Шинэ төрлийн коронавирусний халдвар дэлхийн ихэнх оронд бүртгэгдээд байна. Ялангуяа зарим оронд голомтлон тархаад байгаа бөгөөд тухайлбал, Франц улсад сүүлийн 24 цагийн байдлаар халдварын тохиолдол 2444-өөр нэмэгдэж нийт тохиолдол 22300 болж хурдацтай өсөж байна гэж тус улсын Эрүүл мэндийн ерөнхий газрын дарга Ж.Саломон мэдэгдлээ.
Мөн нас баралтын хэмжээ 240 тохиолдлоор нэмэгдэж нийт 1100-д хүрчээ. Гэхдээ Франц цлсын нөхцөл байдал хүндэрч байгаа ч иргэд орой бүр 20.00 цагт тагтан дээрээ гарч эмнэлгийн ажилтнуудад талархал илэрхийлж байгаа аж.