Энэ сарын 30-ны өдрийн 21.20 цагийн байдлаар дэлхий даяар COVID-19 халдварын нийт тохиолдол 739.057, 35015 нас баралт бүртгэгджээ.
Дэлхий даяар нийт халдвар авсан хүний таван хувийнх нь биеийн байдал хүндэвтэр байгаа бөгөөд хяналтаас гарсан хүний 82 хувь нь эдгэж, 18 хувь нь нас баржээ. Халдвар АНУ, Итали, Испани, Хятад, Герман, Иран, Франц, Их Британ, Швейцарь, Белги зэрэг улсуудад хамгийн их тархаж байна. Манай хойд хөршид шинэ тохиолдол нэг өдрийн дотор 302-аар нэмэгдэж нийт тохиолдол 1836 болж , нас баралт нэгээр нэмэгдэж нийт ес болжээ.
Харин урд хөршид 31 тохиолдол, дөрвөн нас баралт шинээр нэмэгджээ. Мөн Испанид нэг өдрийн дотор 5085 шинэ тохиолдол, 537 нас баралт, Белгид нэг өдрийн дотор 1063 шинэ тохиолдол, 82 нас баралт шинээр нэмэгдсэн байна.