Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Солонго: Тусгаарлах байранд байгаа иргэн бүр хичээж байж энэ бүхнийг даван туулна. Хэдхэн хоног шүү дээ

2020-3-23
0
ЖИРГЭХ

Шинэ төрлийн коронавирусний халдвар дэлхийн 180 гаруй улсад гарч, халдвар эрчимтэй дэгдэж буй энэ цаг үед гадаад дахь монголчуудаа эх орондоо буцаан авчрах шийдвэрийг эрх баригчдаас гаргасан юм. Энэ дагуу БНСУ, Япон зэрэг улсаас 1000 гаруй иргэнийг тусгай үүргийн онгоцоор авчирсны дунд “Маск” продакшний жүжигчин, “Honeymoon” хамтлагын дуучин Д.Солонго багтсан юм. Тэрбээр БНСУ-д мэс засалд орсны дараа халдвар гарсан бөгөөд тусгай үүргийн онгоцноор эх орондоо буух тэр агшинд эх нутгийнхаа тэнгэрт залбирч мөргөсөн нь зураглаачийн дуранд өртөж, олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн юм. Тусгаарлах байранд байгаа түүнээс “Тусгаарлах байрны нөхцөл тааруу гэдэг зүйлийг зарим иргэд ярьж байна. Танд ямар санагдаж байна вэ” гэж асуухад “Төр засгаас ард иргэдээ гээд аваад ирлээ. Үүнээс илүү яах ёстой юм бэ. Өгсөн ганц ширхэг саван байсан ч гамнаж хэрэглэх ёстой. Энэ бол иргэн хүний ухамсар” гэж хариулсан юм. Ингээд түүнтэй утсаар цөөн хором ярилцсанаа хүргэе.


-Тусгай үүргийн онгоцоор солонгос дахь монголчуудаа авчрах үед та онгоцноос буунгуутаа залбирсан нь олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн. Танд тэр үед юу бодогдож байсан бэ?

-Би их сүсэг бишрэлтэй хүн л дээ. Олон жилийн өмнөөс хагалгаа хийлгэх ёстой гэсэн заалттай явсан. Хагалгаа хийлгэе гэхээр айгаад ерөөсөө чаддаггүй байсан юм. Арай хийж хагалгаа хийлгэх зориг гаргаад Солонгост очлоо. Хагалгаа дөнгөж дууссны дараахан муу мэдээ дуулдсан. Тухайн үед их айж байсан ч сэтгэл дотроо эх нутгийнхаа тэнгэрт залбирсаар байсан. Тэгж байтал тусгай үүргийн онгоцоор авахаар болсон гэдгийг сонсоод Солонгос дахь Элчин сайдын яаманд очиж зөвшөөрөл авсан. Монголынхоо хөх тэнгэртээ, өвөг дээдэстээ цайны дээжээ өргөх юмсан гэж их бодож байлаа. Хүний нутагт өвдөж зовсон хүн эх орноо бүр их санадаг юм билээ. Онгоцноос буух үед эх орон, уул, ус, агаар минь тэврээд л авах шиг болсон. Өөрийн эрхгүй уйлаад сөгдчих гээд сэтгэлээ арай хийж барьсан даа.

-Одоо биеийн байдал нь хэр байна вэ. Хагалгааны дараах эмчилгээгээ хийлгэж чадаж байна уу?

-Эх орны минь агаар, ус, монгол хоол тэр чигээрээ дархлаа дэмжих эмчилгээ шүү дээ. Эх орондоо эсэн мэнд ирсэн болоод тэр үү, сэтгэл санаа төсөөлөхийн аргагүй өөдрөг байна. Сэтгэл санаа өөдрөг болохоор бие хурдан тэнхэрч байна. Дээр нь сайн эмч нарынхаа буянд бие сайн байгаа.

-Та аль тусгаарлах байранд байгаа вэ?

-Улсын заалттай газар бий гэдгээс өөрийг хэлж болохгүй гэсэн. Уучлаарай.

-Тусгаарлах байранд байгаа зарим иргэд нөхцөл тааруу байна гэсэн яриа гаргасан. Гэтэл зарим нь улсынхаа төлөө тэснэ, боломжийн байна гэдэг зүйлийг ярьж байна лээ. Тусгаарлах байрны нөхцөл байдал таны бодлоор ямар байна вэ?

-Надад муулж, өөлөх юм алга. Улс эх орон минь боломж бололцоогоороо биднийгээ аваад ирлээ. Үүнээс өөр юу хүсэх юм бэ.  Мянга талархаад ч барашгүй шүү дээ. Муулаад, шүүмжлээд байгаа зарим хүнийг огт ойлгохгүй байна. Уг нь хэдхэн хоног шүү дээ.

-Хоол унд тааруу. Дээр нь ариун цэврийн хэрэглээний зүйлс хүртээмжгүй байна гэж бухимдаж байх шиг байна лээ?

-Хүрэлцээгүй байсан ч нөөц бололцоог нь ойлгох ёстой шүү дээ. Та тэгж бодохгүй байна гэж үү. Өчнөөн олон хүнийг тусгаарласан. Бид бүгдийн аюулгүй байдлыг хангах гэж эмч, цагдаа гээд мэргэжлийн байгууллагын олон ажилчин ажиллаж байна. Тэдэн шиг өвлийн хүйтэн өдрүүдэд гадаа зогсоогүй биз дээ. Эмч нар шиг 24 цагаар ээлжилж ажиллаагүй. Тиймээс өгсөн зүйлийг нь миний хувьд хайрлаж гамтай хэрэглэж байна. Нэг ширхэг саван байсан ч ариг гамтай хэрэглэх ёстой. Энэ бол иргэн хүний үүрэг, ухамсар. Бид хамтдаа давна гэдэг үгний цаана олон учир утга бий. Хүн бүр дор дороо ухамсартай хандаасай гэж хүсэж байна.

-Тэгэлгүй яах вэ. Иргэн бүр ухамсартай, хүлээцтэй байж энэ хүнд цагийг даван туулна. Тантай хамт ирсэн зорчигч дунд хоёр хүн халдвартай болох нь батлагдсан. Энэ мэдээг дуулах үед танд ямар санагдсан бэ. Дэмий ирлээ гэдэг ч юм уу зүйл бодогдсон уу?

-Үгүй ээ, ёстой тэгж бодоогүй. Харин ч тэр хүний өмнөөс маш их айсан. Тэр хүний ард сайхан гэр бүл, аав, ээж нь, үр хүүхэд нь хүлээж байгаа шүү дээ гэж бодохоор л өрөвдөөд хэцүү байсан. Үнэндээ үр хүүхдийг нь өрөвдөөд их уйлсан. Хурдан эдгэрээд ижий дээрээ, хайртай хүмүүс дээрээ очоосой гэж хүсэж байна. Яахав, зарим хүн надад халдчихаагүй байгаа даа гэж эмээсэн байх. Миний хувьд бол өөрийнхөө зөн совинд итгэсэн. Би зүгээр, яагаа ч үгүй гэдэгтээ итгэсэн. Энэ нь ч баталгаажсан.

-Онгоцоор ирсэн иргэдийг хооронд нь харилцуулаагүй гэж байсан. Үнэхээр тийм байсан уу. Зарим иргэдийн зурганаас харахад хүүхдүүд нь маск зүүгээгүй, чөлөөтэй байгаа харагдсан?

-Миний мэдэхээр бүгд масктай харагдсан. Бие өвдөөд дээр нь эх нутаг руугаа яарч байсан болоод тэр үү, яг үнэндээ эргэн тойрноо анзаарах тэнхээ байгаагүй л дээ.

-Коронагийн халдвар 10 болчихлоо. Хорио цээрийн дэглэм ирэх сарын 30-нийг хүртэл үргэлжилнэ. Тусгаарлах байрнаас гарсан иргэдийг дахиад 14 хоног гэрт тусгаарлана гэсэн. Иргэдийн олонх нь хийцгүйрч сууна гэх жишээтэй хөгжилтэй пост олноор оруулж байгаа харагдсан. Өөрөө хэр уйдаж байна. Өдрийг юу хийж өнгөрүүлж байна вэ?

-Нэг талаасаа энэ мөчийг гэртээ зүгээр суухгүйгээр ашигтай байдлаар өнгөрүүлэх алдаж болохгүй мөч юм шиг. Тархиа цэнэглэж болно, дасгал хөдөлгөөн хийж болно. Ажил ихтэй хүмүүс дасгал хөдөлгөөн хийх боломж хомс байдаг шүү дээ. Тэгвэл энэ цаг үеийг ашиглах хэрэгтэй болов уу. Манай залуучууд мундаг ухаантай болохоор надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Миний хувь нэг томоохон нэвтрүүлэг төсөл, кино зохиол бичээд ид завгүй тусгаарлагдаж байна даа.

-БНСУ-аас ирсэн зорчигчдын шинжилгээний хариу сөрөг гарсныг дуулах ямар байв?

-Сайхан байна. Өөртөө итгэлтэй байсан болоод тэр үү, их тайван хүлээж авсан. Гэхдээ сэтгэлийн мухарт догдлол байх шиг байна лээ.

-Тусгаарлах өрөөндөө хэдүүлээ бэ?

-Өрөөндөө гурвуулаа. Бид бүгдээрээ солонгосоос ирсэн.

-Тэгвэл ганцаардахгүй л юм байна?

-Ганцаардахгүй ээ. Ажлаа хийнэ. Дээр нь охидын яриа өрнүүлнэ гээд завгүй шүү дээ?

-Чиний яг үндсэн мэргэжил юу юм бэ. Би анх дуучин гэж боддог байсан. Гэтэл загвар өмсөгч Одгэрэлийг элэглээд гараад ирсэн. Жүжигчин юм байна даа гэж бодтол кино зохиол бичиж байна гэх юм?

-Үндсэн мэргэжил жүжигчин. Гэхдээ дөрөвдүгээр ангид байхаасаа хамтлаг байгуулж, дуулсан. Олон тэмцээнд орж байлаа. Тэгээд л хүмүүс дуучин юм байна гэж бодсон байх. Дуулах гэж хичээдэг, харин жүжигчин байхыг хүсэж мөрөөддөг. Ер нь 99 хувийн хөдөлмөр, нэг хувийн авъяас гэдэг шүү дээ. Үүнээс гадна мэдрэмж маш чухал юм шиг санагддаг.

Г.Нацаг-Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • Зочин (192.82.67.9)
    Ихэнх нь иймэрхүү бодолтой байгаасай гайхуулаад гай болоод бхгүй
    2020 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.9.46.182)
    Chinii ongotsnoos garch irj baigaag xyn bykhen ankh xaraad gaixaltai ekh ornooroo baxarch bsan bxaa. Ikh l yxaantai xaragdsan. Dyy ni ontsgoi sonsogdoj xamar sharxarch..
    2020 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.126.89.139)
    Хамтлагийн дуучин Д.Солонгос ... гэчихсэн байна, Д.Солонго гэж засахгүй бол.
    2020 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.212.116.137)
    Энэ улс төрөөр амьсгалагчид бүүр элийрчихэж.Өрөвдөмөөр ч амьтад юм доо.
    2020 оны 03 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.212.116.137)
    Юун шоу вэ ...жинхэнэ эх оронч үзэл санаа шүү дээ.
    2020 оны 03 сарын 24 | Хариулах
  • Зочин (203.91.115.48)
    МАН шоу хийсээн
    2020 оны 03 сарын 24 | Хариулах
    • Нам
      Маш сайн өгөөжтэй шоу байна шүү
      2020 оны 03 сарын 24
  • Би (202.126.88.141)
    Сайн бна биеэ сайн тэнхрүүлээд сууж байгаарай амжилт
    2020 оны 03 сарын 24 | Хариулах
  • Зочин (182.160.0.232)
    Сайхан сэтгэлтэй охин юм байна. Сайн бүхнийг ерөөе.
    2020 оны 03 сарын 24 | Хариулах
  • яасан гоё гэгээлэг нийтлэл вэ.ярилцлага өгсөн авсан хүмүүст бачр хүргэж цаашдын ажилд нь амжилт хүсье. (202.9.46.1)
    Ихл
    2020 оны 03 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.212.118.23)
    Эх орон өвөг дээдсээ мэдэрч сүсэглэдэг өнгөрсөн үеэрээ бахархаж мэддэг сайн охин байна.онгоцноос буухыг нь хараад залбирч хүндэтгэхийг хараад уярч догдолж суулаа. Үйлс нь дэлгэрч яв заяа нь түшиж яваарай
    2020 оны 03 сарын 24 | Хариулах
  • Зочин (59.8.171.51)
    Хошин шог...
    2020 оны 03 сарын 24 | Хариулах
  • Зочин (59.8.171.51)
    Хөөрхөн сайхан гээд байгаа хүмүүс энэ охин чинь юу хийсэн яагаад жирэмсэн,өндөр настан,өвчтэй хүмүүсийн урдуур ороод яагаад хүрээд ирвээ гээд бод доо
    2020 оны 03 сарын 24 | Хариулах
  • Зочин (59.8.171.51)
    Арийн хаалгаар ярьж хөөрж байгаад ирсэн хүн од болж гялтайх юм байна л даа
    2020 оны 03 сарын 24 | Хариулах
  • Зочин (59.8.171.51)
    Ухна минь . Чам шиг шүгэл үлээгчээс болоод монгол хөгжихгүй байна. Энд нялх хүүхэд,өндөр настай эмээ,өвөө нар онгоцонд сууж чадсангүй. Чи энд үлдсэн бол амиа аваад явчих байсан байх. Чамааг явснаас болоод насаараа өрөнд орж байгаа олон хүн байна
    2020 оны 03 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.126.88.50)
    Естой мундаг охин зөв бодолтой ухаалаг эх орон чинь иимл охид хөвгүүдээрээ гоедог бахархдаг юм шүүдээ
    2020 оны 03 сарын 24 | Хариулах
  • Зочин (64.119.16.108)
    Сайхан бодол,өөдрөг сэтгэлтэй юмаа.
    2020 оны 03 сарын 23 | Хариулах
  • Чимгээ (66.181.177.153)
    Хөөрхөн ухаантай сайхан охидын нэг юм. Амжилт
    2020 оны 03 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
    12 цаг 31 мин
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
    12 цаг 34 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
    Өчигдөр 13 цаг 31 мин
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
    Өчигдөр 13 цаг 18 мин
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
    Өчигдөр 13 цаг 15 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    Өчигдөр 13 цаг 14 мин
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
    Өчигдөр 13 цаг 08 мин
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    Өчигдөр 13 цаг 00 мин
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    Уржигдар 16 цаг 11 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    Уржигдар 15 цаг 39 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    Уржигдар 15 цаг 32 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    Уржигдар 15 цаг 16 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    Уржигдар 14 цаг 52 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    Уржигдар 14 цаг 41 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    Уржигдар 11 цаг 02 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    Уржигдар 10 цаг 32 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    2026-07-14
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
  • Норвеги vs Англи: ДАШТ-ий хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Дэлхийн адууны өдөр-2026
  • Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Зарим гол үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК