Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тэд өөрийн эр нөхөр болон хадмуудынхаа талаар юу гэж өгүүлэв?

2020-4-02
0
ЖИРГЭХ

ХЭҮК болон цагдаа, прокурорын байгууллагаас хийсэн судалгаагаар төв суурин газарт амьдардаг эмэгтэйчүүдээс илүүтэй хөдөө орон нутаг дахь эмэгтэйчүүдийн эрх илүү хүнд хэлбэрээр зөрчигддөг болох нь гарсан байна. Үүний үндсэн шалтгаан нь тухай эмэгтэй бэлгийн болон сэтгэл санаа, бие махбодийн хүчирхийлэлд өртсөн ч гэлээ хууль хяналтын болон эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээ авах боломж хязгаарлагдмал байдагтай холбоотой аж. Тиймээс олон жилийн хугацаанд хүчирхийлэлд байсан малчин эмэгтэйчүүд сэтгэл гутралд орох, хөгжлийн бэрхшээлтэй болох, амиа хорлох зэргээр хохирсоор байна.

Угтаа бол ХЭҮК-оос "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл"-ийн судалгааг жил бүр хийж УИХ-ын даргад гардуулдаг. Үүний дагуу УИХ-ын чуулганаар хууль батлахдаа уг илтгэлийг бодлогын баримт бичиг болгож ашиглах ёстой. Гэвч 2016 онд байгуулагдсан парламентийн гишүүдийн нэгээхэн нь ч уг баримт бичигт салхи сэвээргэ оруулаагүй юм. Энэ  талаар тус комиссын дарга Ж.Бямбадорж “Эрх баригчид хууль батлахдаа уг илтгэлийг суурь судалгаагаа болгож ашиглаж хууль тогтоох ёстой. Гэтэл ямар ч судалгаа, шинжилгээ байхгүй, хоосон цээжний “пан”-гаар хууль баталж байна. Үүнээс бол хууль хөрсөн дээрээ шингэж өгөхгүйгээс болж гажуудал үүсэж, нийгмийн хэм хэмжээ алдагдаж байна” гэж хатуухан шүүмжилсэн удаатай.

Тиймээс манай 24tsag.mn сайт тус илтгэлд тусгасан бодит кэйсийг иш татан цувралаар хүргэж байна.

1. Би нөхөртэйгөө амьдраад 27 жил болсон. Хоёр хүүхэдтэй, гэрлэлтээ батлуулаагүй болохоор гэрлэлтийн гэрчилгээ байхгүй. Нөхөртөө олон удаа зодуулж, ах дүү нарт нь хэлэх хэлэхгүйгээр доромжлуулж, зодуулж, дарамтлуулж ирсэн. Нэг удаа нүд рүү униар хатгаснаас болж харааны 70 хувиа алдаж, харааны бэрхшээлтэй болгосон. Тухайн үед айсандаа мориноос унаад нүдээ гэмтээчихлээ гэж эмчид худлаа хэлсэн. Энэ хүнийг хэрэг төвөгт оруулаад яахав гээд уучлаад өнгөрөөдөг байсан. Нөхөр бид хоёр хамт амьдарсан цагаасаа 1993-2012 он хүртэл ахынх нь малыг ямар ч хөлсгүй маллаж ирсэн. Ах нь хүртэл намайг зодож, үг хэлээр доромжилдог. Хадам ах “Бидний талаар ярих юм бол гишгэх газаргүй болгоно. Чамайг нөхөртэй чинь 27 жил тэжээсэн. Чамд юу ч өгөхгүй” гэж дарамталж гэрээс минь хөөсөн. Үнэндээ хөлсөлж байгаа байрныхаа түрээсийг ч төлж чадахгүй тийм л нөхцөл байдалтай байна. Группын мөнгөөрөө зээл авчихсан. Надад ах, дүү хамаатан садан гэж байхгүй. Би аргаа бараад танай байгууллагад эрхээ хамгаалуулахаар хандаж байна...

      (Хүчирхийлэлд өртсөн малчин эмэгтэйд хамтарсан баг эрсдэлийн           зэргийн үнэлгээ хийх явцад эмэгтэй дахин зодуулсан байна.)

    Сүхбаатар аймагт гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийг            хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв байхгүй учраас дахин       хүчирхийлэлд өртөх шалтгаан болсон...

2. Өмнөх нөхрөөсөө хоёр хүүхэдтэй бэлэвсэн хоцорсон. Сүүлд суусан нөхрөөсөө гурван хүүхэдтэй, нийт таван хүүхэдтэй. 2009 оноос хойш нөхөртэйгээ хамт айлд туслах малчнаар ажиллаж байна. Суусан цагаас хойш нөхрийн ааш авир танигдаж эхэлсэн, эрүүлдээ ч элдэв янзын ааш гаргадаг ч хүүхдүүдээ бодоод тэвчдэг. Ямар ч шалтгаангүй уурладаг, уурлахаараа биед хүрнэ, хутга шөвөг барина, төмөр авч цохино. Нэг орой намайг буруу зөрүү ярьснаас болж уурлаж, орны төмөр авч чулуудсан, гэрээс гараад зугтсан чинь араас мотоцикльтой хөөсөн. Энэ талаар цагдаад хэлье гэхээр хүүхдүүдээ бодоод, нөхрөө өрөвдөөд чаддаггүй. Нэг шөнө ууртай залгахаар нь айсандаа хүүхдүүдээ аваад машиндаа хоносон, тэгтэл эргүүлийн цагдаатай таарч, бичиг баримт шалгатал, бичиг баримтаа яарсандаа авч гараагүй байсан. Цагдаа сэжиг аваад надаас учир байдлыг асууж, миний нөхцөл байдлыг мэдсэн. Ингэж арав гаруй жил цагдаад хэлэлгүй тэвчсэний дараа сая нэг цагдаад мэдүүлэг өгч, нөхрөө долоо хоног баривчилгаанд явуулсан. Өмнөх арав гаруй жилийн хугацаанд гаргасан зан авир, үйлдлийн талаар хэлээгүй, зөвхөн тухайн үед болсон хэргээр л баривчлуулсан. Нөхрөөсөө байнга айдаг, зүрх өвддөг болсон...

      (Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын малчин эмэгтэйтэй хийсэн          ярилцлагаас)

3. Манай нутгийн бэр болж ирсэн 30 настай эмэгтэй нөхөр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Нөхөр нь архи ууж элдвээр харааж, доромжлон зоддог. Өмнө нь тэр бүсгүй нөхөртөө зодуулаад харанхуй шөнө хүүхдүүдээ дагуулаад гүйж ирэхэд нь орон гэртээ оруулж, хоол унд хийж өгч хонуулж байсан. Үүнээс хойш нөхөр нь намайг үзэхээ байсан. Тус эмэгтэйг нөхөр нь байнга зодож дарамталдаг болохоор сүүлдээ амиа хорлохыг завдаж, өөрийгөө хутгалж байсан. Энэ асуудлаар цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Учир нь хадмууд нь “Чи өөрийгөө хутгалсан, бүх зүйл чамаас болдог биз дээ” гэх мэтээр дарамталдаг болсон....

       (Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын малчин эмэгтэйтэй хийсэн              ярилцлагаас)

4. Би 2009 оноос нөхөртэйгээ хамт амьдарч, гурван хүүхэдтэй болсон. Анх нэг гэрт орохдоо өөрийн өмчийн 20 бог малтай очиж байсан. Өнгөрсөн хугацаанд малын ашиг шимийг хүртэж санхүүгээ өөрөө захиран зарцуулах эрх мэдэлгүй амьдарч ирлээ. Тэр ч бүү хэл хүүхдийн мөнгө, амаржихын өмнөх болон дараа өгдөг мөнгө зэргийг зарцуулж үзээгүй. Хоол унд, угаалгын нунтаг, саван гэх мэт зүйлс дэлгүүрээс зээлээр авахаар бөөн хэрүүл маргаан болдог байв. Хүүхдүүдээ ойрхон төрүүлсэн болохоор багийн эмч дээр очиж жирэмслэлтээс сэргийлэх хамгаалалт тавиулах гэтэл “Хадам ээж чинь битгий тавьж өгөөрэй гэсэн, хадам ээжид чинь загнуулна” гээд тавьж өгөөгүй. Хамтын амьдралын найман жилийн хугацаанд би энэ айлд мал маллаж, өөрийн болон хадмынхаа гэр барааг нь янзалж тусалж ирсэн. Нөхөр намайг байнга хэл үгээр доромжилж хардаж сэрддэг. Ээж нь “Гар л битгий хүрээрэй. Хууль нь чанга юм билээ” гэдэг болохоор зоддоггүй. Гэхдээ үг хэлээр доромжилж, сэтгэл санааны болон эдийн засгийн байнгын хараат байдалд байлгах төдийгүй гадагш хүнтэй харилцуулахгүй, өөрсдийнхөө эрхшээлд байлгаснаас энэ бүгдийг тэсэх аргагүй болсон. Бага хүүхдээ аваад замын унаанд дайгдаж, Улаанбаатар хотод ирсэн... Хүүхдүүдээ өөр дээрээ авч, гэр бүлээ цуцлуулмаар байна...

      (Баянхонгор аймгийн Жинст сумын малчин эмэгтэйтэй хийсэн                 ярилцлагаас

5. Би 34 настай. Нийт 5 сараас 13 хүртэлх насны зургаан хүүхэдтэй. Нөхөртэйгөө суугаад анхны хүүхдээ 2007 онд, бага хүүхдээ 2018 онд төрүүлсэн. Жил өнжөөд хүүхэд гаргаад байхаар эмч нар, ар гэрийнхэн дургүйцдэг. Би эхний хоёр хүүхдээ гаргаад ерөндөг (спираль) тавиулсан ч надад таарахгүй, гуя дагаж өвдөөд сүүлдээ явж чадахгүй суумгай болсон. Дараа нь жирэмслэлтээс сэргийлэх тариа тариулсан боловч мөн л хөл рүү чинэрч өвдөөд, сав үрэвсээд идээ татаад бүтэн гурван сар эмнэлэгт хэвтэж маш их эмчилгээ хийлгэж эдгэсэн. Жирэмслэлтээс сэргийлэх эм ууж үзсэн ч нойр булчирхай өвдөөд бас л таарахгүй байсан. Хадмууд дарамталдаг. Сүүлийн гурван хүүхдээ гаргахаас айж, нууж байсан ч гэдэс томрохоор хүссэн хүсээгүй. мэднэ. Жирэмсний хяналтад орохоор очиход эмч нар “Арчаагүйтэж яваад дахиад л хүүхэдтэй болчихоод ирсэн үү” гээд загнадаг. Би хүүхэд олчих вий, хүмүүс юу гэж бодох бол гэхээс, бэлгийн харьцаанд орохдоо хүртэл хүүхэдтэй болчих вий гэж үнэхээр их айдаг. Нөхөртөө бэлгэвч хэрэглэе гэхээр “Тэр заваан юмаар чинь яадаг юм” гээд уурладаг. Жирэмслэлтээс сэргийлэх хамгаалалт таарахгүй, хамгаалж чадахгүй байгаа болохоор харьцаанд орохыг хүсэхгүй, дургүйцэхэд нөхөр “Чи өөр хүнтэй болчихсон юм уу” гэдэг...

      (Сүхбаатар аймгийн нэгэн сумын малчин эмэгтэйтэй хийсэн                     ярилцлагаас)

Энэ бол "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дэх илтгэл"-д дурдагдсан малчин эмэгтэйчүүдийн амьдралыг бодит яриа. Тэдний яриаг ямар нэг нэмэлт хачиргүйгээр дээрх илтгэлд тэмдэглэн үлдээсэн бөгөөд цагдаа, шүүх, прокурор, эрүүл мэнд, боловсролын байгууллагаас авсан тайлбан мэдээг мөн хавсаргасан байна. Тиймээс төрийн эрх баригчид ХЭҮК-оос хийсэн уг илтгэлд салхи оруулж, хууль батлахдаа бага ч атугай ашиглана гэж найдая

Г.Маргад

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (182.160.38.35)
    Эмэгтэйчүүд минь яасан ч сул дорой өөртөө хайргүй юм бэ дээ!
    2020 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.57.92.187)
    Хүний эрхийн комисс яг юу хийдэг газар юм бэ өчнөөн л ийм асуудалтай хүмүүс монголоор дүүрэн байх шиг байна авдаг арга хэмжээ байдаг юмуу
    2020 оны 04 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
    7 цаг 50 мин
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
    7 цаг 52 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
    Өчигдөр 13 цаг 31 мин
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
    Өчигдөр 13 цаг 18 мин
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
    Өчигдөр 13 цаг 15 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    Өчигдөр 13 цаг 14 мин
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
    Өчигдөр 13 цаг 08 мин
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    Өчигдөр 13 цаг 00 мин
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    Уржигдар 16 цаг 11 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    Уржигдар 15 цаг 39 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    Уржигдар 15 цаг 32 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    Уржигдар 15 цаг 16 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    Уржигдар 14 цаг 52 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    Уржигдар 14 цаг 41 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    Уржигдар 11 цаг 02 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    Уржигдар 10 цаг 32 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    2026-07-14
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
  • Норвеги vs Англи: ДАШТ-ий хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийн адууны өдөр-2026
  • Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Зарим гол үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
  • Балж гол үерийн түвшинг 30 см даван үерлэж байна
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК