НИТХ дахь АН-ын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэдний зүгээс "Энэ сарын 27-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хийсэн мэдэгдэлтэй холбогдуулан нийслэлийн төсөв тасрахад хүрээд байна. Учир нь нийслэлийн төсвийн 70 орчим хувь нь хүн амын орлогын албан татвараас бүрддэг. Одоогийн байдлаар нийслэлийн төсөв 100 гаруй тэрбум төгрөгөөр алдагдсан. Тиймээс үүссэн нөхцөл байдалтай уялдуулан төсвийн тодотгол хийх шаардлага тавьж байна.
Нийслэлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, соёлын ордон барих, аз жаргалтай хотын индекс гаргах зэрэг хэрэггүй төсвөө танаж, эрүүл мэндийн ажилтнуудаа урамшуулъя. Зөвхөн улс гээд суугаад байж болохгүй. Хэрэгтэй байгаа тоног төхөөрөмжийг нь аваад өгье.
Хоёрдугаарт, өрхийн бизнесийг дэмжих сангуудыг нэмэгдүүлэх, гэр хорооллын хөрсний бохирдлыг бууруулах хэрэгтэй байна. Тиймээс хэрэггүй зардлаа танаж, төсвийн тодотгол хийе" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)