2020 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын бүртгэл маргааш дуусна. Иймд иргэд энэ сарын 8-ны өдрийн 23.59 цагаас өмнө НӨАТ-ын баримтаа бүртгүүлэх шаардлагатай юм.
Засгийн газрын шийдвэрээр НӨАТ-ын буцаан олголтыг улирал бүр олгож байхаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг энэ сард олгоно. Харин хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард, гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард, дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг ирэх оны оны нэгдүгээр сард багтаан олгох юм.