Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс бага насалж байгаа шалтгаан нь тэдний зөв амьдрах хандлагатай холбоотой гэж дүгнэжээ

2020-4-07
0
ЖИРГЭХ

Жендерийн суурь судалгааны тайлан хэвлэгдэн гарлаа. Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг хандлагын талаар тусгайлсан судалгаа ховор байдаг бөгөөд энэ удаагийн судалгаагаар Монгол эрэгтэйчүүдийн эрүүл мэндээ хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, хандлагын талаар, мөн эрэгтэй эмэгтэй дундаж наслалтын зөрүү их байгаа шалтгааныг судалжээ.

Монгол Улсын хувьд дундаж наслалт 1992 оноос 2018 онд 70.2 болж 26 жилийн хугацаанд 7.4 жилээр нэмэгдсэн бол эрэгтэйчүүдийн дундаж наслалт 26 жилийн хугацаанд 60.7-оос 66.1 болж 5.4 жилээр, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 64.9-өөс 75.8 болж 10.9 жилээр нэмэгдсэн байна. Монгол Улсын хэмжээнд дундаж наслалтыг нэмэгдүүлэх, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг бууруулах чиглэлээр үндэсний хэмжээний дөрвөн бодлого, есөн хөтөлбөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа боловч эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүг арилгах чиглэлээр тодорхой бодлого, үйл ажиллагаа байхгүй байна. Харин түүвэр судалгааны мэдээллийг 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 18-26 насны нийт 9356 эрэгтэйчүүдээс цуглуулсан бөгөөд чанарын судалгааг аймаг, дүүрэг бүрт 18-29 насны эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн бүлгийн ярилцлагаар мэдээллийг цуглуулсан. Судалгаанд хамрагдсан эрэгтэйчүүдийн 83.1 хувь нь бүрэн дундаас дээш боловсролтой бол 6.2 хувь нь боловсролгүй болон бага боловсролтой байна.

Мөн 74.9 хувь нь огт гэрлээгүй байна. Судалгаанд хамрагдсан эрэгтэйчүүдийн 91.5 хувь нь хэвийн жинтэй, 2.3 хувь нь жингийн дутагдалтай, 4.4 хувь нь жингийн илүүдэлтэй байгаа бол 1.8 хувь нь I, II болон III зэргийн таргалалттай байна. Байршлаар авч үзвэл сумын төв, хөдөөд жингийн дутагдалтай залуучуудын хувь өндөр, нийслэл, аймгийн төв, тосгонд эсрэгээрээ жингийн илүүдэлтэй залуучуудын хувь өндөр байна. Эрэгтэйчүүд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах нь зөв гэж мэддэг ч урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах дадал хэвшил муу байна. Арван эрэгтэй тутмын ес нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байх хэрэгтэй гэж үзсэн ч гурван эрэгтэй тутмын нэг нь урьдчилан сэргийлэх үзлэгт огт хамрагдаагүй байна. Насны бүлэг, боловсролын түвшин дээшлэх тусам эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байх хэрэгтэй гэж үзсэн хувь нэмэгдсэн байна. Бүлгийн ярилцлагаас эрэгтэйчүүд эмнэлэгт очоод үзүүлэх эрэгтэйчүүдэд зориулсан кабинет байдаггүй, хэнд үзүүлэхээ мэддэггүй. Мөн уламжлалт зан үйлээр эрэгтэйчүүд гэр орноо авч явна, хүчтэй байна гэдэг шалтгаанаар нэрэлхүү, зангаасаа болоод эрүүл мэнддээ анхаарахгүй байна. Иймд гэр бүлийн хүрээнд эцэг эхийн үлгэр дууриаллаар эхнэрүүд нөхөртэйгөө урт удаан хамт амьдрахын тулд нөхрөө эрүүл мэндийн үзлэгт хамруулдаг байх, эцэг эхчүүд залуу Судалгаанд хамрагдсан эрэгтэйчүүдийн дунджаар 16.4 насандаа тамхи татаж үзсэн бөгөөд 24-26 насны бүлгийнхэн 17.5 насандаа тамхи татаж үзсэн бол 18-20 насанд 15.9 насандаа тамхи татаж үзсэн байна. Судалгаанд хамрагдсан эрэгтэйчүүдийн 45.0 хувь нь одоо тамхи татдаг байна. 18-26 насны эрэгтэйчүүд дунджаар 18.2 насандаа согтууруулах ундаа хэрэглэж үзсэн бөгөөд 24-26 насанд анх согтууруулах ундаа уусан дундаж нас нь 19.4 байгаа бол 18-20 насанд анх согтууруулах ундаа уусан дундаж нас нь 17.4 байгаа нь залуучууд архи, тамхи хэрэглэж эхэлсэн нас эртэсч байгаа буюу залуучууд илүү багаасаа хорт зуршилд автаж байгааг харуулж байна.

Хоёр эрэгтэй тутмын нэг нь бага байхдаа хөдөлмөр эрхэлж байсан бөгөөд дөрвөн эрэгтэй тутмын нэг нь багадаа хүнд ажил хийж байсан байна. Бага байхдаа хүнд ажил хийх нь осол гэмтэлд өртөх эрсдэлтэй. Мөн бүлгийн ярилцлагаас мал аж ахуй дээр мориор биш мотоциклоор мал маллаж байна. Хөдөлмөрийн насанд хүрэхээр уул уурхай, барилга гэх мэт эрсдэл бүхий хөдөлмөрийг эрэгтэйчүүд эрхэлж байна. Одоогоор залуучуудын 43.2 хувь нь хөдөлмөр эрхэлж байна. Хөдөлмөр эрхэлж буй 3 залуу тутмын 2 нь эрхэлж буй ажлаа эрсдэлтэй гэж үзсэн байна.

Эрэгтэйчүүдийг багаас нь эрүүл мэндийн мэдлэг, дадал суулгах шаардлагатай тул боловсролын систем анхаарах, хүүхэд байхаас нь эхлээд эрэгтэйчүүдийг эрүүл мэнддээ анхаардаг болгох шаардлагатай байна. Мөн эмнэлгүүдийг эрэгтэйчүүдийн кабинет, эрэгтэйчүүдийн эмчтэй болгох шаардлагатай. Судалгаанд хамрагдсан нийт эрэгтэйчүүдийн гурван эрэгтэй тутмын нэг нь өөрийн эрүүл мэндийг дунджаас доогуур оноогоор үнэлсэн буюу эрүүл мэндийн хувьд хангалтгүй байна. Эрүүл байх насны бүлэгт өвчлөл өндөр байна гэдэг массд өвчлөл өндөр байхыг харуулдаг бөгөөд 18-аас дээш насны 300 гаруй мянган эрэгтэйчүүд эрүүл мэндийн хувьд асуудалтай буюу дунджаас доогуур байж болохыг харуулж байна. Арван эрэгтэй тутмын ес нь өөрийн амьдралд сэтгэл хангалуун буюу сайн гэж үнэлсэн байна.

Чанарын судалгаагаар эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн дундаж наслалтын зөрүү их байгаа хамгийн том шалтгаан нь эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, зуурдаар /эрхэлж буй ажлын эрсдэл, эрүүл зөв амьдрах хандлага, дадлаас улбаатай өвчлөл, осол гэмтэл, дэвшилтэт бус зан үйл/ амь насаа алдах нь өндөр байна гэж үзсэн. Эрэгтэйчүүдийн зуурдын нас баралтыг бууруулах, дундаж наслалтыг нэмэгдүүлэхийн тулд шууд болон шууд бус арга хэмжээнүүдийг богино болон дунд хугацаанд хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Эрэгтэйчүүдийн дундаж наслалтыг нэмэгдүүлэх нэг гол үйл ажиллагаа нь тэдний эрүүл аж төрөх зөв дадлыг ухуулан таниулах, мэдээллийг хүртээмжтэй хүргэх, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, өвчний эрт үед эмнэлэгт үзүүлэх боломжийг бүрдүүлэх юм. Үүний тулд эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл мэндийн байгууллагын хүртээмж, чанарыг сайжруулах шаардлагатай байна.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.9.46.58)
    Одоо яая гэхэв дээ. Хувь заяа нь л гэхээс.
    2020 оны 04 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
    5 цаг 44 мин
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
    5 цаг 46 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
    Өчигдөр 13 цаг 31 мин
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
    Өчигдөр 13 цаг 18 мин
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
    Өчигдөр 13 цаг 15 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    Өчигдөр 13 цаг 14 мин
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
    Өчигдөр 13 цаг 08 мин
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    Өчигдөр 13 цаг 00 мин
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    Уржигдар 16 цаг 11 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    Уржигдар 15 цаг 39 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    Уржигдар 15 цаг 32 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    Уржигдар 15 цаг 16 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    Уржигдар 14 цаг 52 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    Уржигдар 14 цаг 41 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    Уржигдар 11 цаг 02 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    Уржигдар 10 цаг 32 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    2026-07-14
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
  • Норвеги vs Англи: ДАШТ-ий хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийн адууны өдөр-2026
  • Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Зарим гол үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
  • Балж гол үерийн түвшинг 30 см даван үерлэж байна
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК