 оны сонгуулиар Говь-Алтайн ганц мандат дээр АН-аас нэр дэвшсэн, аймгийн Засаг дарга Х.Амгаланбаатартай өрсөлдөн ялалт байгуулсан байдаг. Энэ удаагийн сонгуулиар Говь-Алтай аймаг 2 мандаттай болж, өрсөлдөөн ширүүсэх төлөвтэй.

БАРИМТ 24

Сүүлийн 4 жилд тойрог руугаа гүйдэлтэй ажиллаж, чамгүй их хөрөнгө оруулалт татаж чадсан, сүүлийн 10 жилийн түүхэнд хамгийн их хөрөнгө оруулалтыг улсын төсөвт тусгасан гэж нутгийнхан нь үнэлдэг. Одоогоор түүнийг дахин нэр дэвшүүлэх эсэх нь тодорхойгүй ч тэрбээр МАН-аас тус аймагт нэр дэвших гишүүдийн нэгд зүй ёсоор тооцогдож байна.

image

24цаг.мн УИХ-ын одоогийн 75 гишүүнийг тойрог тус бүрээр нь танилцуулж байна. Энэ удаад УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрог буюу Говь-Алтай аймагт нэр дэвшиж сонгогдсон Ш.Раднаасэдийг онцолъё. 2016 оны сонгуульд анх нэр дэвшиж сонгогдсон тэрбээр энэ парламентын цөөн хуульч гишүүдийн нэг, Хууль зүйн байнгын хорооны даргаар улиран ажилласан туршлагатай залуу гишүүдийн төлөөлөл юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
    12 цаг 32 мин
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
    12 цаг 34 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
    Өчигдөр 13 цаг 31 мин
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
    Өчигдөр 13 цаг 18 мин
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
    Өчигдөр 13 цаг 15 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    Өчигдөр 13 цаг 14 мин
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
    Өчигдөр 13 цаг 08 мин
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    Өчигдөр 13 цаг 00 мин
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    Уржигдар 16 цаг 11 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    Уржигдар 15 цаг 39 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    Уржигдар 15 цаг 32 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    Уржигдар 15 цаг 16 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    Уржигдар 14 цаг 52 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    Уржигдар 14 цаг 41 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    Уржигдар 11 цаг 02 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    Уржигдар 10 цаг 32 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    2026-07-14
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
  • Норвеги vs Англи: ДАШТ-ий хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Дэлхийн адууны өдөр-2026
  • Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Зарим гол үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК