COVID-19 халдварын талаар Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээлэл эхэллээ.
Мэдээллийн эхэнд АНУ-аас манай улсад коронавирусний халдвартай тэмцэхэд зориулж 1.2 сая ам.доллар хандивлаж байгааг мэдэгдлээ.
Уг хандивыг эрсдэлийн өндөр байдал, харилцаа холбооны бэлэн байдлыг дээшлүүлэх, ариун цэврийн байдлыг дээшлүүлэх, шаардлагатай байгаа бусад тоног төхөөрөмж авах, халдварын тандалт судалгааг дээшлүүлэхэд зарцуулах аж.
Энэ талаар АНУ-аас Монгол Улсад суугаа суурин төлөөлөгч "АНУ-ын Монгол Улсын стратегийн түнш гэдгээрээ бахархдаг бөгөөд бидний цаашдын харилцаанд чухал түлхэц болно гэж бодож байна. АНУ хөршүүдтэйгээ нэн чухал үед хамтран ажиллана" гэдгийг онцоллоо.
А.Сүх
Сэтгэгдэл (4)