Өнгөрсөн хоногийн хугацаанд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай утсанд 162 дуудлага ирснээс зам тээврийн ослын шинжтэй 114 хэргийг шалгаж шийдвэрлэжээ.
Улс даяар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаатай холбогдуулан хяналт шалгалт эрчимжсэн. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн хоногийн хугацаанд хүний амь эрсэдсэн осол бүртгэгдээгүй байна. Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 23 зөрчлийг илрүүлжээ.