Нийслэлийн Засаг даргын А/223 дугаар захирамж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны хоёрдугаар сарын 27-ны өдрийн шийдвэрийн дагуу үйлчилгээний газрын үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж буй.
Шалгалтаар хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн, тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй Баянгол дүүрэгт байрлах “Кайнд трейдинг” ХХК-ийн “Стрийт 88” ресторанд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 1, 15.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Зөрчлийн хэрэг нээн ажиллаж байна. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.