Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Хурц нарын талаар УИХ-д хүргүүлсэн "хов"

2020-4-01
0
ЖИРГЭХ

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж, ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэргээр Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц нарын хүмүүс шүүхэд дуудагдаад буй. Уг асуудалтай холбогдуулан хорих ангид ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Соднамдаржаа нарыг суллах ёстой, тодруулбал, хэргийг дахин задалж  мөрдөн шалгах ёстой гэсэн байр суурийг зарим улстөрч болон хүний эрхийн байгууллагаас мэдэгдсэн юм. Тэгвэл ХЭҮК-оос УИХ-д хүргүүлсэн "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дэх илтгэл"-д энэ талаар дурдсан байна. 

Тодруулбал, "...Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсаны амь насыг хөнөөсөн хэрэгт ял эдэлж буй этгээдүүдэд эрүү шүүлт тулгасан, гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчсөн гэх Б.Хурц нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, прокуророос яллах дүгнэлт үйлдэн, хэргийг 2019 оны долдугаар сард шүүхэд шилжүүлсэн ч шүүх одоог болтол эцэслэн шийдвэрлээгүй байна.

Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа одоогоор ял эдэлж буй иргэдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин авч үзэх эсэх асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу прокурорын байгууллага хянан шийдвэрлэнэ гэх мэдээллийг Комисст ирүүлжээ.

 

Улсын ерөнхий прокурорын 2019 оны зургадугаар албан даалгаврын дагуу цагдан хорих, баривчлах байр, хорих ангид эрүүдэн шүүх ажиллагаа явагдсан эсэх болон цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хууль зүйн үндэслэлийг улсын хэмжээнд хоёр удаа шалгаж, илэрсэн зөрчлийг арилгуулах, дахин гаргуулахгүй байх зорилгоор удирдлага, зохион байгуулалтын тодорхой арга хэмжээ авахын зэрэгцээ Цагдаагийн ерөнхий газарт прокурорын шаардлага  хүргүүлж, биелэлтийг тооцож ажилласан байна. Улсын хэмжээнд прокурорын байгууллагаас цагдан хорих төв, байр, албадан саатуулах байрны үйл ажиллагаатай 2019 онд давхардсан тоогоор 3,436 удаа танилцсан нь урд оны мөн үеэс 1.3 хувиар өссөн, хорих ял эдлүүлэх ажиллагаатай нийт 711 удаа танилцсан нь өмнөх оны мөн үеэс 59 удаа буюу 9 хувиар тус тус өссөн гэх мэдээлэл ирүүлсэн боловч хяналт шалгалт хийсэн эсэх нь тодорхойгүй байна" гэжээ.

 

Уг илтгэлийг энэ сарын 30-нд Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөж, товч танилцуулгыг хийсэн юм. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу тухайн жилийн хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлыг тодорхойлж, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг жил бүрийн эхний улиралд багтаан УИХ-д өргөн барьдаг юм. Энэ дагуу УИХ-аас баталсан хууль болон дагалдах журамд уг итгэлийг албан ёсны баримт бичиг болгон ашиглаж, тулгуур үзэл баримтлалаа болгох ёстой байдаг.

Энэ ч утгаараа шүүхийн шатанд гацаад буй дээрх хэрэг магадгүй ирэх сонгуулиас өмнө шүүхэд шилжиж магадгүй бололтой.

Хошууч генехал Б.Хурцын хувьд АН-аас УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдөнө гэх шуум бий.

Гэвч энэ талаар АН-ын дарга С.Эрдэнэ үгүйсгэж ийм яриа гараагүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн юм. Хэдийгээр намын дарга нь ийн үгүйсгэсэн ч гэлээ Б.Хурцыг УИХ-ын гишүүн Ж.Батзандантай нэг тойрогт өрсөлдөнө гэдэг нь баталгаатай гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж буй юм. Дээрх хоёр эрхмийн хувьд нэг нь гүйцэтгэх ажлын журам зөрчсөн хэргээр шүүхэд дуудагдсан бол нөгөөхийнх нь хувьд "Эрүүдэн шүүсэн хэрэгт Б.Хурц нарын хүмүүс шууд буруутай. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллах ёстой" гэсэн улс төрийн шоу хийсээр ирсэн. 

Энэ өнцгөөс харвал ХҮЭК-оос УИХ-д дээрх байр суурийг хүргэсэн нь Ж.Батзандан тэргүүтэй гишүүдэд ашигтай хувилбар болж таарлаа. Магад хэдхэн хоногийн дараа эхлэх УИХ-ын чуулганаар эл асуудал сөхөгдөж, эрүүдэн шүүлтийн тухай яриа дуулиант сэдвээр дахин тодрох нь лавтай биз ээ.

Г.Маргад

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
"Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
    8 цаг 58 мин
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
    9 цаг 0 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
    Өчигдөр 13 цаг 31 мин
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
    Өчигдөр 13 цаг 18 мин
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
    Өчигдөр 13 цаг 15 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    Өчигдөр 13 цаг 14 мин
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
    Өчигдөр 13 цаг 08 мин
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    Өчигдөр 13 цаг 00 мин
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    Уржигдар 16 цаг 11 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    Уржигдар 15 цаг 39 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    Уржигдар 15 цаг 32 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    Уржигдар 15 цаг 16 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    Уржигдар 14 цаг 52 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    Уржигдар 14 цаг 41 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    Уржигдар 11 цаг 02 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    Уржигдар 10 цаг 32 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    2026-07-14
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
  • Норвеги vs Англи: ДАШТ-ий хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Дэлхийн адууны өдөр-2026
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Зарим гол үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК